Бурхан минь тэр энд уулзах ёстойгоо мартчихсан юм байх даа! эсвэл бодлоо өөрчлөчихсөн юм болов уу? би түүнээс арай л их мөнгө нэхэв үү?
Зүгээрдээ тэр чинь тэрбумтаны хүүхэд 500,000вон бол түүнд бол нэг мөнгө биш. Би түүнээс мөнгөө салгаж аваад BEAST-н бүх цомгийг худалдаж авна. Энэ удаад сайн нуух хэрэгтэй байх. Надад Beast-н бүх цомог байсан л даа ээжийг шатаах хүртэл
Ээж яагаад намайг Кпоп сонсуулдаггүйг би ойлгодоггүй. Түүний бодлоор би Beast сонсоод хичээлдээ муудсан юм байх. Ээж тэд нарын ямар хүмүүс болохыг мэдэхгүй л байна даа
Бурхан минь би түүнийг хэдэн минут хүлээх ёстой вэ?
: Намайг уучлаарай тоо бодож байгаад мартчихаж
Би: Тийм ч болов уу гэж бодсон юмаа. Хүн хүлээлгэх онцгүй шүү ялангуяа эмэгтэй хүн!
Тау: Уучлаарай.
Би: Заза хоёулаа юунаас эхлэх үү?
Тау: Эхлээд чамайг хэн гэдгийг мэдмээр байна
Би: Болж байна. Би бол Ий Сэра 2-3т сурдаг. Өөр зүйл хэрэгтэй юу? ам бүл өрхийн орлого гээд чи хүсвэл хэлж болно шүү
Тау: Хэрэггүй дээ Би бол...
Би: Мэднээ Хуан Зи Тау Аав чинь хятад ээж чинь солонгос 2-2т сурдаг тэрбумтаны хүүхэд
Тау: Чи намайг судалж байсан юм биш биздээ
Би: Хаха судлахаа үүнийг манай сургуулийнхан бүгд мэднэ
Тау: Би өөрийгөө тийм ч алдартай гэж бодоогүй
Би: Мэдээж чи алдартай биш Алдартай хүн гэж У Сэүн болон чиний дурлалт эмэгтэйг хэлдэг юм
Тау: Гэхдээ би 1т жагсдаг
Би: Заза чи багш нарын дунд алдартай...Одоо харин гол яриандаа оръя. Бид эхлээд чиний гаднах төрхөөс чинь эхлэнэ...Гэхдээ бага багаар
Тау: Миний гаднах төрх ямар гэж ийм байгаа минь Сүёонд таалагддаг байх тэр намайг өхөөр...
Би: Боль доо өхөөрдөм гэж хэлсэн гэх гээд бна уу энэ үг чин сэтгэлийнх биш зүгээр нэг наргиа чи сонссон биздээ "Надтай үерхэхийг хүсвэл хувцас хунар зүс царайгаа янзал" гэж
Тау: Заза гэхдээ 2 зүйл хийхгүй
Би: Юу?
Тау: Нэгт би чихээ цоолохгүй Хоёрт би үсээ будахгүй
Би: Тэрийг харж байж болноо... Чи миний үгнээс зөрвөл Сүёонтой үерхэх чинь мөрөөдөл болох биз...
Тау: Хмм...гэхдээ
Би: Заза би бодож үзнээ. Харин одоо чамд карт байгаа биздээ
Тау: Тиймээ гэхдээ яах гэж?
Би: Бид их дэлгүүр орноо
ИХ ДЭЛГҮҮРТ
Би: Би өлсөөд байна юм идье
Тау: Яагаад бага багаар өөрчлөх ёстой гэж?
Би: Мэдээж гэнэт өөрчлөгдчихвөл чамайг хүмүүс танихгүй шүү дээ хаха
Тау: Амаа татаад наадахаа ид
Би: Чи баян байж яагаад ийм сонин хувцасладаг юм бэ?
Тау: Миний стиль надад таалагддаг
Би: Ийм сандаал ийм олон хармаатай өмд өмсдөг үе аль хэдэн жилийн өмнө өнгөрчихсөн шдээ...Бас наад үс чинь пормны заханд үрэгдэж ар тал нь сэгсийчихсэн дэндүү их үстэй юм наашаа ойрт доо...Уг нь нүд чинь их гоё юм арьс чинь бас сэхэл авахаар л юм байна. Эхлээд хоёулаа үсчин оръё...Үснээс эхэлсэн дээр бололтой
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Бид үсчин орж эхлээд түүний үсийг багасгалаа
Би: Дээд талаас нь ахиад жоохон авчихаж болох уу?
Тэр уг нь царайлаг юм. Сайхан хувцас өмсөөд үсийг нь цагаан шараар будаад чихийг нь цоолчихвол ч Айдол шиг л харагдана даа
Тау: Юу бодоод байгаа юм дуусчихлаа явцгаая
Би: аан дуусчихсан уу? Гэхдээ Тау үснийхээ өнгийг өөрчлөөд үзэх үү?
Тау: Үзэх үү гэнэ ээ зохих эсэхийг ч мэдэхгүй байж
Би: Зохихгүй бол хараар будуулчихад л болно шдээ
Тау: Үгүй ээ үсний өнгө чи хоёрыг өөрчлөхгүй
👑Таугын талаас👑
Үсээ багасаад өөрийгөө толинд хартал энэ үс ч дажгүй юм гээ ч өөрчлөлт надад таалагдаж байна. Би заавал Ким Сүёонтой үерхэх болно доо
Ингэхэд энэ охин тэр их мөнгийг юунд ашиглах гэж амьдрал нь тийм хүнд юм болов уу?
Би: Хөөё юу бодоод байгаан юм дуусчихлаа явцгаая
Миний талаас
Би: Заза ойлголоо
Тау: Одоо юу хийх вэ?
Би: Энэ өөрчлөлт энэ долоо хоногтоо хангалттай дараагын нэгдэхэд хувцасаа сольцгооно. Одоо харин би 50% иа авъя
Тау: Ингэхэд чи энэ их мөнгөөр юу авах гэж байгаа юм
Би: Тэр чамд хамаагүй
Тау: Заза май "мөнгө өгөх"
Би: Тоолоод хэрэггүй байх тийм үү? би чамд итгэж байна...За тэгвэл дараагын даваа гаригт номын санд уулзацгаая...Аан тийм утсаа өгч бай
Тау: Яах гэж?
Би: Аваад зугтчихгүй дээ
Тау:"Утсаа өгөх"
Би: Хэрэг гарвал залгаарай миний дугаар баяртай
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Сүёон: Орой бүгдээрээ кино үзэх үү?
Би: Би завгүй ээ хайруудтайгаа уулзана
Хэсү: Ханн гарч ирэх үгүйг нь мэдэхгүй байж өдөржин л Cubecafe-г маначих юм
Би: Уулзах л юм бол цомгууд дээрээ гарын үсгийг нь зуруулж авна даа
Мина:Бүх цомгуудыг чинь ээж чинь шатаачихаагүй билүү
Би: Би ахиад авчихсаан
Хэми: Хүүе хүүе тэр хэн бэ? Сонин хувцасладаг болохоос биш сайхан амьтан байна шд
Мина: Хэн гэнэ шүү Тау л байна шдээ
Сүёон: Тау гэнээ тэр үнэхээр миний үгэнд итгэчихсэн юм байхдаа
Хэми: Тэр үнэхээр Тау гэж үү? бурхан минь
👑Таугын талаас👑
Хүн болгон эргэж хараад байх юм. Ичиж үхэх нь нүүр минь халуу шатаж хөлс минь гарч байхыг би мэдэрч байна. Би зүгээр л үсээ багасгасан шүү дээ
:Тэр үнэхээр Тау гэж үү
:Тэр дажгүй юмаа
:Одоо хувцасаа сольчихвол ч
Бурхан минь тэдний харц намайг алах нь ээ надад энэ таалагдахгүй байна би хуучин шигээ болмоор байна
YOU ARE READING
/Дууссан/ •°•The SHY BOY and ME°•°
FanficТау бол ичимхий хөвгүүн. Тэр сургуулийн хамгийн баян нэгэн хэдий ч сургуулийнхаа хамгийн доожоогүй нь. Түүнд нэг том асуудал бий. Тэрээр Ким Сүёон гэх сургуулийн хамгийн хөөрхөн, алдартай охиныг сэтгэлдээ тээсээр ирсэн. Ким Сүёон бол бүхий л хөвгүү...