Si vous l'aimez vraiment, vous devriez la laisser partir

126 9 1
                                        

Жэйн талаас

Онгоц нь 20 минутын өмнө буусан ч одоогоороо гарж ирж амжаагүй байгаа найз охиноо хүлээнэ. Хоёр долоо хоног л яваад ирж байгаа мөртлөө хэдэн жил болчихсон юм шиг үнэрийг нь, тэврэлтийг нь, хөөрхөн уруулыг нь хэр их санасан юм бэ?

Удалгүй нэрийг минь чангаар дуудах хүний зүг харахад зүүдэндээ хүртэл үмхлээд авахыг хүсч байсан нэгэн минь ачаагаа чирсээр гүйж явна. 

Өөдөөс нь гүйе гэснээ болиод ирэхийг нь хүлээж гараа дэлгээд зогсоход минь 10 секунд ч бололгүй түүний үнэр миний ертөнцийг бүрхэнэ. 

Гаран дээрээ өргөж агаарт эргүүлээд тэвэртээ буулгасан хойноо уруул хүзүү хацар дух гээд нүдэнд харагдах бүхий л хэсэгт нь үнсэлтээ үлдээлээ. 

"Бурхан минь гэж, хэр их санасан гэж санана. Аав ээж намайг хориогүй байсан бол араас чинь нисээд оччихмоор л байлаа."

Минжи "Нялуун гэдэг нь. Хүрээд ирлээ шүү дээ, амьдрал нь хэр байв? Намайг байхгүй болохоор гэрэл гэгээгүй уйтгартай байсан уу?"

"Ммхн, чи байхгүй гэж бодохоор л гуниг намайг бүрхээд хар үүл дээрээс минь холдож өгсөнгүй. Ингээд харчихсан чинь харах төдийд л бүх бие минь энергээр цэнэглэгдээд дэлхийг хүртэл хөдөлгөж чадахаар хүчтэй болчих шиг боллоо."

Хэн нэгнийг хажууд хоолойгоо засах хүртэл нь тэврээсээ салгаагүй байснаа анзаарах мөчдөө хажуу тийм харвал миний үеийн нэг залуу Минжигийн цүнхийг барьчихсан нэг л онцгүй харцаар ширтээд зогсож байсан юм. 

Тэврэлтээсээ салгасан хойно гараас нь хөтөлчихөөд "Хэн юм?" гэсэн харцаар харвал Минжи ч өөдөөс зөөлөн инээмсэглэж харагдана.

Минжи "Танилц, миний багийн найз И Хысин. Анх аав ээж хоёрын дагуулж явдаг үдэшлэгүүдийн нэгэнд нь явж байгаад танилцсан юм. Бараг л хамгийн удаан нөхөрлөж хэлхэлдэж яваа хүн маань."

Хысин "Танилцахад таатай байна. И Хысин, яахав найзууд маань намайг Эван гэж дууддаг ч гэсэн чи огтоосоо миний найз болохоор хүн шиг харагдах-"

Өгүүлбэр нь дуусаж амжаагүй байтал Минжи тэндээс хэдийн хажууд нь оччихсон нуруунаас нь чимхэж харагдана.

"Тэгвэл огтоосоо найз болмооргүй байгаа хүндээ бүтэн нэрээ хэлмээргүй байна. Жэй гээд дуудчихад болох байх. Одоо миний найз охины ачааг өгчихгүй юу? Бид хоёр түрүүлээд хөдөллөө."

Минжи "Юу нөгөө, манай гэр лүү цуг явах юм аа. Бид хоёр Хысиныг байраа олох хүртэл цуг амьдархаар болсон."

Deja Vu |PJS| Completed Where stories live. Discover now