Level -6

3.8K 221 3
                                    

Хэсү: МАРИ! ХАН МАРИ БОЛЖ БАЙНА УУ?

Мари унах шахам шатаар доошоо уруудан: ОЧИЖ БАЙНАА!

Тэр хааш яаш болсон үсээ гараараа самнан үүдэнд Хэсүгийн өмнө очиж бөхийн: Уучлаарай!

Хэсү: Зүгээр дээ хурдан гутлаа өмс! Гадаа машин ирчихсэн гэж байна.

Би толгой дохин гутлаа өмсөж байхад Жэсү гал тогооноос гүйж ирэн Хэсү бид хоёрын аманд сэндвич хийгээд: Эгч нараа амжилт! *инээмсэглэх*

Би инээмсэглэн гараараа дохио өгөн: Окэй!

Хэсүгийн ардаас үүргэвчээ нэг мөрөндөө үүрэн яарсаар гэрээсээ гарахад дадлагажигч нарын суудаг жижиг оврын тэрэг ирчихсэн байлаа. Бид хоёр машины өмнө очин Хэсү хаалга татахад дотроос Юта: Киаахх хатагтай нараа эрт унтаж байлдаа. *инээх*

Би амандаа зуусан сэндвичээ аван: Уучлаарай!

Хэсү бид хоёр жолооч ах руу болон машинд сууж байгаа бусад дадлагажигч нар луу харан 90 градус бөхийгөөд: Үнэхээр уучлаарай!

Юта инээмсэглэн: За хурдан сууцгаа!

Хэсү бид хоёр машинд суухтай зэрэгцэн машин ч хөдөлж бид хоёр бие бие рүүгээ харан гүнзгий амьсгаа аваад инээмсэглэн SM-н зүг явцгаалаа. Замд бүгд л дуу шуу болон явцгаасаар энтертаймэнт дээр ирцгээн

Би хөгжмийн өрөө рүү алхаж байхдаа маш их сандарч дуэт дуу Бэкхёнтой хамтрах дадлагажигчаар сонгогдсондоо одоог хүртэл итгэж ядсаар, шөнөжин зүүд байхвий гэж айсандаа үйр цайх алдад бага зэрэг нойр авсан болохоор анхны өдрөө хоцорчихоогүй дээ баярлан гүнзгий амьсгаа аван явж байхад

Юта: Мари зүгээр үү?

Би Юта руу харан толгой дохиод: Т-Тиймээ зүгээр! *инээмсэглэх*

SR15B-нхэн бэлтгэлийн заал руугаа, Хэсү Каи-тай хамт тусгай үзүүлбэрээ бэлдэхээр бид тус тусын танхим руугаа явлаа.

Хөгжмийн студийн өмнө зогсон гүнзгий амьсгаа аваад хаалгыг нь болгоомжтой гэгчин онгойлгон толгойгоо цухуйлган доторхыг нэг бүрчлэн харвал хэн ч байхгүй байлаа.

Би студи рүү орон: Х-Хүн байна уу?

Бэкхён ирээгүй байгаа юм байхдаа~

Цүнхээ тайлж тавиад цаана байх продюсеруудын суудаг дугуйтай сандал дээр очиж суун Бэкхёныг ирхийг хүлээн тааз руу харан эргэлдсээр: Бён Бэкхён, Хан Мари~ *дуулах*

/Дууссан/ EXOLOGYWhere stories live. Discover now