Маргааш нь
Тэр 3 өглөө эрт хотод орж ирлээ. Учир нь Бэкхён Ёол 2 хичээлтэй байсан учраас тэр. РИ харин Бэкхёныд ирлээ.
Ри яагаад ч юм өнөөх номны төгсгөлийг дотроо төсөөлөнө. Аз жаргалтай болов у эсвэл эмгэнэлтэй болов уу?? Үлгэр юм чинь аз жаргалтай байх үгүй ч байж магадгүй юм...
Ри Бэкхёны орон дээр гаран үсэрч түүнийг байхгүйд яагаад ч юм дэггүйтэж бас өдөржин зурагт үзэж буйдан дээр суух биш Бэкхёны юмнуудыг оролдож үзэхээр шийдлээ. Эхлээд хувцасны шүүгээ дараа нь номын тавиур тэгээд орных 2 талын шүүгээ гээд л харин хамгийн сүүлд нь бичгийн ширээг нь үзлээ. Хичээлийнх нь ном дэвтэрүүд өрөөстэй байлаа. Харин тэр дунд өмнөн анзаарч байгаагүй нэг юм байлаа. Хүрэн улаан жаазтай зургийг тэр доош харуулан тавьсан байх ба зургийг хартал ээжийнх нь залуугын зураг байв. Гэхдээ Ритэй дэндүү адилхан...
Түүнийг зураг барин зогсож байтал Бэкхён орж ирлээ. Ри сандарсандаа жаазтай зургийг газар унагаагаад хагалчихлаа..
Бэк: МИНИЙ ЮМАНД ДУРААРАА БИТГИЙ ХҮРЭЭРЭЙ ГЭЖ ХЭЛЭЭ БИЗДЭЭ!! ГАР ЗАЙЛ ХЭНИЙГ Ч ХАРМААРГҮЙ БАЙНА ТЭР ТУСМАА ЧАМАЙГ!!!
Ри яахаа мэдэхгүй газарт унаж хагарсан жааз болон шилийг хамна. Бэкхён түүнрүү гүйж ирээд хойш нь түлхээд: БИТГИЙ ХҮР ОДОО УРЖ ХАЯХ ЧИНЬ ДУТАА ЮУ!!
Ри: уучлаарай минйи буруу *уйлах* би санамсаргүй
Бэк: ШИДЭТ ДАГИНА ГЭЛ ҮҮ ТЭГВЭЛ ОДОО НАДАД ШИДЭТ ДАГИНА ХЭРЭГГҮЙ МАНАЙХААС ЯВ ГАР ХЭНИЙГ Ч ХАРМААГҮЙ БАЙНА ГАРААДХААЧ
Бэкхён Ригын шуунаас чанга атган чирсээр гэрээсээ гаргаад хаалгаа хаалаа. Ри иргэж тогшсон ч үгүй хаа нэгтээ алхсаар.
Бэкхёны талаас
Тэр хагархай ээжийнхээ жаазтай зургийг барин газарт суугаад. Бэк: ээжээ та надад энэ дагиныг явуулсан гэлүү тэр үнэхээр миний хүссэн шидэт дагина юм уу?
Хацрыг нь даган нулимс урсана. Түүний уурласан шалтгаан Ри зургийг нь хагалсанд биш байлаа. Тэр...Болсон явдал
Далайн эргийн байшинд хайртай бүсгүйгээ ширтэн сайн найзтайгаа хөгжилдөн амарчихаад ирсэн болохоор Бэкхёны сэтгэл санаа үнэхээр сайхан байлаа. Хичээлдээ суучихаад сургуулиас гархынхаа өмнө 00 орох гээд явж байтал шатны хажуу талын хонгил маягын хэсэгт хэдэн хүүхдүүд түүний тухай ярьж байлаа. Бэкхён өөрийнхөө нэрийг сонсоод чимээгүй нуугдан зогсоод яриаг нэг бүрчлэн сонслоо.
YOU ARE READING
My Little Fairy [[ДУУССАН]]
FanfictionЭрт урьдын цагт ойн хамгийн гүн хэсэгт бяцхан шидэт дагинууд амьдран суудаг байжээ. Тэд төө хэрийн өндөртэй яг л эрвээхэйнийх шиг өнгөлөг бас гялалзсан далавчтайгаас гадна дэлдэн чихтэй бүлтгэр нүдтэй юмсанжээ....