- 3-р хэсэг - { Өнгөрсөнд }

1.7K 54 8
                                    

.:Flashback:.

Нүд гялбам хурц гэрэл тусаж, хүмүүсийн алаг таших чимээнд тайз доргих нь мэдрэгдэхэд нүдээ аниад бүхий л эд эсээрээ хөгжмийн хэмнэлийг мэдэрч биеэ зөнд нь орхин бүжиглэнэ. Гэтэл хажуунаас нэг нь надруу юм авч шидсэнээ
-Хөөе мангараа босооч?! Сэгсгэрээ сэрээчээ

Бүх зүйл сарнин алга болж нүдээ нээтэл би өрөөндөө байх нь тэр.

Дахиад л зүүд....

Өөрийгөө толинд харан санаа алдлаа. Сэгсгэр үс, шөнөжин кино үзснээс болж доод зовхи нь хөхөрсөн нүд, Нүүрнээсээ том нүдний шил. Намайг тодорхойлдог зүйл бол ердөө л энэ. Ааа тийм бас шүдний аппаратыг минь дурьдах нь зүйтэй байх.

Нойрмог нүдээ нухласаар угаалгын өрөө орон үсээ хам хум боосон болоод нүүр гараа угаалаа. Энэ бол ердөө л миний утгагүй амьдралын минь уйтгартай хэв маяг. Заримдаа сургууль руу явахаас ч залхдаг. Хэн нь үнэтэй ресторанд орсон, хэн нь хамгийн үнэтэй цүнх барьсан , хэний найз залуу хамгийн царайлаг нь гэж ам булаалдан ярилцах охидыг харахаар нэг сайхан дэлсээд авмаар санагдаад байдаг юм.

Дүрэмт хувцсаа өмсөөд шатаар доош уруудахад үйлчлэгч эгч нар надад бөхөлзөн мэндэлнэ.

Хэрэггүй гэж хэлээд байхад... Залхмаар юм.

Гал тогоонд ороход ээж урдаас инээмсэглэн зогсоход нь хариу инээмсэглэсэн болчихоод хажуугаар нь зөрөн хөргөгчнөөс сүү талх гаргаж ирээд сүүг нь задалж нэг амьсгаагаар ууж дуусган талхаа амандаа чихэхэд ээжийн нүд нь томор ч байгааг нь хараад мушилзан зогсоно.

Ээж: Эмэгтэй хүүхэд байж яаж байгаа чинь энэ вэ??

Би: Эмэгтэй гэхээрээ ингэж болохгүй гэж ямар харх нь таны чихэнд шивнэчихэв гэж хэлээд дээшээ гарахад миний араас ээжийн: Муу ч үгүй том корпораци-н захирлын охин байж наад өмссөн зүүсэн, царай зүсээ харчаач!!!

Хэлсэн зүйлийг нь тоолгүй цүнхээ аваад доош буухад ээж байхгүй байгаад нь санаа амран үүдэнд очин гутлаа өмсөөд гарлаа.

Тэгэхгүй бол бас үглээд салахгүй...
Ингэхэд энэ Сона гуай хаана байна. Өглөө хүнийг тэр сайхан зүүднээс минь сэрээчихээд золиг чинь!!!

------------------------------

Жолооч сургуулийн урд машинаа зогсооход үүдээр орж буй өөрийгөө хэтэрхий гял цял болтол нь гангалсан охидуудыг хараад санаа алдан машинаас буулаа.

+Hold My Hand+Where stories live. Discover now