- 4р хэсэг -

1.3K 63 20
                                    

Хэн нэгний өмнө нь буруутай мэт санагдаж, царайг нь харах бүрт хийсэн зүйлээ бодон зүрх хөндүүрлэх үед юу хийх хэрэгтэй юм болоо.

Заримдаа хэнд ч хэрэггүй мэт санагдаж, амьдрах итгэл бага багаар бөхөх үед яах хэрэгтэйг минь хэлээд өгдөг хүн байдаг ч болоосой. Яагаад амьдрах ёстойгоо, яагаад үхдэл царайлаад өдий хүртэл явсанаа мэдэх юм үнэхээр алга. Өмнө нь бол энэ хорвоо дээр над шиг жаргалтай амьдралдаа сэтгэл хангалуун байхгүй мэт санаж явсан. Гэтэл одоо.....

Түүхийн хичээл бол баргал бүх хүний унтлагын цаг мэт болж хувирсан болохоор урьд шөнө нойроо гүйцэт авч чадаагүйн улмаас одоо номныхоо цаагуур нуугдан унтаж буй хүүхдийн эгнээнд шилжихээр шийдэн номоо урдаа босгож тавиад гараа дэрлээд яг сайхан байрлалаа олоод байж байтал гэнэт багш саваа модоороо ширээгээ цохин  анхаарлаа хандуулахыг шаардлаа.

Дуртай дургүй номныхоо араас цухуйтал түрүүхэн хайран цагийг минь үгүй хийсэн өнгөт арьстан ярзайтлаа инээгээд зогсож байв.

Охидууд орилолдож түүний царайлгыг гайхан хоорондоо шивнэлдэх нь чихэнд минь тодхон сонсогдлоо.

Бурхан минь!! Энэ муу сагсуу өнгөт арьстны юу нь тийм сайхан гэж....

Багш: заза бүгд чимээгүй болцгоо!!! гэж хэлээд Тэр хүү рүү харан: Өөрийгөө  танилцуулаарай.

Жунин: Сайн байна уу??? Ким Жунин гэдэг. Товчхондоо Кай гэж дуудсан ч болно гэж хэлэн инээмсэглэхэд манай ангийн охидууд шуугилдан ам амандаа орилолдож эхэллээ.

" Царайлаг юм ааа !?"

"Ямар эелдэг юм бэ"

"Вуаа тэр уруулыг нь хараач ээ"

"Намайг сэвээрэй. Би ухаан алдлаа шүү!!!"

Үфф энэ чимээгээ болихгүй бол би удахгүй энэ газраас хар хурдаараа гараад гүйхэд бэлэн байна... Яг галзуугын эмнэлэгт байгаа юм шиг санагдчихлаа.

" Найз охинтой юу???"

Жунин инээмсэглэн: Одоохондоо байхгүй ээ.

Охидууд дахиад л орилолдож эхэллээ.

Таарсан таар шуудайнууд.,.

Тэднийг тоолгүй өөр зүйлд сатаарах гэж хичээн чихэвчээ гаргаж ирэн утастайгаа холбоод цонх руу хартал гадаа бороо орж байлаа.

Цонхтой ойр суух нь ийм л үед ашигтай юм даа.,.

Цонх онгойлгон гараа гарган  алгаа  дэлгэхэд бороон дусал алган дээр минь бууж таатай мэдрэмж төрүүлнэ. Энэ мэдрэмжийг юу гэж илэрхийлэх ёстой юм бол.,.
Зөөлөн шиврэх  бороон дусал алган дээр минь буухад яг л намайг тайтгаруулж байгаа мэт санагддаг. Зөөлнөөр " Тайвширдаа Бэки удахгүй бүх зүйл сайхан болно." гэж аргадах шиг.

+Hold My Hand+Where stories live. Discover now