Level -8

3.3K 188 0
                                    

Хэн нэгэн мөрнөөс минь барихад тэр хүний царай нүдэнд минь цийлгэнэх нулимснаас болж бүдэг харагдаж байлаа. Тэр миний нэрийг дуудахад л хэн гэдгийг нь шууд л танина. Бэкхён!

Бэкхён: М-Мари~

Би доошоо харан гялс нулимсаа арчаад: Аахх нүдэнд юм торчихлоо. *худлаа инээмсэглэх*

Би гялс дээш босон: Н-Нөгөө би одоо бэлтгэлээ хийхгүй бол~

Хоолой зангиран хариугүй уйлчих гээд байсан болохоор шүлсээ залгин худлаа инээмсэглэл тодруулан Эксогийнхонд бөхийгөөд бэлтгэлийн өрөөнөөс хурдхан шиг гаран хаашаа ч юм бэ явна.

Гар салгалан хөл минь цуцаж хамаг бие минь эрч хүчээ ховх соруулсан юм шиг л хүндэрч байсан ч тархи минь 3 давхраас л холдох хэрэгтэй гэсэн бодлоор дүүрч бас намайг удирдаж байсан ганц зүйл минь байв.

Би толгойгоо сэгсрэн: Үгүй ээ! Зүгээр л би буруу сонссон хэрэг! *гүнзгий амьсгаа авах* тиймээ би л буруу сонссон хэрэг~

Бүх зүйлийг үгүйсгэн өөрийн нүдээр харж чихээр сонсоогүй цагт юунд ч итгэх хэрэггүй Мари! гэж өөртөө шивнээд гараа чанга атган өөрийгөө зоригжуулсаар энтертайнментын үүдэнд ирэхэд олон арван сэтгүүлчид мөн хэдэн зуун фэнүүд эргэлдэж байлаа.

***

Нэг мэдэхэд л дуу тусгаарлагчтай хөгжмийн өрөөнд ганцаараа тэнэг юм шиг уйлан сууна. Уйлахгүй л бол тэр тэнэг нулимсийг гаргахгүй л бол үхэх юм шиг санагдаж хөгжмөө эцэст нь тултал тавиад намайг хэн ч уйлж байгааг мэдэхгүй гэсэн шиг хүссэнээрээ орилон уйлж байлаа.

Мари амаа даран битүү орилсоор нулимс нь зогсоо зайгүй урсана. Сонссон харсан зүйлдээ итгэж ядан өөрийгөө ямар тэнэг болохоо Бэкхёныг харан нүдэн сохорсон байсандаа өөрийгөө хараан цээжээ цохин уйлахаас өөр юу ч хийж чадахгүй дээ улам давчдаж байлаа. Анхнаасаа л тэрний хүсэл Бэкхёныг ойроос харах нь л хангалттай байсан ч тэр сэтгэлээ захирч чадаагүй. Тиймдээ ч яг одоо ч гэсэн юу ч хийж чадахгүй өрөвдөлтэй байдалтай суух өөрийгөө өрөвдөнө.

***

Бэкхёны үерхлийн мэдээ гарснаас хойш долоо хоног өнгөрч энтертайнмент дээрх хөл хөдөлгөөн ч бага зэрэг намжиж байлаа. Бэлтгэлийн өрөөнүүдээс урьдны л адил чанга хөгжим, хичээнгүйлэн суралцах дадлагажигч нарын халуун уур, хөлс үнэртэнэ.

Харин нэгэн бэлтгэлийн өрөөнд хэн нэгэн хаалга руу ширтэн хэн нэгнийг хүлээн хүндээр санаа алдана.

/Дууссан/ EXOLOGYWhere stories live. Discover now