1-р хэсэг

4.5K 87 5
                                    

Хүн бүрт л зовлон байдаг
Харин зарим нь түүнийгээ сайн нууж чаддаг.

Үргэлж инээмсэглэдэг байлаа гээд тэр хүн үргэлж аз жаргалтай байдаг гэсэн үг биш! Магадгүй тэдгээр хүмүүс гуниг зовлон нь инээдээр үргэх юм шиг санаж , хорвоо дэлхийг сайн сайхан талаас нь хардаг болохоор тэр байх. Хүн хүссэн зүйлээ хийж байж л амьдрал амттай болох биш үү.
Би гэдэг хүн өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээж яваа жирийн л бүсгүй. Одоо ч гэсэн нэг ажлаа тараад нөгөөдөх рүү нь яаран гүйж байгаа ч инээмсэглэсээр байгаа би. Зарим хүмүүс намайг хэтэрхий өөдрөг үзэлтэй нэгэн гэдэг. Энэ юу нь буруу гэж!

Амьсгаадсаар кафен хаалгаар орон мeнeжeртэй мэндлээд цааш гүйсээр хувцас солих өрөөнд орж хурдхан хувцасаа солилоо. Учир нь би ажлаасаа арван минут хоцорчихоод байна.

Цагаан сорочкон цамц, энгэр дээрээ бяцхан баавгайн дүрстэй цайвар бор өнгийн хормогч бүслээд, орой дээрээ баавгайн чихтэй малгайгаа өмсөн өрөөнөөс гарлаа.

Кассан дээр очин ээлжээ хүлээлцээд эхний үйлчлүүлэгчийн захиалгыг авлаа.

Би инээмсэглэн: 2 капучино, 1 гүзээлзгэнэтэй бялуу бэлэн боллоо.
Нэгэн нүдэнд дулаахан өхөөрдмөөр охин инээмсэглэсээр гүйж ирэн захиалгаа аваад явлаа. Зарим хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй инээмсэглэмээр, гэгээлэг санагддаг. Хажууд нь байхад л дулаахан, танихгүй байсан ч дотно юм шиг мэдрэмж төрүүлэх юм.
Тэр хүн ч бас тийм л байсан.....

Тэр охиныг дагуулан харсаар аль хэдийн бодолд дарагдсан намайг үйлчлүүлэгчийн "1 Американо авья " гэх дуу бодит байдалд минь авчирлаа. Ухаан орон захиалгыг нь аван, дараагийн үйлчлүүлэгчидээс захиалгыг нь авсаар аль хэдийн үдийн цайны цаг өнгөрснийг ч анзаарсангүй. Хэсэг зуур амсхийх зав гарч өөртөө тоортой шэйк хийгээд үүд рүү харсан ширээнд суув. Үүдээр орж ирэх хүмүүсийг ажиглан харахад хүн бүр инээмсэглэсэн, харцанд нь хайр гэрэлтэх ажээ. Хүн бүр ийм байдаг бол хичнээн сайхан.

Хосууд нэгэн рүүгээ харан инээмсэглэж, охидын ичингүйрэн улайх хацар, залуусын түүнийгээ өхөөрдөн мишээх царай нь жижигхэн кафед маань улам л гэрэл нэмэх шиг санагдана. Хааяахан тэдэн рүү атаархлын харц чулуудан суухдаа түүнийг бодон ичингүйрнэ. Өөрсдийгөө хамтдаа байгаагаар төсөөлж, хэнээс ч нуугдахгүйгээр, хэний ч өмнө нүүр бардам хөтлөлцөн алхаж байгаа мэтээр бодол санаандаа дүрсэлэн суухдаа өөрийн мэдэлгүй хацар минь улайх шиг. Гэхдээ миний энэ төсөөлөл бодит болох магадлал тун бага нь харамсалтай.

+Hold My Hand+Where stories live. Discover now