Нэмэх өгүүллэг тул насаа мэдэж ухамсараарай битгий ороосой гэж хүсэж байна.
Сэхүн Бэк хоёр том өрөөнд кино үзэж, тэдний хажууд Кёнсүү дараагийн кино зохиолоо уншин сууна. Чанёол өрөөндөө хөгжим тоглож ээлжит шинэ дуундаа төвлөрөн сууж байхад Чэн Минсок хоёр гал тогоонд кофе найруулж, тэдний хажууд Сухо сонин гарчиглана.
Эксогийнхон аялан тоглолтоо дуусгаад ЭНТ-с нь тэдэнд хэд хоногийн амралт өгсөн учраас одоо дромдоо байгаа нь энэ байлаа.
Бэкхён зурагтнаас нүдээ салгалгүй : Ингэхэд Кайг харсан хүн байна уу?? гэж орилтол
Хажууд нь сууж байсан Сэхүн мөрөө хавчин: Мэдэхгүй ээ ! өчигдөр бид нарыг ирэхэд л байхгүй байсан ш дээ.
Гал тогооны өрөөнөөс Минсок орилон: Өчигдөр л хөл нь газар хүрэхгүй хүн орж ирчээд малийгаад л яваад байсан ш дээ
Бэкхён гайхширан долоовор хуруугаараа эрүүгээ илэн: Сонин юм даа! Өмнө~~
Гэнэт хаалга савах чимээнээр бүгд дав хийн цочиж үүдрүү хартал Кай хөмсгөө зангидаж, амьсгаа нь дээрдсэн харагдана.
Бэкхён түүнрүү харж инээгээд: Хаана байж байгаад ирж байгаа юм!
Хормын дотор болж өнгөрсөн зүйл бүгдийг нь гайхшируулж орхилоо.
Дөнгөж үүдээр орж ирэнгүүтээ тэр чигтээ алхсаар том өрөөнд зурагтны өмнө суух Сэхүныг заамдан босгож ирээд шүдээ зуун: Муу новш! гэж хэлээд түүнийг цохиод унагаачихна тэр
Саяны болсон зүйлд гайхсан Бэкхён хөмсгөө зангидан: Ким Жунин юу хийж байгаа чинь энэ вэ?... Хүлээгээрэй гэж хэлээд хамраа сарталзуулан Жунины ойр хавийг үнэрлэснээ нүд нь томрон: Чи чинь уучихаа юу??
Цохиулсан эрчиндээ том өрөөний ширээн дэр унаж ярвайсаар босоод аманд нь цус амтагдахад нь хөмсгөө зангидан уруулаа арчилаа.
Сэхүн: Ким Жунин яачихаад байгаа юм.!! Ядаж юу болсноо хэлчихээд цохих хэрэгтэй ш дээ.Кай: Чи мэдэж байсан! Намайг түүнийг хайж байгааг чи мэдэж байсан гэж байна.
Сэхүн будилсан царайтай: Юу? Ойлгогдохоор юм яриадхаач дээ
Кай: Бэки!
Сэхүн энэ нэрийг сонсоод байгаа газартаа хөшиж орхилоо.
Мэдэгдэхийг хүсээгүй юмсан...Даанч тэр аль хэдий нь олоод мэдчихжээ.Сэхүний нүд томрон: Ч-чи яяаж ??
Flashback
~Миний талаас~