Сэтгэлээ илчилсэн минь бүтэлгүйтэв.

9.1K 362 4
                                    

: Юу чи надад хайртай гэнэ ээ?

Сургуулийн үүдний танхимд маш олон хүүхдүүд цугларсан байх бөгөөд тэдний голд нэг залуу гартаа баглаа дүүрэн сарнай тэврэн нэг өвдгөн дээрээ суун толгойгоо бөхийлгөсөн байх аж. Сайтар ажиглавал түүний нүүр нь улайж хөлс нь урсаж байв. Тэр хөвгүүн бол Тау. Тэрээр багаасаа хайрлаж ирсэн охиндоо сэтгэлээ илчлэсэн боловч түүний сэтгэлийг хүлээж авах нь битгий хэл шоолж чичилж байлаа. Тау ийм юм болно гэж төсөөлөөгүй. Түүнийг өөрт нь сайн гэж бодож байсан юм.
Тау: Т.т.тий.тиймээ. б.би. чам.д х.х.хайртай
Сүёон: Юу гэнээ? Чи гацаа юмуу? Чиний хэлснийг сонссонгүй
Хүүхдүүд бүгд нирхийлдэн инээлдэнэ.
Сүёон: Уучлаарай чи ядаж өмссөн зүүсэнээ хардаг ч болоосой.
Тау: Г.г.гГэхдээ ч.ч.чи намайг өхөөр..д.дөм гэж хэлж байсан шүүдээ.
Сүёон: Өхөөрдөм өө хаха Хэрвээ чи надтай үерхмээр байгаа бол ядаж наад царай зүс хувцас хунар үг хэлээ засчихаад ир. Харин тэр үед чинь бодолцож үзье хаха
Тау: Г.Г.Гэхдээ б.би бодохдоо
Сүёон: Тоо боддог толгой чинь хайр сэтгэлийн асуудал дээр муу ажилладаг бололтой

Тэр Тауг дооглон инээснээ тойрон зогссон хүүхдүүдийг зөрөн ангируугаа явлаа
Удалгүй хичээлийн хонх дуугаран бүгд анги ангируугаа гүйлдэхэд Тау доош харан суусаар
: Чи үнэхээр түүнтэй үерхмээр байна уу?
Тау дээш босон:Чи хэн бэ?
: Хүүе чи чинь гацаа биш л юм байна шдээ
Тау: Би чамаас хэн бэ? гэж асуусан
: Би зүгээр л чамд туслая гэж бодсон юм
Тау: Туслах аа юунд вэ?
: Би бол Сүёоны хамгийн сайн найз... яахав би чамайг түүнтэй нийлүүлж болох л юм.
Тау: Үнэн үү?
:Мэдээж. Гэхдээ үнэгүй зүйлс гэж хэзээ ч байдаггүйг санаарай
Тау: Чамд юу хэрэгтэй юм.
: 500,000 Вон
Тау: Юу?
: Тиймээ. Надад хагас сая вон хэрэгтэй
Тау: 300
: Үгүй 500 чи хүсэхгүй бол яахав.
Тау: Чамайг түүний найз гэдэгт би яаж итгэх юм.
: Сүёон оо /дуудах/
Сүёон: Чи чинь яачихав аа наад маанагтайгаа юу ярьсан юм хичээл орлоо хурдал
: Ойлголоо түрүүлээд орж байдаа би араас чинь оръё
: Харсан уу? Бид хоёр найзууд...За яах уу? тэгээд тохирох уу?
Тау: Гэхдээ би түүнтэй үерхэнэ гэсэн баталгаа?
: Чи надаас баталгаа нэхэж байгаа юм уу? Би чамд чин сэтгэлээсээ туслана. Харин түүнтэй үерхэх эсэх нь чиний хэр байхаас шалтгаална шүү дээ
Тау: Тэгвэл мөнгөө 50, 50%-р хувааж өгнө
: Чи чинь баян айлын хүүхэд байж иймхэн мөнгөн дээр
Тау: Иймхэн мөнгө өө? Би хэдий баян айлын хүүхэд ч чиний мэддэг эрх жаалууд шиг биш шүү
: Бодож байснаас өөр юм гээ ч За яахав тохирлоо. Аан бас үүний талаар чи бид хоёроос өөр хэн ч мэдэх ёсгүй шүү!
Тау: Тэр мэдээж
: За тэгвэл хичээл тараад сургуулийн номын санд уулзацгаая би хичээлээсээ хоцорчихлоо / цааш гүйх/
Тау: Гэхдээ нэр чинь...
: Хичээл тараад тухтай танилцацгаая /даллах/

ШИНЭ ӨГҮҮЛЛЭГ ЭХЭЛЛЭЭ ТААЛАГДАНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА. СЭТГЭГДЭЛЭЭ БИЧЭЭРЭЙ =)

/Дууссан/ •°•The SHY BOY and ME°•°Where stories live. Discover now