Таугын талаас
/Энэ хэсэг тэр чигтээ Тау-н талаас бичигдсэн болно./Сэра: Би чамтай найзууд байхыг хүсэхгүй байна.
Энэ үг яг л толгой дундуур минь тоосгоор цохиж байгаа аятай сэтгэлийг минь өвтгөлөө. Би үнэхээр яах учраа мэдэхгүй байна. Тэр үргэлж миний хажууд намайг анх ямар байсан одоо ямар байгааг үл хамааран харьцдаг ганц хүн би түүнийг хамгийн сайн найзаа гэж бодож ирсэн ч энэ тийм ч амар биш бололтой.
Ийм үед яах ёстой юм бол Би Сэратай хуучин харьцаагаа авч үлдэхийн тулд юу хийх ёстой вэ?
Маргааш нь тэр биеийн тамир дээр надтай юу ч дуугарсангүй тэр бүү хэл надаар туслуулахыг ч хүссэнгүй.
Тэр олон хоног санааг минь зовоосний эцэст эргээд ирсэн ч ахиад л санаа минь зовоод эхэлчихэв.Хэдэн долоо хоног яах учраа олохгүй явлаа. Би Сэраг гомдоохыг хүсэхгүй байна. Тэр хэцүү үед минь үргэлж хамт байсан энэнд би баярлах хэрэгтэй. Ямар үед яах ёстойг минь одоогын миний сургуульд эзлэж байгаа байр суурь бүгд л түүний ачаар бий болсон зүйлс. Би түүний сэтгэлийг хүлээж авах хэрэгтэй юм шиг байна.
Хичээлийн шинэ долоо хоног эхлэллээ. Сэратай бүхнийг шинээр эхлэх зорилго тавьлаа.
Гэвч... Энэ бүхэн тэр нэгнийг хараад бүгд орвонгоороо өөрчлөгдчихнө гэж санасангүй.Тэр хэн нэгэн нь Сүёон байсан юм.Сургуулийн арын сааданд сууж байтал Сүёон булан тойрон уйлсаар гарч ирэх нь тэр. Сүёон яг хажууд минь ирэн суухад би халааснаасаа алчуур гарган түүнд өгөв.
Сүёон: Баярлалаа
Би: Зүгээр ээ
Бид ахин юу ч дуугарсангүй. Тэр удаан уйлсны эцэст тайвшран надруу хараад
Сүёон: Алчуурыг чинь маргааш цэвэрлээд өгье
Би: Өө З.з.зүгээр ээ
Ахиад л чимээгүй байдал үүсэн би түрүүлж ам нээв.
Би: Харанхуй болчихож хүргээд өгөх үү?
Сүёон: Баярлалаа
Сүёон бид хоёр замдаа олон зүйлийн талаар ярилцав. Түүнийг хайрладаг сэтгэл минь одоо ч хэвээрээ бололтой. Харин Сэрагийн ачаар миний сандарч гацах ээрэх хамаагүй багассан нь аштай.
Сүёон: Яагаад уйлсныг минь асуухгүй юмуу?
Би: Хэлэхийг хүсэхгүй бол хэрэггүй дээ
Сүёон: Би Сэхүнээс салчихлаа "инээмсэглэх"
Тэр хэдий инээж байсан ч сэтгэлдээ уйлж байгааг би нүднээс нь олж харсан юм. Би ямар нэгэн хариу хэлсэнгүй. Үнэндээ юу хэлэх ёстой мэдэхгүй байв.
![](https://img.wattpad.com/cover/79491424-288-k4034.jpg)
YOU ARE READING
/Дууссан/ •°•The SHY BOY and ME°•°
FanficТау бол ичимхий хөвгүүн. Тэр сургуулийн хамгийн баян нэгэн хэдий ч сургуулийнхаа хамгийн доожоогүй нь. Түүнд нэг том асуудал бий. Тэрээр Ким Сүёон гэх сургуулийн хамгийн хөөрхөн, алдартай охиныг сэтгэлдээ тээсээр ирсэн. Ким Сүёон бол бүхий л хөвгүү...