3-р хэсэглэл

1.6K 83 4
                                    

Зохиогчын талаас

Лухан Кай, Сэхүн хоёрыг чирсээр сургуулийн ойролцоох цэцэрлэгт авч ирнэ...

Лухан: Хөөе төмсөн толгойтоо чи тэр сургуульдаа өөрөө яв! (уурлах)

Сэхүн: Эээ Луханаа яасан бэ?

Кай: (жуумалзах)

Лухан тэр хоёрыг дагздаад: Та нар намайг тэнд яаж өдрийг өнгөрөөж байна гэж бодож байна өдөр болгон шээсээ тэвчсээр байгаад миний найз асуудалтай боллоо... Бас 7 хоног биеийн тамир шалгаруулалтнаас нь зугатаж сарын тэмдэг ирсэн гэж явснаас болж охидууд намайг гаж гэж хараад байна... өнөөдөр шалгаруулалтанд нь орсон чинь нөгөө хүйтэн царайтай охин чинь юу гэсэн гээч!!!

Болсон явдлын эхлэл

Сэра: Лулу чи ямар нэгэн асуудалтай юм уу эсвэл шалгаруултанд орохгүй гэж худлаа жүжиглээд байгаа юм уу?

Лухан: Юу? Ямар жүжиг?

Сэра: Бүх охидууд мэднэ сарын тэмдэг 4 хонгоос хэтэрдэггүй гэж... Тэгээд чамд асуудал байгаа бол сургуулийн эмч дээр оч! Шалгаруултанд өнөөдөр орохгүй бол чамайг сурагчдын зөвлөлд авахаа болилоо...

Лухан: Юу? Эмч гэнээ??? Сэра ши миний сарын тэмдэг ирээд дуусчихсаан (шивнэх) Шалгаруултандаа орьё оръё!!! (толгой дохих)

Сэра: За тэгвэл ангиа цэвэрлэчихээд зөвлөлийн өрөөнд хүрээд ирээрэй!

Лухан: За! (толгой дохих)

Лухан ам нь ангайн итгэж ядан зогсон хайртай охин нь ийм хүн байсанд тэр мэл гайхаж байлаа...

Гэтэл гаднаас Аёон орж ирнэ: Лулу Сэраг уурлахаас өмнө хурдан зөвлөлийн өрөөнд ороод ир! Тэр нэг уурлахаараа үнэхээр аймар шүү гэхэд л тэр ухаан орж гялс цүнхээ үүрээд зөвлөлийн өрөөнд очиход Сэра ном уншин сууж байлаа.

Минсок: Өө, Нөгөө сонин охин!

Тао: (дагздах) Хөөрхөн гээч! (инээх) Сайн уу?

Лухан тэднийг тоолгүй хажуугаар шууд зөрөх гэтэл Тао тэрний бугуйнаас бариад авав!

Лухан өнөөдрийн гэнэтийн бүх зүйлд бухимдан ууртай байсан тул гараа хүчтэй татаж автал Таогийн нүүрийг очоод цохичихов!

Лухан: Хамаагүй хүнд хүрэхээ боль новш минь гэж хэлэхэд тэр 3ын ам бараг л ангайж орхилоо...

Лухан тэндээс хөмсгөө зангидсаар сургууль дээрээ ирэхэд хажуугаар нь зөрсөн хөвгүүд хөөрхөн юмаа гэх нь улам л уурыг нь хүргэнэ...

[Дууссан] High School WarOù les histoires vivent. Découvrez maintenant