Author POV
Онгоц хөдлөж үүл цоолон дээш хөөрхөд Sena нүдээ анин сүүлийн дусал нулимсаа унагана. Гэхдээ тэрний хамгийн их хүсэж хүлээсэн нэгэн нь онгоцны буудал руу гүйн ирж байгааг даанч мэдэхгүй....

Хайртай эмэгтэйнхээ хойноос хар хурдаараа ирсэн ч явсан гэдгийг нь мэдээд хөл дээрээ тогтход ч хэцүү санагдана. Seungmin-ыг бодож, бодож ирхэд нь хайрт нь хүлээж, хүлээж явсан байлаа... Хэтэрхий оройтсон гэдгээ мэдэхдээ ойртож зүрхлээгүй өөрийгөө буруутгасан ч эргэж ирэхгүйг нь мэдэрнэ...
Тэдний зүрхийг холбосон утсан чинээ улаан гүүр нурах шиг...
2жилийн дараа...
"2 жил болчихжээ. Солонгосоос яваад ийм удчихсан билүү..." гээд суниах Yuna-г хараад хөнгөхөн инээх Sena
"Одоо гэр рүүгээ явах уудаа..." хэмээн Sena-г хэлхэд Yuna толгой дохиод гарах хаалга руу зүглэв...
Гарахад Hyunjin ах Yuna-г хүлээж байлаа. Yuna-г хүзүүгээр нь ороогоод
"Сайн явж ирсэн үү царай муутаа?" гээд инээв.
"Сайн байна уу? Сайн сууж байсан уу?" гээд Sena-г үл ялиг бөхийн мэндлэхэд толгой дохин инээмсэглэнэ.
Sena POV
Тэр 2 намайг хүргэж өгье гээд Hyunjin ахын машинаар явсан юм. Замд Yuna сахилгагүйтээд л ахаасаа чихэр нэхээд ийш тийшээ цонхоор хараад л яг жоохон хүүхэд шиг... Ернө том болсон Маша шүү...

Хамгаас танил дотно энэ л гудамжнууд зул сарийн гоёлоо өмсчихжээ... Гоёж чимсэн гацуураар дүүргэж, цагаан цасан хивс дэвссэн гудамжаар хөтлөлцөн алхах хосууд. Дэндүү жаргалтай харагдах нь сайхан хэдий ч гунигтай...

Seungmin-ыг бодон хөнгөхөн гуниглан суухад Yuna хажуунаас
"Муу сайн хосууд сална дөө сална" гэх нь намайг өөрийн эрхгүй инээхэд хүргэнэ. Намайг гунигтай байгааг мэдээд сэтгэлийг минь өргөх гэсэн дээ ингэж хэлсэн байж ч магадгүй...Гэрийн гадаа буучихаад баярласанаа хэлээд орох гэхэд Yuna машины цонхоор толгойгоо цухуйлгаад
"Kim Sena орой гарна шүү! Гарч ирэхгүй бол би орно!" гэж хэлж дуусаагүй байхад нь Hyunjin ах хөдлөөд явчихсан.Hyunjin ахад хэцүү байдаг байх даа...
________________________________________


YOU ARE READING
Escape... if u can
RomanceХэрэв надад ганц л сонголтоо өөрчлөх боломж байсан бол би чамтай тааралгүй зөрөх сонголт хийх байсан... тэр өдөр чамтай тааралгүй зөрчихсөн бол...