...
Нарны тод шаргал гэрэл өрөөг бүрхэн дулаацуулахад амар тайван, анир чимээгүй орчинг шувуудын жиргээ эвдэх нь өглөө боллоо гэж сануулах мэт...
Хайрт нь унтаж байхад нь алга болчихвий гэсэн мэт цээжинд нь наалдан чанга хэрнээ нандигнан тэврэх залуугын намуухан амьсгал бүсгүйн арьсыг дулаахнаар илбээд замхрах мэт... Хорвоо дээрх хамгийн үнэтэй эрдэнэ нь тэвэрт нь унтаж байгаа болхоор амьсгал нь хүртэл цаанаа л нэг амар амгалан...
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Seungmin-ы сэрээд хийсэн эхний үйлдэл нь инээмсэглэл бас гайхшрал байсан юм. Хавдсан нүд, будаггүй өө сэв нь тодорсон арьс, бага зэрэг арзайсан үс... түүний нүдэнд энэ л энгийн хэрнээ тайван үзэмж хорвоогын хамгийн үзэгслэнтэй үнэт эрдэнэ шиг л харагдах аж... хамгийн гол нь тэр хайртынхаа энгэрт наалдан сэрсэн нь түүнд хэмжээлшгүй их аз жаргалыг өгөх хэрнээ бас гайхмаар....
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Түүнийгээ өөртөө улам ойртуулан наахдаа, гав гинжнээс мултрах гэж тэмцэлдэхд нь хайртынх нь бугуйн дээр үүссэн шалбархай болон хөхрөлтийг анзаарахгүй байж чадсангүй... энэ л үед түүний толгой руу дэлсээд авах мэт гэмшил түүнийг бүчин авна...
Түүнийгээ хорвоогын бүх нүднээс нуух гэсэн мэт энгэртээ наан, үсийг нь илж байхад нь дахин дахин "би ер нь тэрнийг хайрлах, хайрлуулах эрхтэй болов уу? Тэр надад хайртай болов уу?" гэх бодол эргэлдэж толгойноос нь огт холдсонгүй...
![](https://img.wattpad.com/cover/376634673-288-k380284.jpg)
YOU ARE READING
Escape... if u can
RomansХэрэв надад ганц л сонголтоо өөрчлөх боломж байсан бол би чамтай тааралгүй зөрөх сонголт хийх байсан... тэр өдөр чамтай тааралгүй зөрчихсөн бол...