juste le début

115 11 0
                                    

Өдөр бүрийг бэлтгэлээ хийн өнгөрөөж орой нь Минжиг хүргэж өгөөд харьдаг ажилтай болсон. Ууг нь найз залуугынх нь талаар асуумаар байгаа ч гэсэн цагаа тулахаар үг эвлэхгүйн дээр ам ч ангайхгүй юм. Өнөөдөр нэг асууж үзнэ дээ.

"Манайхаан, өнөөдрийн бэлтгэлийг яг 6 цаг хүртэл л хийе. Бэлтгэл хийгээд удаагүй ч гэсэн хэт их хийх юм бол гар хөндүүр ороод хоолой чинь ч өвдөөд эхлэх байх. Ба ялангуяа тэр өндөр өнгө дуулаад хоолой нь сөөчихдөг С, Ё үсгээр эхэлсэн хүмүүс."

Сонхүн "Өндөр өнгө бараг л авдаггүй авсан ч өвддөггүй хүн нь чимээгүй л байж байя даа тэ."

Ёнжүн "Чимээгүй байж байж гэнэт чөтгөрлөг зүйлс хэлдэг хүнийг хэн гэдэг вэ?"

Сонү "ПАК СОНХҮН"

Бүгд л инээлдэж, "Эрт дуусах юм чинь орой гадуур гаръя." гээд л далчигнаад байхаар нь бэлтгэлээ эхлүүлэх дохио өгөөд "Маргааш хичээлдээ хоцорвол 10 хоног цэвэрлэгээ хийнэ шүү." гэж хэлчихээд гитараа барьлаа.

Эхний дуугаа бараг л болсон гэж үзсэн болохоор дараагын дуугаа бэлдэж эхлэхээр болов оо. Тэгсэн яасан өнөө хэцүү дуу. Энэ дууг ч бараг 2 долоо хоног бэлдэнэ дээ бурхан минь гэж.

Сонү бид хоёр хоолойгоо халаан дуугаа эхлүүлэхэд азаар хэн хэн нь үгээ бүтэн цээжилчихсэн байсан нь бараг л аз. Дээд өнгө авах хэсэг дээр хоолойгоо шахаж хэд хэдэн удаа өнгө алдаж солгойрсон ч төгсгөл хүртэл нь үргэлжилсээр байсанд дуугаа төгсгөхдөө өнчин нулимстай дуусгах шив дээ.

Хамтлагынхандаа харуулахгүй гэсэндээ хурдхан буруу харж арччихаад эргээд харахад бүгд л миний зүг цоо ширтээд гайхацгаачихсан.

"За яахав дээ, нурсан балгас шиг сэтгэлийн минь шарх хөндөгдөө л биз. Юун аймар эвэртэй туулай харчихсан юм шиг царай гаргаад байгаа юм?"

Кэй "Яахав уйлж байгааг чинь бараг л мянган жилд нэг хардаг болохоор эвэртэй туулай чинь харьцангуй элбэг тохиолдоно л доо."

Сонхүн "Кэй л хэлж байгаа болохоос үнэн үг."

Сонү "Сонхүн ахаа, та ингэж байгаад нэг чив чимээгүй болдог шүү."


Урам зоригтой эхэлсэн бэлтгэл ч яахав тэгээд үргэлжилж байгаад дуусах нь тодорхой, ээлж ээлжээрээ өрөөнөөс гарцгааж хамгийн сүүлд нь би гэрлээ унтраагаад хаалгаа цоожиллоо.

Хэсэг зогсож байгаад сүүлийн үед бэлтгэлээ дуусгаад л шууд очдог болсон газарлуугаа зүглэнэ. /Элдэв янзын цэнгээний газар биш шүү. Би та нарыг мэднэ шүү ._. /

Deja Vu |PJS| Completed Where stories live. Discover now