-Бонус- [Маш богино]

1K 49 10
                                    

Яаж өрөөндөө орж ирснээ мэдэхгүй ч нэг л мэдэхэд уурандаа багтарч ядан хүнд хүнд амьсгалан ор нь дээрээ дээш харан хэвтэж байлаа.

Аавын хэлсэн үгс чихэнд минь дахин цуурайтан сонсогдож, сонсохгүй гэсэндээ  чихээ таглаж нүдээ аньсан ч нэмэр болсонгүй.

Үйлчлэгч эгч: Тийм ээ авхай гэж хэлээд бөхийн өрөөнөөс гарлаа.

Би доош буун аавын ажлын өрөөний хаалгыг тогшитол аав: Ор ор~

Би: Намайг дууд аа юу??

Аав: Ийшээ суу чамтай ярих юм байна.

Аавийн над руу харах харц... Тааварлашгүй юм..
өөрийн эрхгүй доод уруулаа хазан, хоёр гараа атган доош харан суутал

Аав хоолойгоо засаж байрлалаа солин суугаад: Сургуулиа төгссөний чинь дараа чамайг гэрлүүлэх бодолтой байна.

Тиймээ энэ л байж... Түүний нухацтай царай гаргаад байсан учир нь энэ л байж..

Би нүдээ аниад гүнзгий амьсгаа аван: Яагаад?

Аавийн хоолойнд гайхширсан өнгө аяс тодрон: Юу?

Аль болох шийдэмгий харахыг хичээн толгойгоо өндийлгөн түүнрүү хараад : Яагаад би гэрлэх ёстой гэж!!! Яагаад заавал одоо юм

Аавын харц ширүүсэн хөмсгөө зангидаад : Энэ бол бидний зиндааний гэр бүлүүдэд байдаг л асуудал., Чи ч бас үүнийг мэдэж байгаа гэж хэлээд хоолойгоо засаад надаас харц бурууллаа.

Би дахиад л өөрийгөө тайвшруулахыг хичээн гүнзгий амьсгаа аваад: Үгүй ээ~ Би мэдэхгүй байна.. Яагаад тэдэн шиг чинь амьдрах ёстой гэж !!! Сандлаасаа огцом  босож нулимстай нүдээрээ түүнрүү ширтэн : ТЭР ХАРААЛ ИДСЭН ЭД ХӨРӨНГӨ ЧИНЬ ХЭНД ХАМААТАЙ ЮМ БЭ??

Аавын надруу огцом шийдэмгий харахад нь түүнээс айж байсан тэрэнд мэдэгдүүлэхгүйг хичээж байлаа.

Аав: Чамд хамаатай.. Чиний ирээдүйд хамаатай гэж байна. Энэ чиний л сайн сайхны төлөө.

Би шүдээ зуун : Хараал идсэн сайхан ирээдүйг чинь чөтгөр аваг.. Та нарын бузар мөнгө байсан байгаагүй би өөрийгөө аваад явчихаж дөнгөнө гэж хэлээд хаалга руу зүглэн алхлаа.

Одоо л миний амьдрал амар тайван болох нь гэж бодсон юмсан.. Амьдрах утга учираа.. Юуны тулд амьд явах ёстойгоо.. ойлгосон гэж бодсон..

Гэхдээ би юу хийж чадах юм. Аав нэг л шийдвэрээ гаргасан бол хэзээ ч түүнээсээ буцаж байгаагүй..Үхсэн ч~~

Чиний байхгүй ертөнцөд~~ би амьдарч чадах болов уу??

Чамайг дэргэд минь байхгүй гэж бодох төдийд л цээж минь хоосон оргиж, хүйтэн салхи бүхэл биеийг минь сийгүүлж, зөвхөн чиний дэргэд хурдтай цохилох зүрхний минь цохилт хүртэл надаас чамайг нэхэн түгшүүртэйгээр цээжийг минь балбаж байхад би яаж чамгүйгээр.. Үгүй ээ~~  чадахгүй

Чамгүй байх амьдралаа төсөөлөх хэдхэн хоромд л ийм аймшигтайгаар өвдөлт мэдрэгдэж  байхад~~ Чамаас хагацвал магадгүй үхэхээс ч илүү өвдөж, шаналсандаа болоод галзуурч мэднэ.

Ямар нэг арга байж л таараа..

Магадгүй үхэл~~

Author's note: Одоо хичээл харьцангуй багассан болохоор энийгээ хурдан дуусганаа~~ гээд л хэлдэг л дээ гэхдээ энэ удаа үнэхээр үнэн шүү.. Том үйл явдлын өмнөх  багахан бонус өглөө шүү..цаашид юу болох талаар таагаарай жихшиг хаха Удахгүй бүх зүйлийн зангилаа тайлагдах гэж байна.. Тун удахгүй

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 01, 2016 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

+Hold My Hand+Where stories live. Discover now