6-р хэсэглэл

1.4K 68 0
                                    

Сэра түүнийг дахин зогсоосоор урд нь гарна: Чи сая юу гэсэн бэ?

Лухан гайхан: Би юу гэсэн гэж???

Сэра тэрний нүд рүү ширтсээр: Хоёр тор дийлэхтэйгээ эр хүн гэж юу гэж байгаа юм???

Лухан түр зуур балмагдан: Би тэгж хэлсэн хэрэг үү? Эээшш ахаасаа сурсан хүч нэмэгдүүлдэг үг байгаа юмаа (худлаа инээх)

Сэра сонин харсаар: Хүч нэмэгдүүлдэг үг гэнээ???

Лухан инээмсэглэн толгой дохисоор: Багаасаа өвөө эмээ дээрээ өссөн болохоор хүнд хүчир ажлыг сайн хийнэ бас ахын өөрийгөө эр хүн шиг төсөөлвөл хүч нэмэгдээд явчихдаг гэж байсан болохоор л гэж хэлэхэд Сэра гэнэт чанга инээн: Хүч нэмэгдүүлдэг үг! хаха (чанга инээх) Бурхан минь! чи үнэхээр хөгжилтэй юмаа..
Сэраг инээж байгааг харсан Лухан: Чи инээхээрээ илүү хөөрхөн юм байна гэхэд Сэра инээхээ болин гэр лүүгээ хурдан хурдан алхлаа...

Лухан Сэрагийн гэрт орж ирнэ тортой зүйлсийг гал тогоонд оруулж тавиад гэрийг нь эргүүлж тойруулан нэг харахад том өрөөний хана нь дээр "Хоёр хөөрхөн зулзагадаа төрсөн өдрийн мэнд хүргье!" гэсэн байлаа...

Лухан сониучирхан: Өнөөдөр хэн нэгний төрсөн өдөр юмуу гэхэд

Сэра өрөөнөөсөө гарч ирнэ хана руу харж инээмсгэлсээр: Тиймээ манай ихэрүүдийн төрсөн өдөр 6 хүрч байгаа...

Лухан инээмсгэлсээр: Удахгүй сургуульд орох юм байна. За би ингээд явъя даа гэхэд

Сэра: Лулу! юу чи үлдэж бидэнтэй хамт төрсөн өдөр тэмдэглэж болно шүү!

Лухан инээмсгэлсээр: Болно гэж үү тэгвэл би гэртээ орж хувцсаа сольчихоод ирж болох уу?

Сэра зүгээр л толгой дохилоо..

Лухан тэднийхээс инээмсгэлсээр гэртээ ирнэ: Би ирлээ! Кай байна уу? гэж орилсоор гутлаа тайлан том өрөөнд ороход буйдан дээр Бекхён, Чэн хоёр элгээ тэврэн Кай, Сэхүн хоёр урд нь гэм хийсэн хүүхэд шиг номхон сууж байлаа.

Лухан гэлтгүй Бекхён, Чэн хоёрын нүд томорсоор бие бие рүүгээ гайхан харцгаана...

Бек том нүдэлсээр: Чи? Чи чинь....

Чэн гайхсаар: Лухан!!!

Лухан балмагдан ийм байдалтай байгаагаа юу гэж тайлбарлахаа мэдэхгүй зогсож байтал,
Бекхён босож ирсээр: Чи гомо байсан хэрэг үү? новш гэж!!!

Лухан сонин харсаар: Хөөе тайван бай тийм биш!!!

Лухан том өрөөнд орж ирсээр Сэхүн рүү хөмсгөө зангидан хараад: Чи сэдэснээрээ тайлбарла! гэж хэлээд унталгын өрөө рүүгээ орлоо...

[Дууссан] High School WarTempat cerita menjadi hidup. Temukan sekarang