7-р хэсэглэл

1.2K 65 0
                                    

Сургуулийн хаалгаар гарч байтал хэсэг хүмүүс намайг татан зогсоогоод: Чи ч зоригтой юм гээч!!!

Би гайхан хажуу тийшээ харахад Мёнхи хоёр дагуултайгаа зогсож байлаа...

Би Мёнхи рүү харсаар: Яах гээв???

Мёнхи ёжтой инээмсэглэн: Овоо муу ххххх гээч! Бид нар сануулсан байхаа! Энэ сургуулиас гар эсвэл бидний боол бол гэж! Сануулсаар байхад биднийг үл тоомсорлон гэнээ!!! Охидоо тэрэнд сургамж өгцгөөе!!!

Яах вэ байз эмэгтэй хүүхдэд зодуулалтай биш тэглээ гээд зодолтой биш! Хэрэлдэн гэвэл би ямар эмэгтэй биш тэрэндээ муу! Хамгийн шилдэг арга зугатах л байх шив!!!

Би тэднийг давуулан хараад: МАНААЧ АХ!!! гэж хэлэхэд төлөвлөсөн ёсоор тэд хойшоо эргэж харахад нь гялс зугатлаа... Тэд ч хууртаснаа мэдэн араас хөөн орилж байсан ч дуун холдож би бараг хоёр буудал гүйсний эцэст амьсгаагаа даран зогслоо...
Одоо үнэхээр энэ төрхнөөс залхаж байна шүү!!!

Сэрагийн ажил руу явах гэснээ болин эхлээд гэр лүүгээ явлаа...
Гэрт ороход Кай, Сэхүн, Бекхён, Чэн дөрөв кино үзэцгээн сууж байлаа... Намайг харан Бекхён инээд алдан Чэн яагаад оройтосныг минь асууна...

Би хувцсаа солин хийж тавьсан хоолыг нь идэнгээ Мёнхигийн тухай хэлэхэд тэд нар нэг л итгэж өгөхгүй бүгдийнх нь нүд орой дээрээ гарна...

Бекхён чанга инээсээр: Андаа салах шалтгаан мундаад ийм балай юм ярьж байх гэж! Мёнхи шиг гэнэн цайлган охин яаж тийм байх гэж!

Би муухан инээмсэглэн: Хэдэн өдрийн өмнө би ч гэсэн тэгэж бодож байлаа...

Чэн: Итгэмээргүй юм! Мёнхи яаж тийм зүйл хийнэ гэж тэр чинь ямар уян зөөлөн хүн билээ...

Кай: Харин тийн!

Энэ дундаас Сэхүн л чимээгүй байлаа...

Би Сэхүн рүү харан: Чи мэдэж байсан биз дээ!!!

Бүгд Сэхүн рүү харахад Сэхүн доошоо харан: Юу тиймээ! Луна хэлж байсан...

Би муухан инээмсэглэн: Эрт хэлэхгүй дээ...
Би санаа алдаад: Аан тийм Сэхүн би хурдхан шиг өөрийнхөө жинхэнэ төрхөнд хувирах цаг нь болсон байх угаасаа төлөвлөөгүй зүйл хоёр сургууль нэгдсэн байхад би ингээд байгаад байвал удахгүй сургуулийн хөвгүүдэд эсвэл Мёнхид баригдах биз!

Сэхүн бага зэрэг дурамчихан: За!

Кай инээсээр: Уг нь энэ төрх чинь күүл юмсан! хаха

[Дууссан] High School WarOnde histórias criam vida. Descubra agora