Харгис эх

5.7K 68 2
                                    

Испани-ийн нэгэн ээж хүүхдүүдтэйгээ зэвүүн муухай харьцсан тухай домог.
Маш олон жилийн өмнө Испани-ийн нэгэн бяцхан хотод Роза гэдэг бүсгүй гэр бүлийн хамт нэгэн ой модтой ойрхон байшинд амьдардаг байжээ. Тэрээр нөхөр, 4 хүүхдийн хамт аз жаргалтай сайхан амьдарч байв.
Франциско бол түүний хамгийн том хүү. Түүний хойноос Хавиер. Хамгийн бага 2 охины нэгийг нь Мария гэх ба хамгийн багыг нь Лусиа гэдэг байв. Гэвч гэнэтийн осол болж гашуунаар нөхрөө энэ хорвогоос үдэн явууллаа. Нөхрийнхөө үхлийн дараагаар тэр бага багаар тэнэг болсоор байв. Түүний хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа нь бүр их муудаж байлаа. Тэд нэг л юм буруу хийвэл ээж нь хайр найргүйгээр зодож хүүхдүүдийх нь уйлах чимээ гэрт цуурай мэт сонсогдоно. Хөршүүд нь Роза-г муу ээж гэдгийг сайн мэдэж байлаа гэвч хүүхдүүд нь туслаж чадсангүй.
Нэг шөнө радиогоор "Одоо гадаа цас орж, маш хүчтэй шуурах болно. Та бүхнийг гэрээсээ гарахгүй байхыг хүсье." гэхийг ээж нь сонсоод хүүхдүүдээ гарч түлээний мод олж ир гэв. Хүүхдүүд эсэргүйцвэл зодуулахаа мэдсэн болохоор сүх, гар чийдэн, цүнхнүүдээ аваад зүгээр л гарцгаалаа.
Тэр яг ойн дунд очоод байтал "Франциско, жоом минь нааш ир" гэх ээжийх нь хоолой сонсогдов. Хүү ээж дээрээ очтол. "2юуланд нь ярих юм байна. Нааш ир" гэчээд бусдад нь "Харин үлдсэн жоомнуудаа та нар ажлаа сайн хийгээрэй!"гэж орилсоор хол явлаа.
"Наад цүнхээ урдаа бариад хөдлөлгүй зогсоод миний хэлэхийг сонс муу жоом минь. Аавыг чинь үхсэний дараагаар намайг өөрчлөгдөж байгааг анзаарсан л биз дээ? Энэ гэрт аав чинь л идэх юм олдог байсан. Одоо тэгээд ажил хийх хүн алга манай гэрт. Тэгээд миний эргэн тойронд өлсөөд байна гэж дуугарах маш олон ам байна..би ч гэсэн өлсөж байна шт! Уучлаарай энэ удаа чамд өршөөлгүй " гээд хүүг юм хэлэхээс өмнө толгойг нь сүхээр авав. Хүүгийн толгой барьж байсан уут руу нь орлоо. Ээж нь санаа зовсонгүй сүхээ цасанд угаачихаад гэртээ очив.
Хүүхдүүд нь ахыгаа асуухад баавгайнд идүүлчихлээ гэв. Ахыгаа алдсан дүү нар н маш ихээр уйлан Розаг зовоосоор.. Роза өрөөнөөсөө Хавиерийг дуудлаа. "Жоом минь, надаа цай хийж авч ир" гэхэд хүү хийгээд ирлээ. "Одоо тэнд байгаа шилтэй юмыг аваад ир" хүү бас л авчирлаа. Роза шилтэй юмаа цайндаа хийчээд хүүгээ уу гэлээ. Хүү уучаад бага зэрэг галзуурч байгаа мэт болсноо унаад өгөв. Ээж нь хүүгээ шатны уруу шидэв. Ах нь өнхөрсөөр бууж ирэхийг 2 дүү нь хараад "Ээжээ, Хавиер ах шатнаас уначлаа!" гэж Розаг дуудлаа. Эх нь маш удаанаар шатнаас бууж ирээд хүүгээ өшиглөж байгаад "Ах чинь үхчиж" гэж бяцхан инээмсэглэл тодруулчаад яваад өгөв. Тэр шөнө Мария, Лусия 2 хэр их уйлсныг бурхан л мэдэх биз. Маргааш өглөө ээж нь Мариягийн өрөөнд ороод охиноо сэрээчээд "Миний охин өнөөдөр сэрэх хэрэггүй. Чи минь өнөөдөр гэрийн ажил хийхгүй. Унт миний хөөрхөн жоом минь" гээд бүүвэйн дуу дуулж өгөхөд охин ээждээ хайртай гээд унтаад өгөв. Энэ үед ээж нь ханцуйгаасаа жижиг хутаг гаргаж ирээд охиныхоо зүрх рүү дүрэв.
Лусия сэрчээд эгч дээрээ ороход эгч нь үхсэн байхыг хараад ээж рүүгээ гүйж очоод "Ээжээ, ээжээ манайд алуурчин орж ирээд Марияг алчиж. Яах уу?" гэв. Ээж нь инээмсэглээд "Тэнэгхэн жоом минь дээ. Би та нарт хайртай бас үзэн яддаг. Би Францискогийн толгойг сүхээр авсан. Хавиерт хор өгсөн. Марияг хутгаласан. Тэд зовж үхээгүй ээ. Харин чи зовж үхнэ. Одоо чиний үхэх ээлж. Би чамайг үзэн ядаж байна. Муу заваан жоом минь!"
"Ээжээ! Үгүй ээ битгий л дээ" гэхэд галзуу ээж сонсоогүй..тун удалгүй жоохон охины хүүр газар хэвтэж байлаа.
Розад юу болсныг хэн ч мэдэхгүй. Тэр алга болсон. Өөр хотод очоод нэрээ сольсон байж магадгүй гэдэг. Түүний ээждээ алуулсан хүүхдүүдийн сүнс гэртээ хоргодсон юм. Ой модонд мод хагалах чимээ гаран харахад толгойгүй Франциско байх болно. Хааяа тэр сүхээ чирэн гэр лүүгээ орох харагдана.

Аймшгийн Өгүүллэг Болсон Явдал /oneshot/Where stories live. Discover now