Ханыл "Сайн байцгаана уу? Кофе авчирлаа." гэсээр орж ирчихээд өрөөг нэг тойруулж харчихаад төсөөлөөгүй хүмүүс нь байсан бололтой нүдээ томруулчихаад буцаад инээмсэглэсэн чигтээ миний хажууд ирж суулаа.
Минжи "Сайн уу? Өглөө цахилгаан шатанд таарсан ч танилцаж амжаагүй юм байна. Пак Минжи 3-р дамжааны оюутан. Загварын чиглэлээр сурдаг, харин чамайг?"
Ханыл "И Ханыл гэдэг. Санхүү эдийн засгийн 2-р дамжааны оюутан. Танилцахад таатай байна сонбэ."
Бусад хөвгүүдийн хувьд Ёнжүн араас нь гүйж байсан гэдгийг мэдэж байснаас хойш хэн гэдгийг нь ч мэдэж байгаа юм шиг байна.
Ханыл харин босож Минжитэй танилцчихаад буцаж ирж суухдаа надад зөгийн бал тэгээд латте авчирж өглөө.
"Миний зөгийн баланд дуртайг яаж мэдсэн юм? Хэр баргийн хүн мэддэггүй гэж бодсон юмсан."
Ханыл "Сургуулиар 2 удаа бүтэн тойроод таны талаар асуухад л бүх зүйлийг чинь мэдэж болохоор юм байна лээ. Тэр хэрээрээ алдартай гэсэн үг л дээ Жэй ахаа."
Минжи бид хоёрын зүг харсан ч юм хэлсэнгүй, хачирхалтай санагдсан бололтой нүд нь гялалзаад нүүрэн дээр нь "Асуултаар дүүрэн царай" гэчихсэн байна. Уншихад амархан эмэгтэй шүү.
Харин гялалзсан нүдийг нь ажигласан мэт Ханыл бүр ойртож суучихаад "Таныг шөнөжин унтаагүй болохоор чинь ядарч байгаа байх гэж бодоод нойрыг чинь сэргээх санаатай кофе, стрессийг чинь багасгах зорилготой зөгийн бал авчирсан юм. Ууж болмоор байна уу?"
Кэй "Юу вэ? Жэй унтахгүй шөнөжин юу хийсэн юм? Ханыл бас яаж мэдэж байгаа юм? Та хоёр цуг хоносон юм уу?"
Минжи "Шинэхэн хосуудыг тайван орхи оо. Сургуулиар нэг яриа гарчихсан байна лээ дэг. Цэнхэр тэнгисийн гоцлол гитарчин хуучин найз охиноосоо салаад сарын дараа сургуульд ирэхдээ шинэ найз охиноо тоочиглочихсон байсан гээд."
Сонү "Юу вэ? Юун цуг хонох, юун хосууд. Жэй ах шөнөжин бэлтгэл хийгээд өглөө бид хоёрыг цуг бэлдэж байхад Ханыл орж ирж дуу сонссон юм. Залуусаа арай л эрт холбож эхлээд байгаа юм биш үү? Цаашаа юу ч болоо билээ. Тийм ээ Ёнжүн ахаа?"
Ёнжүн "Сонү, нэг зүйл зүгээр л сануулж хэлэхэд охидууд өрөөнөөс гарна. Харин чи надтай үлдэнэ, үгүй гэж үү?"
Сонү "Хайртай шүү ахаа."
Сонхүн "Нээрээ тоглоомчгүй бүгд ирчихсэн юм чинь бэлтгэлдээ оръё доо. Бэлдэх хугацаа бага байна шүү манайхаан. Шинэ дуунууд ч бэлдэх хэрэгтэй байгааг хэлэх үү. Минжи чи хуучин шигээ бид хэдэд жагсаалт гаргаад өгж болох уу? Хэрвээ завгүй биш бол шүү дээ."

YOU ARE READING
Deja Vu |PJS| Completed
RomanceI remember the answer I finally found My future is you Say my name I'll hug you tight, as promised on first day 2024.04.23