From: 500,000
Чи үнэхээр сайн байлаа.
Tao: Би тэнцэх болов уу?
Sera: Мэдээж чи сайн байсаан
Tao: БаярлалааДаваа гаригт сургуулийн зарлалын самбарын өмнө олон хүүхэд бөөгнөрөн нэг зүйлийг харахыг хичээж буй бололтой.
Аа тийм ш дээ өнөөдөр дүн гарах ёстой. Би ч хажуугаар нь чихсээр хамгийн урьд гарж зогсон хартал Хуан Зи Тау түүний нэр байна. Тэр эцэст нь чадчихаж...To: Мангар хар
Хаана байна
Tao: Сургуулийн хашаагаар орж ирж байна
Sera: Сургуулийн арын талбайд яг одоо уулзъя
Tao: Ok~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Тау: Яасан? ямар нэгэн юм болсон юмуу?
Би түүнийг айлгамаар санагдаад
Би: Нөгөө...сагсны шигшээ багт орох сурагчдын нэрс гарчихсан байна лээ.
Тау: Би яасан байна...Би арай...
Би: Тэрэн дунд чиний нэр харин...
Тау: Би ч орж чадаагүй...
Би: Чиний нэр байна лээ "чанга хэлэх"
Тау: Ассаа
Тэр баярлан хөөрцөглөхдөө ахиад л намайг тэврэчихэв
Зүрх минь түг түг хийн цохилох нь урьд нь мэдэрч байсантай минь төстэй ч илүү хүчтэй байв.Би түүнийг түлхэн:
Яаа...Зүгээр бай л даа жоохон хүүхэд шиг аашлаад байх юм.
Тау: Би чамд яаж ч талархахаа мэдэхгүй нь ээ
Би: Яа яагаад байгаа юм бэ ийм хачин үг хэлэхээ болио
Тау: Гэхдээ чамд би үнэхээр баярлаж байгаа шүү үлдсэн мөнгөө орой аваарай "нүдээ ирмэх"
Би: Бас нүдээ ирмэчихжээ ийм юм бас сурчихсан уу?
Тау: Би ч бас хичээх хэрэгтэй биздээ. Заза би явлаа...орой уулзацгаая~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Одоо мөнгөө аваад л бидэнд дахин уулзах шалтгаан байхгүй.Ахх гунигтай байна шүү. Нэг л мэдэхэд гурван долоо хоног өнгөрчихөж.
Ойрд сэтгэл санаа үнэхээр тавгүй байгаа ч үүнээс болж улам дордож байна. Би Сэра болон Хэми Минагаас зайгаа барьж байгаа би тэднийг сайн найзаа гэж бодож байсан гэхдээ бид зүгээр л ангийн найз байж. Таалагддаг хүнээ, түүнд сайн болсноо амаа урагдтал инээн ярих хүн байхгүй гэдгээ өнгөрсөн хэдэн хоногт л сайн ойлголооМагадгүй би ч өөрөө найзыгаа худалдсан муу найз. Хэзээ нэгэн цагт тэр энэ бүгдийг мэдвэл адгийн новш болж хувирах байх даа
Бид буруу цагтаа учирсан бололтой
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Хэд хоногийн турш яригдаж байсан Hyunseung хамтлагаасаа гарч энэ өдөр миний амьдралын хар өдөр болж хувирсан юм. Зургаан жилийн турш хайрлаж ирсэн залуус минь нүдэн дээр минь тарлаа. Хэзээ ч ийм зүйл тохиолдоно гэж бодож ч байгаагүй надад энэ мэдээ маш хүнд цохилт болсон юм. Би орондоо уйлан хэвтсээр… утсанд минь зурвас ирэн хартал Тау ирчихсэн гэдгээ мэдэгджээ.
Түүнийг харвал сэтгэл санаа минь арай дээрдэх байх гэсээр би хурдхан гэгч нь хувцсаа өмсөхөөр болов. Бүлцийсэн нүдээ нуухын тулд малгайтай том цамц өмссөн гэрээс гарлаа. Тэр ахиад л бөмбөг энд тэндээс шидэн зогсоно. Намайг хараад гараа даллан инээмсэгллээ. Түүний инээмсэглэл намайг арай дээрдүүлж байв. Би ч урдаас нь гараа даллан инээмсэглэнэ.
Тау: Энэ үлдсэн 250,000вон
Би: Аан...баярлалаа
Тау: Хүүе чи чинь уйлчихсан юм уу?
Тэр малгайг минь тайлан нүүрээ улам ойртуулав.
Би: Чи ойлгохгүй ээ би зүгээр
Тау: Зүгээр дээ уйлмаар байвал сэтгэлээ онгойтол уйл энд надаас өөр хэн ч байхгүй байнаБи шууд л уйлчихлаа. Тэр намайг тэврэн нуруун дээр минь зөөлхөн цохиод "зүгээр ээ" гэж шивнэнэ.
Би улам чанга уйлан түүнийг зөрүүлэн тэвэрлээ.Тау: Яагаад ингэтлээ их уйлаа вэ?
Ханатлаа уйлсны эцэст арай гайгүй тайвшран бид сандал дээр суухад ийнхүү асуусан нь энэ.
Би: Чи намайг шоолохгүй шүү
Тау: Яалаа гэж дээ
Би: Beast хамтлагын нэг гишүүн хамтлагаасаа гарчихсан
Тау: Би чамайг ойлгож байнаа. Надад ч гэсэн миний дуртай багийн тоглогч өөр багт зарагдаад тоглоход хэцүү байдаг
Би: Тийм гэж үү?
Тау: Ммхн тийм болохоор надаас санаа зовсоны хэрэггүй одоо бид найзууд шд ээ =)Ядаж түүнтэй найзууд байгаа нь яамай даа
Тау: Бас надад баяртай мэдээ байна.
Би: Ямар?
Тау: Бид хоёр кино үзэхээр болсон
Би: Тийм үү Баяр хүргэе!
Тау: Чи нэг л баярласан харагдахгүй байна даа
Би: Үгүй эээ би үнэхээр баяртай байна
Тау: Тоглосон юмаа би ийм хөгжилтэй яриа ярьж үзсэн юм
Би: ХэхэҮнэндээ би баяртай байсангүй.
Тау: Би маргааш эхний тоглолтоо хийнэ. Чи ирж үзээрэй
Би: Гэхдээ бид сургууль дээр нэгнийгээ таньж болохгүй шдээ
Тау: Одоо болно оо =)Түүний инээмсэглэл ахх зүрх минь ахиад л хурдан хурдан цохилоод эхэллээ.
Би: Бид одоо байнга уулзалдаад байхгүй нь
Тау: Тийм ээ
Би: Заза орой болчихлоо би орлоо сайхан амраарайСургууль дээр ихэнх охидын яриа Тауг чиглэж байв. Тэр царайлаг, стиллэг, онц сурдаг, нэмээд сагсны шигшээ багт байдаг аан бас сургуулийн хамгийн хөөрхөн охинтой одоо болзож байгаа. Тэр Сэхүн болон түүний алдартай найзуудын эгнээнд аль хэдийн багтсан. Түүнд шүтэн бишрэгч охид ч олон болсон байв. Бид одоо ахин уулзалдах шаардлагагүй болсон. Хэдий тэр бид найзууд ч гэсэн тийм биш гэдэг нь тодорхой. Тэгэхээр одоо бидний харьцаа зүгээр л би түүний шүтэн бишрэгч...
From: Мангар хар
Тоглолт 17:30-с эхлэнэ заавал ирээрэй =)
YOU ARE READING
/Дууссан/ •°•The SHY BOY and ME°•°
FanfictionТау бол ичимхий хөвгүүн. Тэр сургуулийн хамгийн баян нэгэн хэдий ч сургуулийнхаа хамгийн доожоогүй нь. Түүнд нэг том асуудал бий. Тэрээр Ким Сүёон гэх сургуулийн хамгийн хөөрхөн, алдартай охиныг сэтгэлдээ тээсээр ирсэн. Ким Сүёон бол бүхий л хөвгүү...