5

30 8 0
                                    

" Хөөе. "

Sarang цочисхийн толгойгоо өргөхөд, түүний өмнө Heeseung зогсож байв . " Юу болов эрхэм ээ?"

"Намайг дагаад явж чадах уу?" Өмнө болсон зүйлээс болоод бага зэрэг сандарч байлаа. Sarang түүнийг уйлахад нь тайвшруулж, тусалсан ч, Heeseung-д эвгүй санагдаж байв. Түүний хэлсэн үгс толгойд нь эргэлдэж, сэтгэлд нь гүн нөлөөлсөн юм. Анх удаа түүнийг ийм мэдрэмжтэй болгосон хүн Sarang байсан.

Тэр мэдэрч байлаа.

Sarang ч бас түүнтэй адил мэдрэмжтэй байгааг ойлгож байлаа.

Sarang энэ бүхнийг хэр их хэцүү гэдгийг мэдэрч  байгаа нь тодорхой байсан, Heeseung ч түүнийг ойлгодог хүнтэй уулзсандаа баяртай байв.

"Хаашаа?" Sarang хүүхэд шиг баяртайгаар асуув. Яг л чихрээр дүүрэн сагс авсан хүүхэд шиг догдолж байлаа.

"Зүгээр л гаръя." гэж хэлээд, Sarang-н хүүхэд шиг занг нь харж инээдээ барих гэж хичээнгээ өрөөнөөс гарлаа.

-

"Тэнд байна..." Heeseung Sarang-д хэлж, Hina- руу харав. Hina үйлчлүүлэгчдээс захиалга авч байлаа. Sarang энд ирнэ гэж огт бодоогүй. Тэр Heeseung-нийг өөрийг нь
арай өөр газар луу авч явна гэж найдаж байсан, гэхдээ...

Sarang мөн Hina руу харав. Heeseung Hina-г ширтэж байхдаа ямар их аз жаргалтай байгааг харлаа.  Тэр үнэхээр Hina руу улам их сэтгэлтэй болж байгаа нь тодорхой байв.

Sarang Hina-д атаархаж байлаа.

Аа, тэр Hina шиг болохыг хүсч, бүх хүмүүст хайрлагдах ямар байдгийг мэдрэхийг хүсч байлаа.

" Надад түүнд хэлэх зүйл байна." гэж Heeseung хэлээд, кафе руу оров.Sarang ганцаархнаа үлдчихлээ.

Sarang Heeseung-г Hina руу яаж ярьж, нүүрэндээ гэрэлтсэн инээмсэглэлтэй явж байгааг харав. Hina түүнийг ирсэнд баярлаж, инээмсэглээд гараа даллав.

Hina зөвхөн л инээж байхад яагаад—

яагаад Sarang-с  илүү харагдаад байна вэ?

"Жил болчихсон байна, одоо ч гэсэн намайг дагасаар байгаа хэрэг үү?" Sarang үүнийг сонсоод , гайхаж хэлэх үггүй болов.

Тэр эргэж хараад түүнтэй харц тулгархад , Sarang дотроо шаналж, өвдөж байлаа...

"Түүнийг ахиж бүү хайрла."

Тэр чамайг өвтгөсөн.

"Түүнийг бүү хайрла."

Тэр чамайг ганцааранг чинь орхисон.

LAST TOUCH  ( 이 희승 )Where stories live. Discover now