" Lee Know гэж хэн юм?" Heeseung зэвүүцсэн, хүйтэн харцаар тэдэн рүү харахад, тэд хурдхан шиг амаа хамхив. Түүний харцнаас харахад тэдний яриан дунд түүний сайн эмэгтэйн тухай ярьсныг мэдсэн залуу уурласан нь илт байв. Тэд юу ч хэлэлгүй амаа хамхиж, бие биерүүгээ харцгаана.
"Тэгэхээр, тэр новш нь Lee Know гэдэг байх нь ээ?" Heeseung-ын ширүүн харц Sarang дээр тусаж, түүн рүү чиглэв. Jinhyuk түүнийг тайвшруулах гэж оролдсон ч, Heeseung Hina-ийн талаар сонсоод огтхон ч түүнийг тоосонгүй.
Тэр Hina-д чин сэтгэлээсээ үнэхээр их хайртай.
" Nam Sarang, Явцгаая! " Heeseung тушаасан өнгө аясаар түүнд хэлэв. Sarang гайхсаар түүн рүү ширтэв.
"Чи намайг сонсохгүй байна уу?" Heeseung дуугаа улам өндөрсгөв.
Heeseung гэнэтхэн түүний ханцуйнаас барьж, хурдан татахад өрөөнд байсан ажилчид саяны болсон явдалд гайхширцгааж, тэднийг нүд салгалгүй харцгааж байв.
"Явъя! Тэр новш хаана амьдардагийг надад хэл!" гэж Heeseung ууртайгаар хэлээд, Sarang-н ханцуйг чанга барин, хурдхан гарч явлаа. Тэр Sarang-г өөрийнхөө оффис руу чирч ороод, ханцуйг нь тавиад, дэвтэр дээр байсан цаасыг ураад, гүнзгий амьсгаа авч байгаад Sarang-д өгөв.
Sarang юу болж байгааг ойлгож чадахгүй, шоконд орсон хэвээр байв. Түүний дарга, мөн түүний хайртай хүн нэг хүнтэй холбогдож байгаа гэдэг нь түүнд айдас төрүүлж байлаа. Түүнд хамаагүй ч, Heeseung Hina-г Lee Know-c авахад нь Sarang-г ашиглах гэж байгаа нь түүнд илт тодорхой, мэдрэгдэж байв.
Өнгөрсөн жил Lee Know түүнд яг ийм зүйл хийж байсан шиг.
Sarang ийм зүйлийг үнэхээр үзэн яддаг.
Тэр зүгээр л Heeseung-тэй найз болохыг хүссэн, учир нь тэдэнд олон ижилхэн зүйлс байсан юм.
Гэхдээ дахиад л ийм зүйл тохиолдчихлоо.
Heeseung Hina-g өөрийн болгосныхоо дараа өөрийг нь орхих болно гэдгийг Sarang мэдэж байв.
Тэр үүнийг үзэн ядаж байв.
Тэр энэ байдалд нүүр тулж дахин ганцаардах болно гэдгээ ойлгож байв.
"Түүний хаягийг бич!." Sarang түгшиж, Heeseung-ны харцнаас зайлсхийж, яах ёстойгоо мэдэхгүй байлаа. " Nam Sarang!, бич гэж хэлсэн шүү!"
" Би... Би мэдэхгүй."
. Би яриаг чинь сонссон шүү! Тэр Hina-г сонгосон, харин чи түүнд сэтгэлээ илэрхийлсэн . Тэгэхээр чи түүнтэй холбоотой бүхнийг мэддэг гэсэн үг. Тэр бол чиний хайртай хүн шүү дээ."
YOU ARE READING
LAST TOUCH ( 이 희승 )
Casuale1. ОРЧУУЛСАН болно.( Written by : @dwlskysoo ) He has no idea how much the girl wanted to touch his skin and tuck her head on his embrace. he pushed her but she still manages to stay with him- because she believed that both of them will end up toge...