Level -3

3.6K 206 1
                                    

Яг одоо Мари зүрхэн амаар нь гарах шахам догдлон сууна. Тэр SM барилгын 7 давхарын оффис давхарт байх бөгөөд SM аудишоны эхний шатанд тэнцсэн гэсэн захиа аваад итгэж ядсаар ирсэн нь энэ байлаа. Тэр тэнцсэн гэсэн хариуг маш ихээр хүлээж байсан ч яг хариу ирэхэд ингэж их сандарч өөрийгөө мөн биш эсэхэд элргэлзэн гэж бодож байсангүй. Маригийн гарын алга хөлөрч байгаа бололтой үе үе өмдөндөө арчин гараа хооронд нь чанга атгана.

Маригийн нэрийг хэн нэгэн дуудахад тэр суулдаасаа сандран босож: НЭЭ!

Ажилтан: Та ороод ирнэ үү?

Мари бөхийн тэр хүнийг дагаж ороход тэр өрөөнд 3 залуу 2 эмэгтэй сууж байлаа.

Мари бөхийн: Сайн байна уу!

Би тэдний өмнө очиж суухад голд сууж байсан эмэгтэй урдаа байх бичиг цаасаа эргүүлэн: Хан Мари!

Мари шүлсээ залгин гараа чанга атгаад: Нээ!

Эмэгтэй: Энэ жил 20-той юм байна.

Мари: 19 /бувтнах/

Эмэгтэй: Чиний дуулалт сайн ч бүжгийн тал дээр үнэхээр эвсэлгүй харагдсан. Манай компанитай гэрээ хийх юм бол дор хаяж гурван жил бэлтгэгдэнэ. Чи өөрөө ч гэсэн бодож байсан байх дадлагажигч боллоо гээд шууд олны танил од болчихгүй. Шалгаруултанд тэнцсэн 100 гаран хүүхдээс ирээдүйд ердөө л 10 хүрэх үгүйтэй нь л дэбют хийж хамтлагт орох боломжтой. Чи энэ өрсөлдөөнд бэлэн үү? Чи юу гэж бодож байна. Тэр шалгуурыг өөрөө давж гарч чадна гэж бодож байна уу?

Урд өмнө уралдаан тэмцээнд оролцдог байсан ч яг одоогийн нөхцөл байдал шиг ингэж их сандарч айж байсангүй. Би бүх зүйлийг л амархнаар төсөөлж энэ зүйлийг зорилгоо болголгүй зөвхөн Бэкхёноос болж солиорчихсон байж... Сургуулиа орхин байж энэ замыг сонгох хэрэгтэй гэж үү? Хүний нутагт намайг хүний дайтай яваарай гэж ажиллаж олсон хэдэн цаасаа над руу явуулан сургуулиа онц төгсөж ирээдүйд боломжтой ажил сайн ханьтай болоосой гэж бодон суугаа эцэг эхийнхээ итгэлийг хөсөр хаях нь зөв гэж үү дээ?

Эмэгтэй: Хан Мари-ши!

Миний нэрийг дуудахад бодлоосоо салан тэр эмэгтэй рүү харахад

Эмэгтэй: Та зүгээр үү?

Хүн бүхэн ийм байдаг болов уу? Яг тулаад ирэхэд маш олон бодлууд бяцхан тархийг нь эзэмддэг гэдгийг.... Гэхдээ бүх зүйл өнгөрсөн тэр олон мянган бодлуудыг ганцхан зүрх минь бут ниргэчихсэн юм.

/Дууссан/ EXOLOGYWhere stories live. Discover now