12-р хэсэглэл

2.2K 146 11
                                    

Лухан Сэрагаас ирсэн мессежийг дахин дахин уншин зүүдлээгүй гэдэгээ батлан сууна... Тэр гялс за гэж мессеж бичээд Сэраг яах гэж дуудасныг есөн шидээр ургуулан бодож суусаар хичээл таран тэр сургуулиас гүйж гаран Сэрагийн кафены урд ирээд амьсгаагаа даран хэсэг зогсон кафены шилэн цонхоор Сэраг харахад тэр инээмсэглэн ажлаа хийж байхыг харан дотроо тэрнийг ууртай биш байна гэж бодсоор гүнзгий амьсгаа аваад кафены хаалга татан ороход Сэра түүний зүг харан: Тавтай морилно уу?

Лухан түүн рүү ширтсээр цонхны тэндэх буланд суун Сэрагийн үйлдэл болгоныг ажиглана... Сэрагийн цайны цан болон тэр Луханы урд ирж суугаад: Сайн уу?

Лухан түүн рүү ширтэн: С-Сайн сайн уу?

Тэр хоёр Сэрагийн цайны цагийг бараг 30 минут хэн хэн нь яг юу ярихаа мэдэхгүй чимээгүй өнгөрөөсний эцэст Сэра хоолойгоо засан: Тэгэхээр...!

Лухан шүлсээ залгин түүн рүү харахад Сэра түүнээс харцаа салган: Сэхүн надад бүгдийг тайлбарласан...

Лухан гайхан: Сэхүн??

Сэра хоолойгоо засан: Сүүлийн удаад хэтрүүлсэн юм шиг санагдаад... нүдээ эргэлдүүлэн сонсогдох төдий: Уучлаарай...

Лухан Сэрагийн хэлсэн үгэнд балмагдан юу хэлэхээ мэдэхгүй сууж байснаа зориг гарган: Тэгвэл чи намайг уучилсан гэсэн үг үү?

Сэра Лухан руу харан харц тулгарахдаа сандран хажуу тийшээ хараад бага зэргийн толгой дохин: Ммм...

Лухан инээмсэглэн: Тэгвэл би Ёнсон руу очиж болох уу?

Сэра Лухан руу огцом харан: Үгүй..

Лухан доошоо харан: Яагаад...?

Сэра төв царайлан: Чамайг Лулу гэдгийг чинь Аёон мэдэж байгаа тиймээс хэрэггүй!!!

Лухан юм хэлэх гэж байтал Сэрагийн ажлын газрын хүн цайны цаг дууссан гэж хэлэн Сэра ч бага зэргийн толгой бөхийгөөд: За тэгвэл баяртай гэж хэлээд яваад өгөв...

Лухан Сэра түүнийг уучилсанд нь баярлаж байгаач Ёнсонд очиж болохгүйдээ дурамчихан суусаар Сэрагийн ажил тарах дөхөхөд кафегаас гаран Сэраг гарч ирэхийг хүлээлээ...

Сэра ажлаа таран гарч ирэхэд Лухан түүнийг хүлээн явган сууж эрүүгээ өвдгөн дээрээ тавин чулуу шидэн сууж байлаа...

Сэра гайхсаар: Чи яваагүй байгаа хэрэг үү?

Лухан цочин хурдхан босон Сэра руу харан: Нөгөө... Чамайг хүргээд өгөх үү?

[Дууссан] High School WarМесто, где живут истории. Откройте их для себя