Level -17

3.1K 173 0
                                    

Хүсээгүй ч бүх зүйл буруугаар эргээд байна. Хэдэн мянган удаа би биш би тэгээгүй гэдгээ хэлэхийг хүссэн ч үнэхээр бүх зүйл буруугаар эргээд байна. Миний үгэнд итгэх хүн байгаа болов уу? Би тэгээгүй гэж үнэнээ хэлвэл итгэх хүн байгаа болов уу? Хэдэн жилийн хөлс хүч минь нүдний өмнө хормын дотор л нуран унаж байна. Би яах ёстой вэ? Яавал бүх зүйлийг хэвэнд нь оруулж болох уу?

Мари өрөөнийхөө нэг буланд шигдэн өвдгөө тэврэн хумсаа мэрэн сууж байхад гэрийнхэн хаалгыг хэн нэгэн тасралтгүй балбаж байлаа. Мари цочин хаалга руугаа гөлөрч байгаад арай ядан боссоор өрөөнөөсөө гарахад хаалга нүдэх чимээ гарахаа болив.

Мари хоёр гараа зөрүүлэн илээд: Явчих шиг боллоо! *шивнэх*

Эргэж харан өрөө рүүгээ орох гэж байхад хаалга дахин нэг хүчтэй өшиглөхөд цочсондоо эгээтэй л унаад өгсөнгүй. Мари хана түшиж явсаар хаалга онгойлгоход менежер нь зогсож байлаа.

Менежер Мариг харан нүдэн томорсоор: Мари!!!!

Мари хэд хоног хоол идээгүйгээсээ болж бие нь сульдаж уруул нь омголтон хэтэрхий их уйлснаасаа болж нүдэн аймшигтай улайж хавдсан байв.

Мари: У-убба?

Менежер Мариг түшин түүний толгойд гар хүрч үзээд: Бурхан минь мангар хүүхэд ийм аймшигтай халуурч байж яах гэж хаалганыхаа кодыг сольсон юм бэ?

Маригийн нүд харанхуйлан: У-убба та надад итгэж байгаа биз дээ? Намайг тийм зүйл хийгээгүй гэдгийг~?

Маригийн хоолой цааш орон бие нь сульдаж менежерийг түшин ухаан алдчихав.

Менежер: Мари! Мари!!! Мари сэргээрэй!!!!

***

Эксогийн дорм

Бэкхён Чанёолын өрөөнд хоёр тийш холхин Чанёол аргаа баран: Бэкхён чамайг ойлгож байгаач нүдний өмнөөр битгий сүйтгэнээд бай!

Бэкхён: Мари утсаа авахгүй, гэртээ ч байхгүй, энтертайнментаас одоо хүртэл ямар нэгэн мэдэгдэл хийж арга хэмжээ авахгүй байгаан галзууруулахнээ!!!! Ашш үнэхээр толгой өвдөж байна.

Бэкхён Чанёолын хажууд очиж суухад

Чанёол: Тэр бичлэгт яг Маригийн царай тод гараагүй биз дээ?

Бэкхён Чанёол руу сонин харан: ЯАА МАРИ БИД ХОЁР ТЭР ӨДӨР ЦУГ БАЙСАН ГЭЖ БАЙХАД~

Чанёол толгой дохин: Ойлголоо ойлголоо~

/Дууссан/ EXOLOGYWhere stories live. Discover now