Толгой хагарах шахан ярвайсаар нүдээ нээтэл хамгийн түрүүнд харсан зүйл минь намайг гайхширалд оруулж орхилоо.
Өөрийнхөө өрөөнд бус үл таних өмнө нь хэзээ ч харж байгаагүй таазаа хараад зүрх минь хурдтай цохилж, цээжинд минь айдас гэгч зүйл их хэмжээгээр хуралдаж эхлэхэд гар салгална.Гэтэл энэ байдлыг бүр дордуулж өрөөнд байх цагаан саарал хаалганы цаанаас шүршүүрийн дуу сонсогдож эхлэх нь тэр.
Бурхан минь гэж арай үгүй байлгүй дээ...
Толгой эргэж, байж болох бүхий л муу бодлууд тархинд эргэлдэж толгой задрах шахахад өөрийн эрхгүй дуу алдан нүдээ анилаа.
Өчигдөр яасан тухайгаа санах гэж хичээсэн ч яг л тархин доторх урьд шөнийн талаар бүх зүйлсийг хэн нэгэн санаатайгаар устгасан мэт толгойд орж ирэх зүйл юу ч байсангүй.
Санаа алдан хойш болон орны толгой налан суугаад цээж нь дээрээ гараа тавин зүрхэн хэсэгтээ зөөлөн нухлан өөрийгөө тайвшруулах гэж хичээнэ. Гэнэт өөрийгөө эрэгтэй хүний сорочкон цамц өмссөн байгаагаа анзааран саяхан тайвширч байсан зүрх минь дахиад л хэмнэлээ алдан хурдан цохилно.
...: Сэрчихсэн үү??
Өөрийн эрхгүй айснаасаа болоод нүдэнд минь нулимс хуралдан арай ядан түүнээс "Ч..чи ххэн бэ??" асуутал өнөөх өндөр онигор нүдтэй залуу мөрөө хавчин
"Харин би л чамаас тэгж асуумаар байна. Манай гэрт юу хийж байгаа юм."
Би айх гайхах зэрэгцэн түүнрүү харж салгалсан гараа нөгөө гараараа чанга гэгч нь атган: Танай гэр гэнээ?? Би яагаад танай гэрт~~
Үгээ гүйцэд хэлж амжаагүй байтал хаалга дуугаран хэн нэгний танил хоолой хаалганы цаана нэрийг минь дуудна.
Байз...Ким Жунин
Түүний хоолойг сонсоод ингэтлээ баярлах юм нь чинээ санасангүй.Хурдхан шиг хаалга руу очин түүний нэрийг дуудтал удалгүй хаалганы түгжээ дуугаран Ким Жунин хоёр танихгүй залуутай орж ирэхэд өөрийн эрхгүй түүнрүү тэмүүлж хүзүүгээр нь тэврэн авлаа.
Одоо л нэг амар амгаланг олсон мэт санагдаж байна. Биений минь бүхий л хэсэг эд эс бүхэн минь тайвширлыг мэдрэх шиг гүн гэгч санаа алдлаа.
Энэ хамар цоргиулам таатай үнэр~~ Ким Жуниных гэж үү???
Хэн нэгний хоолойгоо засах чимээгээр бодолд дарагдан тайвширч байсан биеийг минь сандрал гэгч зүйл бүчин авах нь тэр.