6

37 7 0
                                    

Sarang компьютер дээрээ төвлөрөн суух Heeseung-г ажиглан, түүний өрөөг дэмий л өөрчилсөндөө харамсан зогсоно. Sarang өөрийгөө одоо ч гэсэн буруутгана. Түүнд өөрийгөө хэр сайн нарийн бичиг гэдгээ харуулахыг хүссэн ч бүтэлгүйтэв. Хэрэв Sarang Hina-г анх энэ өрөөг тохижуулсаныг мэдсэн бол хэзээ ч өөрчлөхгүй байх байсан хэмээн бодсоор.  Тэр хайртай хүмүүсийнх нь зүйлс ямар үнэ цэнтэйг сайн ойлгодог болохоор өөрийг нь загнахад нь гомдсонгүй. Энэ бүхэн угаасаа л Sarang-н буруу шүү дээ...

" Nam Sarang" гэх дуугаар цочин босоод түүн рүү зүглэв. Өглөө өгсөн чихэр нь ширээн дээр хэвээрээ байгааг хараад санаа алдав.  Heeseung түүнтэй дотносох ямар ч бодолгүй байгаа нь илт байлаа.

" Энийг номын тавиур дээр тавьчих. " Бичиг баримтыг түүнд өгөхөд Sarang бүлтэлзэн. Номын тавиур түүнд хэтэрхий өндөрт байсан тул сандал дээр зогсохоос өөр аргагүй байв. Түүнээс бичиг баримтаа аваад, чимээгүйхэн сандалаа зөөв.

Heeseung түүнд туслахгүйгээр зүгээр л түүний хөдөлгөөн бүрийг ажиглаж сууна.

" Энийг хаана тавих вэ? " Сандарсаар түүнээс асуув.

" Зүүн талд нь " түүнд товчхон хариулаад ажигласан хэвээр.

Толгой дохиод баримтыг зүүн талд тавих гэж байтал байраг л унах шахав. Аз болж тэнцвэрээ олов.

" Үгүй ээ, зүүн талд нь биш. Баруун талд нь цэвэрхэн харагдах юм байна. "

Sarang гүнзгий амьсгаа аваад, дахин оролдохоор арай ядан өлмий дээрээ зогсов.

Гэнэт тэнцвэрээ алдаад газарт хүчтэй унав.

Heeseung цочин хэсэг түүн рүү харж зогссоноо, огтхон ч туслах шинжгүйгээр тайван түүн рүү ойртлоо.

Sarang өвдсөндөө ёолсон ч босоход хэцүү байсан тул гараа сунгаж:
"Намайг жаахан түшээд өгөөч," гэж гуйв.

Heeseung хүйтэн харцаараа түүний гарыг ширтэхээс хэтэрсэнгүй.

Тэр түүнийг өвдөж байгааг мэдэж байсан ч огтхон ч түүнд хүрэхийг хүссэнгүй.

Heeseung санаа алдаад, оффисын үүдээр өнгөрч байсан Jinhyuk-т хандан " Jinhyuk, ирж Sarang-т  туслаад өг." 

Sarang түүний үйлдэл, хэлсэн үгэнд хэсэг зуур гайхсан ч удалгүй ойлгон өөрөө босох гэж үзлээ. Jinhyuk өрөөнд орж ирээд газарт хэвтэх Sarang-г хараад сандрангуй очив.

" Чи яагаад түүнд туслаагүй юм? " Heeseung-с асуув.
" Түүнд хүрмээргүй байсан юм. " Төвөгшөөсөн шинжтэй хурдхан шиг хариулахад Jinhyuk санаа алдав.

LAST TOUCH  ( 이 희승 )Where stories live. Discover now