Level -16

3.4K 166 0
                                    

Эксогийн дөрөв болон би Тэён сонбэ руу ширтэн зогсож байхад тэр зураг авалтын багийнхан бөхийсөөр бид хэдийн урд ирэн: Сайн уу залуусаа!

Би бөхийн: Сайн байна уу!

Тэён инээмсэглэн: Сайн уу!

Тэён хажуудаа зогсох staff залуугийн гарнаас тортой зүйлсийг аван: Та хэдийг хоолоо идээгүй байх гэж бодоод~

Сэхүн Тэёны гарнаас тортой зүйлсийг аваад инээмсэглэн: Ваа нүүна та Японд ямар хэргээр~?

Тэён инээмсэглэн: Өнөөдөр фэн уулзалттай тэгээд оройны нислэгээр ирсэн юмаа. Та нарыг ч бас энд байгааг сонсоод~

Би тэдэнд бөхийн: Би ингээд явъя даа!

Тэён: Мари хоол идэхгүй юм уу?

Би инээх аядан: Ү-Үгүй ээ нөгөө~

Тэён инээмсэглэн ууттай хоолноосоо нэг савтайг гаргаж ирэн гарт минь бариулаад: Тэгвэл энийг замдаа идээд яв. Энд бас аялан тоглолттой байсан биз дээ? Их ядарч байгаа байх эртхэн амардаа гэж хэлэхэд нь үл яиг инээмсэглээд тэдэнд бөхийн машин руугаа явлаа.

Бэкхён: М-Мари!

Чанёол Бэкхёны гарнаас барьж зогсоон толгой сэгсрэхэд Бэкхён юу ч хийж чадсангүй дэмий л Маригийн араас ширтсээр хоцров.

Бэкхёны талаас

Бэкхён: Энд яах гэж ирсэн юм бэ? Маргааш хэвлэл мэдээллээр зөвхөн бидний талаар шуугихыг мэдэж байна уу?

Тэён инээмсэглэн: Угаасаа бүх хүн биднийг болздогийг мэдэж байгаа ш дээ!

Бэкхён санаа алдан: Тэён! Бишээ нүүна! Одоо энэ жүжгээ больцгооё ммм! Угаасаа Крис ахын хэргийг намжаах гэсэн компаний шахалтаар хэн хэн маань нэр холбогдсон ч та бид хоёрт ямарч эр эмийн харилцаа байхгүйг бид хэн хэн нь мэдэж байгаа~ Крис ахын хэрэг ч намжсан болохоор одоо өөр өөрсдийнхөө замаар явцгаая!

Тэён чимээгүй түүн рүү ширтэн зогсоход Бэкхён: Би захиралд өөрөө хэлчих болохоор та энэ асуудалд санаа зовох хэрэггүй гэж хэлээд эргэж харахад Тэён түүний араас тэврэн зогсоох нь тэр.

***

Миний талаас

Машин дотор ганцаараа тэнэг юм шиг инээн явж байхад

Менежер: М-Мари яасан бэ?

Би инээн: Яагаачгүй ээ! Зүгээр л хэт их ядарсан бололтой! *дуу сулрах*

/Дууссан/ EXOLOGYWhere stories live. Discover now