3

22 8 0
                                    

Түүнийг сонссоныг мэдээд Heeseung харцаа бууруулав. Яагаад ч юм, сэтгэл нь түгшиж эхэлсэнд түүнийг будилуулж орхив. Тэр Sarang-н талаар санаа зовох шаардлагагүй гэдгийг мэдэж байсан ч, өөрийгөө яагаад байгаагаа ойлгохгүй байв.

Тэр өөр тийшээ харан, түүнийг хараагүй юм шиг дүр үзүүлэв.

"Mr.Lee , би одоо юу хийх вэ? Танд ямар нэгэн зүйл хэрэгтэй байна уу? Байвал надад хэлээрэй." гэж Sarang хэлээд түүний зүг алхлаа. Үүний зэрэгцээ Heeseung эргэж түүн рүү харлаа. Тэд хоёулаа цочив, ялангуяа Heeseung, учир нь Sarang түүнд хэт ойрхон зогсож байсан тул бараг л мөргөлдөх шахсан байв.

Тэр бараг л Sarang-д хүрчихэв.

Sigh

"Надаас хол бай. 2 метрийн зайтай!" Heeseung ууртайгаар хэлэхэд Sarang гайхаж, хэсэг хугацааны дараа л ойлгон Heeseung-тэй шүргэлцэхээс зайлсхийж, нэг алхам ухарлаа.

"Чи явчихаж болохгүй юу?" гэж хүйтэн өнгөөр асуув.

Sarang түүн рүү санаа зовонгуй хараад, кофег ширээн дээр тавиад, цүнхнээсээ иштэй чихэр гарган Heeseung-д өглөө.

" Дахиад л иштэй чихэр үү? "

"Би сэтгэл санаагаа дээрдүүлэхийн тулд чихэр иддэг юм. Тэгвэл арай дээрддэг. " Sarang түүн рүү инээмсэглэн хэллээ.

" Би чамаас асуусан санагдахгүй байх юм? "

Тэр зүрхнийхээ гүнд түүнд аль хэдийнээ бууж өгчихсөн байлаа. Зүгээр л түүнтэй найзууд байхыг хүссэн, учир нь хоёулаа адилхан зүйлсийг туулж байгааг мэддэг байсан юм. Ганцаараа байхыг үзэн ядах мэдрэмж. Heeseung-д энэ бүхэн огт таалагддаггүй.

" Эхний өдөр юм чинь зүгээр дээ. "

Тэр түүн рүү инээмсэглэхэд Heeseung түүнийг бүр ч их ойлгохоо болилоо. Heeseung анхны өдрөөс нь загнаж, муу хандсан ч Sarang үргэлж инээмсэглэж, сайхан хандсаар байв.

Sarang Heeseung-д хэзээ ч уурладаггүйд нь тэр гайхав. Өмнө нь түүний ааш муутай байдлаас болоод зарим нарийн бичгүүд нь ажлаа орхиж байсан юм.

" Үүнийг авчих аа, эрхэм ээ " Sarang инээмсэглэн түүнийг чихрийг нь авахыг хүлээв.

" Би чихрэнд дургүй гэж чамд хэдэн удаа хэ- "

Sarang түүнийг ярихыг зогсоохын тулд гэнэт ам руу нь чихэр хийчихэв. Sarang түүний царайг хараад инээж зогсохоос өөр аргагүй байв.

" Хөөе, Nam Sarang! " Sarang улам их инээж, Heeseung дуугүйл чихрийг нь идэв.

" Миний цүнхэнд олон чихэр бий, хүсвэл надаас асуугаарай "

-

" Чи сая юу гэсэн бэ? "

" Чи түүний ам руу чихэр хийж өгсөн гэж үү? "

Jinhyuk, Jihan хоёр Sarang-н хэлсэн үгэнд итгэж чадахгүй зогсоно.

" Тэр чамайг загнасан уу? "

Тэр толгойгоо сэгсрэн, дуу аялан гараа оролдон.
"Тэр ч тийм муу хүн биш юм шиг байна. Би түүнийг үнэхээр сайн хүн гэдгийг мэдэрсэн. Чиний хэлснээр, тэр олон хэцүү зүйлсийг туулсан, тэрнээс болж эмзэг болсон юм байна. Би түүнийг ойлгож байна."

"Ohh." гэж Жихан инээмсэглэн, Sarang-руу өдсөн янзаар харав.

"Би чамайг юу бодож байгааг мэдэж байна шүү" "Гэхдээ Shin Hina гэж хэн юм? Тэр түүний тухай ярихдаа нүд нь гэрэлтэж байсан."Sarang Jinhyuk-с сониучхан асуув.

" Хардаад байгаа юм уу? "

" Би зүгээр л сонирхож баына." гэж хурдхан шиг хариулав.

" Shin Hina урьд нь түүний нарийн бичиг байсан юм. Одоо бол манай барилгын хажуугийн кафе дээр бариста болж ажиллаж байгаа. Тэр Hina-г өөрийг нь орхисныг мэдээд их уурласан.Hina бариста болохыг хүсэж байсан. Энэ нь түүний мөрөөдөл байсан бөгөөд хэдэн жил хичээж ажилласны эцэст тэр бариста болох боломж олдсон. Гэвч Heeseung түүнийг явуулахыг хүсээгүй, түүнийг үргэлж өөртөө хамт байлгахыг хүссэн."

"Мэдээж, Hina-д энэ таалагддаггүй. Тэр Heeseung-д сайн биш. Heeseung түүнийг өөрт нь сайн болох хүртэл хүлээхээр шийдсэн. Түүний үнсэлт, тэврэлт зөвхөн Hina-д зориулсан.

" Heeseung хайр дурлалд үнэнч байдаг. "

Sarang инээмсэглэн, Lee Know-той байсан үеийг нь санагдуулав.
Sarang л ганцаараа Lee know-г хайрладаг байсан бөгөөд, Heeseung ч бас адил зүйл туулсан гэдэгт итгэж чадахгүй байв. Хувь тавилан юм болов уу?

" Байзаарай! " гэж Jihan хэлэв

" Shin Hina..."

" Чи түүнийг санахгүй байна уу? " Jihan сониучхан асуухад, Sarang толгойгоо сэгсрэн, " Тийм нэртэй хүнийг би мэдэхгүй. "

" Тэнэг ээ! "

Jinhyuk, Sarang хоёр юу ч ойлгоогүй байдалтай түүн рүү харан сууна.

"Shin Hina бол хэдхэн өдрийн өмнө кафед уулзсан охин. Тэр манай сургуульд сурдаг байсан. Тэр өдрийн төгсөлтийн охин!"

" Тэгвэ-"

" Lee Know, Lee Heeseung хоёр хоёулаа түүнд сайн гэсэн үг. "

" Lee Know түүний төлөө чамаас татгалзсан. Харин Shin Hina Lee Know-н төлөө Lee Heeseung-с татгалзсан. "

"Lee Know гэж ямар новш нь юм? "

Тэд гайхав.

Түүний хоолойг сонсоод.

Lee Heeseung

~Mari

LAST TOUCH  ( 이 희승 )Where stories live. Discover now