Мэдээ дуусахтай зэрэгцэн өнөөх өрөөний хаалга нээгдэж нэг цагаан хувцастай эрэгтэй гарч ирээд тэдэнд хандан: уучлаарай бид чадах бүхнээ хийсэн ч
Аав: ХИЙСЭН Ч ЮУ ГЭЖ????
Эмч: түүнийг аварч чадсангүй ээ...3 хоногын дараа
Бяцхан Бэкхён үлгэрийн номоо тэвэрсээр сууна .3 дахь оройгоо ээжийгээ үлгэр уншиж өгөхийг хүлээж байгаа нь энэ. Тэр дэндүү балчир учраас ээж нь ослоор нас барсан гэдгийг одоог хүртэл ойлгоогүй байгаа нь энэ. Хаалга нь онгойгоод ээж нь инээсээр орж ирээд "Миний бяцхан шидэт дагина" гэдэг үлгэрийн сүүлийн хэсгийг уншаад өгөх юм шиг санагдан хаалга ширтэн суусаар л... Хаалга онгойлоо. Гэхдээ мэдээж түүний ээж биш харин аав нь орж ирээд түүний хажууд суугаад:
аав нь үлгэрийг нь уншаад өгөх үүБэк: үгүй ээ ээж л уншиж өгөх ёстой
Аав нь нэг удаа гүн санаа алдаад: ээж нь холоо явчихсан хэзээ ч иргэж ирэхгүй
Бэкхён том том нулимс унаган ҮГҮЙ ЭЭ ҮГҮЙ ЭЭЖ НАДАА ЗӨНДӨӨ ГОГО ЮМ АВЧИЛЧ ӨГНӨ ГЭЭД НАВСАН УДАХГҮЙ ИЛНЭ МЭДҮҮ ММНАЙ!!!Аав: ээж нь бурхан болсон хүүгээ тэнгэр дээрээс харж байгаа миний хүү битгий уйл
Бэкхён улам чангаар уйлсаар номоо тас тэврээд: ШИДЭТ ДАГИНАА МИНИЙ ЭЭЖИЙГ НАДАА ӨГӨӨЧ БИ ЭЭЖГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ БИ ДАХИЖ ЧИХЭЛ ИДЭХГҮЙ ГОГО ЮМ АВААД ӨГ ГЭЖ НЭХЭХГҮЙ ОЛОЙ БОЛГОН ҮЛГЭЛ УНШААД ӨГ ГЭЖ ГУЙХГҮЙ САЙН ХҮҮ БОЛНО МИНИЙ ЭЭЖИЙГ НАДАА ӨГЧИХ Л ДӨӨ ТЭХҮҮ АААА
аав нь яаж ч тайвшруулах гэсэн тэр уйлахаа зогсоосонгүй. Арай жаахан тайтгараад орондд хэвтээд номоо тэвэрсэн чигтээ цонхоор харагдах тэргэл саранд хандан: ээжээ та намайг халж байна уу би одоо уйлахгүй ээ хайлтай шүү ээжээ сайхан амлаалай бас салаа чи ч гэсэн сайхан амлаалай
Том алаг нүдээ аньтал гомдол харууслын нулимс хацрыг нь даган урслаа. Бяцхан зүрх нь дэндүү их өвдөнө...
15 Жилийн дараа...
Та бүхэн насандаа баймгүй ухаалаг хүүг том болоод ч тэр хайр татам нэгэн хэвээрээ байгаа гэж бодож байна уу? Тэгвэл та буруу бодож байна.
Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд цохилт болсон юм . Юмны учир нарийн ширийнийг мэдэхгүй нялх багад нь хамгаас эрхэм нандин бүхэл ертөнц нь болсон ээж нь өөд болсон учраас бяцхан хүүгийн дотор хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлавал удалгүй үүрд орхиод явдаг юм байнаа гэсэн бодол хэзээ ч арилхааргүй гүн сууж үлджээ. Тийм ч учраас тэр ах аав 2тойгоо дотно байхаа болж бүрэг нууцлаг ганцаардмал нэгэн болж хувирчээ. Харин аав нь өөрийн ухаангүй арчаагүй байдал нь эхнэрийг тийм байдалд хүргэсэн гэж бодон 2 хүүгийнхээ төлөө эцсийн амьсгалаа зориулахаа тэнгэрт байгаа ханьдаа амлаад бүх чадлаараа хичээсээр иржээ. Тэрнийх нь хариу болж хэдхэн жилийн дотор өөрийн гэсэн бизнестэй болж сүүлийн 15 жилийн туршид улсдаа тэргүүлэх компани болтлоо өргөжсөн юм. Том хүүгээ америкад сургуульд явуулж одоо бага хүү Бэкхёныхээ хамтаар орд харш шиг том байшиндаа амьдарч байгаа.
YOU ARE READING
My Little Fairy [[ДУУССАН]]
FanficЭрт урьдын цагт ойн хамгийн гүн хэсэгт бяцхан шидэт дагинууд амьдран суудаг байжээ. Тэд төө хэрийн өндөртэй яг л эрвээхэйнийх шиг өнгөлөг бас гялалзсан далавчтайгаас гадна дэлдэн чихтэй бүлтгэр нүдтэй юмсанжээ....