1995 оны 5 сарын 6
Өнөөдөр бол Бюн овогтны гэр бүлийн хувьд чухал өдөр. Учир нь өнөөдөр тэдний бага хүү бяцхан Бэкхён 3 нас хүрч байгаа юм. Ах аав 2 нь түүнтэй тоглож харин ээж нь ширээ засаж байлаа. Бэкхён бол их онцгой хүүхэд бусад хүүхдүүдийг бодвол орой хэлд орсон ч тэр маш ухаантай 3 хан настай хэрнээ үзэж байгаа хүүхэлдэйн кино уншуулж байгаа үлгэрээ бүгдийг нь яг таг тогтоочихдогоос гадна ямар ч урт шүлэг дуу заасан тэр дор нь сурчихдаг байлаа.
Ширээгээ засаж дуусаад Бэкхёны ээж: за миний хайртууд сууцгаагаарайБэкхёны ах болон аав нь ширээндээ сууцгааж Бяцхан Бэкхён ээжийнхээ өвөр дээр суулаа.
Бэкхён :ээжээ энд наагаад ийм олон гого нумнууд байгаа юм
Ээж: өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр байхгүй юу
Бэк: төлсөн өдөл гэж ну нум бээ?
Ээж: миний хүүгийн ээж аав бас ах дээрээ ирсэн өдрийг хэлдэг юм одоо миний хүү энэ тортон дээр байгаа лааг үлээнэ шүү за юу гэхдээ эхлээд хүслээ бодоорой
Бэк: за *нүдээ анин бяцхан гараа хавсраад* ээж бас агаа аав дөлөвтэйгээ зөндөө удаан баймаал байна бас манай ангийн Чанжон д байдаг шиг машинтай болмоол байна бас манай аавд ажил өгөөлэй булхан минь
Ээж: одоо лаагаа үлээӨхөөрдөм бяцхан жаалхүү жижиг тортонд зоосон 3 ширхэг лааг үлээлээ. Тэд элэг бүтэн аз жаргалтай сайхан гэр бүл ч амьдралын боломж тун тааруу. Хотын захад хуучирсан байшинд амьдардаг тэдний гэр бүл жилдээ ганц 2хон удаа ингэж элбэг дэлбэг хооллодог юм. Гэсэн хэдий ч бие биенээ хайрласан сайхан хайр нь тэдний жижигхэн байшинг хааны ордноос ч илүү үнэ цэнэтэй болгодог байлаа.
Бэкхёны аав бараг 2 сар гаруй өдрийн хоол авдаг жаахан мөнгө хадгалсаар хүүдээ зориулан бэлэг авсан байлаа. Тэр бэлэг нь гялзсан өнгөлөг хавтастай "Хүсэл биелүүлэгч бяцхан шидэт дагина" нэртэй үлгэрийн ном байсан юм. Бэкхён өмнөн хэнээс ч ийм сайхан бас гоё бэлэг авч үзээгүй учраас дэндүү баяртай байсан юм. Тэр орой нь ээж түүнд номных нь эхний хуудсыг уншиж өглөө.
Эрт урьдын цагт ойн хамгийн гүн хэсэгт бяцхан шидэт дагинууд амьдран суудаг байжээ. Тэд төө хэрийн өндөртэй яг л эрвээхэйнийх шиг өнгөлөг бас гялалзсан далавчтайгаас гадна дэлдэн чихтэй бүлтгэр нүдтэй юмсанжээ. Тэд өдөржин тоглож инээлдэж хамтдаа жимс түүж цагийг аз жаргалтай баяр хөөртэй өнгөрүүлдэг байж. Гэтэл нэгэн өдөр хорон санаат хаан ойн гүнд амьдардаг хүсэл биелүүлэгч бяцхан шидтэнүүд байдаг гэдгийг мэдээд тэдний нэгийг хулгайлуулахаар туслахаа явуулсан байжээ. Хааны туслахаас шидтэнүүд нуугдаж амжсан ч ганцхан шидтэн бусдыгаа нуух гээд өөрөө нуугдаж чадалгүй баригдаж гэнэ. Тэгээд хааны албан түүнийг жижиг шилэн хоргонд хийгээд хаанд аваачиж өгчээ.Тэр хаан хорон муу санаатай учраас хөөрхий бяцхан шидтэнийг өөрийн дайснуудаа дарахад ашиглах гэж бариулсан юмсанж. Гэхдээ сайхан сэтгэлд дагина хэзээ ч хүний аминд хүрч болохгүй бас өөд болсон хүнийг аварч чаддаггүй байлаа. Хаан түүнээс хэтэрхий их зүйл нэхэж шаардаж үргэлж шилэн хоргонд хорьдог байсан учир бяцхан дагина түүнээс зугтах арга хайсаар эцэст нь нэг арга олсон ч хэрвээ тэр хаанаас урвах юм бол Хаан бүх шидтэнүүдийг барьж авна вий гэж айж байлаа. Тэгээд дагина хүн болж хувираад ордноос гарч ойдоо очиод найзуудтайгаа хамтдаа байж байгаад орой нь ирээд шилэн хоргондоо ордог болжээ.
YOU ARE READING
My Little Fairy [[ДУУССАН]]
FanfictionЭрт урьдын цагт ойн хамгийн гүн хэсэгт бяцхан шидэт дагинууд амьдран суудаг байжээ. Тэд төө хэрийн өндөртэй яг л эрвээхэйнийх шиг өнгөлөг бас гялалзсан далавчтайгаас гадна дэлдэн чихтэй бүлтгэр нүдтэй юмсанжээ....