2-р хэсэглэл

2.1K 101 3
                                    

Луханы талаас

Сургуулиас гарч гүйсээр тэндээс нилээн холдосныхоо дараа амьсгаагаа даран зогсож байтал урд нь хэдэн хүн ирээд зогслоо... Дээш өнгийн харвал "Хараал идмэр! Өнөөдөр чинь яачихсан тахил нь буруу эргэсэн өдөр вэ? Эд нартай ингэж таарах гэж"....

Сэрагийн талаас

Зөвлөлийн хурлаа тарчихаад Аёонтой хамт сургуулиас гараад явж байтал урдаас Крис хоёр дагуултайгаа гараад ирэв...

Аёон хажууд Минсокийг харсан биш ичингүйрэн балайрч хуруугаараа оролдон явна... Энэ нэг бууз шиг царайтай юмныхаа юунд болдог байнаа.

Удалгүй Мёнхигийн энд гэж кафегаар нэг орилох сонсогдоход тэр кафед байсан бүх хүн Мёнхи рүү харлаа... Гаднаас гурав нь залуу орж ирж байлаа... Надад ч ямар хамаа байхав дээ... Харин Аёон бид хоёрын өөдөөс харж сууж байгаа гуравын царай хувьсан өөрчлөгдөж бүгд л хөмсгөө зангидсан харагдана...

Крис: Эд нар л энд дутаж дээ (бувтнах)

Гэсэн ч тэр нь надад сонсогдож байлаа... Гэхдээ миний сонирхлыг татах асуудал биш...

Удалгүй тэр 3 залуу бидний зүг харснаа бас л хөмсгөө зангидаж байгааг анзаарлаа... Юу вэ эд нар чинь одоо?

Тао: Хэдүүлээ эндээс гарцгаая... Бид ороход дэндүү өмхий газар шиг санагдчихлаа гэж хэлэн босоод үүд рүү алхахад

Крис: Сэра уучлаарай! Эндээс гараад өөр газар орцгоох уу?

Би: Та нар өөрсдөө орцгоо надад та нарт зарцуулж байх цаг зав байхгүй гэж хэлсэн байхаа...

Аёон: Сэра (шивнэх)

Минсок: Сэра чи яагаад хүний сэтгэлийг бодож бол...

Крис: Минсок дуугүй бол! Ойлголоо...

Бид кафегаас гаран би шууд тэднээс салан гэр лүүгээ явж байтал миний урд нөгөө нэг шинэ охин эв хавгүй хөлөө зөөн явж байлаа...

Би: Үнэхээр сонин охин юм гээч... Царайндаа байхгүй үйл хөдлөлтэй!

Би ч араас нь гэр лүүгээ чимээгүй явж байтал тэр манай орц руу орчихов... Манай байранд байдаг юм байхдаа...

Луханы талаас

Новш гэж тэднээс салаад дэлгүүр орж гоймон идчихээд төмсөн толгойтын хөлсөлсөн шинэ байр луугаа явлаа... Ядаж байтал энэ Кай-н өмсгөсөн шорт ч гэмээр юм уу иртүз ч гэмээр юм нь миний нөгөөдхийг бариад бүр яг алахнээ... Охидын нойл орохгүй тэссээр ядаж байхад давсаг хагарлаа...

[Дууссан] High School WarDonde viven las historias. Descúbrelo ahora