VIII хэсэг

3.5K 255 23
                                    

Цагын зүү 17:30 минутыг заасан ч би гэрээсээ гаралгүй өвдгөө тэврэн орон дээрээ суусаар л…
Тэр надруу зурвас бичсэн…Намайг ирэхийг хүссэн гэвч би гарахыг хүссэнгүй.
Зүгээр л харахгүй анзаарахгүй явсан нь дээр биз…

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Яг энэ үед тоглолт эхэлж тамирчид талбай дээр цуглан бие биетэйгээ мэндэлж тоглолт эхлэв.
Талбай дээр Сэхүн, Крис, Чанёол, Кай, Тау нар гарсан байв.
Тау ийш тийш харан хэн нэгнийг хайн өндөлзөнө. Удалгүй шүгэл дуугарч тоглолт эхэллээ. Тоглолтийн эхний үеийн завсарлага Тау ус уун амрахдаа зааланд суусан хүмүүс дунд Сэраг хайсан боловч харагдсангүй.

Би: Заза би ямар ганц Тауг харах гэж явж байгаа биш тэнд Сэхүн байгаа бас Крис…Крис ч сайхан залуу шүү тиймээ би Крисийг дэмжинэ

Тэр ийнхүү өөртэйгөө ярин тольны өмнө өмсөх хувцасаа сонгож ядан зогсоно.

Сургуулийн заалаар орж ирэхдээ зэрэгцэн Тау багтаа оноо авлаа. Зааланд цугларсан охид Тау гэж орилолдоно. Би ч сул суудал хайсаар нэг суудал олон суугаад сургуулийнхаа багыг дэмжлээ.

Удалгүй Тау Сэраг олж харсан бололтой Сэраруу гар даллав.

Түүний даллахыг хараад ахиад л зүрх минь жолоодлоггүйгээр хүчтэй цохилно.
Би: Ааш энэ зүрх одоо яагаад ингэтлээ хурдан цохилоод байдаг байнаа.
Намайг ийн бодтол ахиад л заалаар нэг орилолдох нь сонстов.
Ахиад л Тау эсрэг багын шийдэнд бөмбөг оруулсан байв.

Тау улам л царайлаг болж ихэнх охид түүнийг дэмжин орилж зарим нэг нь бүүр хайртай гэж орилж байв.

Би ч үүргээ сайн биелүүлсэн бололтой.

Нэг л мэдэхэд тоглолт дуусаж би ч Тауг харсаар байгаад цаг хугацааг ч хэрхэн өнгөрсөнийг мэдсэнгүй. Уг нь би чинь Крисийг дэмжихээр ирсэн шүү дээ. Гэтэл нүдэнд минь Тау л харагдаад байх юм.
Манай сургуулийн баг хожиж тэд баярлалдана. Би ч тэдний баяртай байгааг харан даган инэмсэглэнэ.
Үзэгч дундаас Сүёон босж ирэн Сэхүнийг шууд тэвэрчихэв.

Би: Ээ бурхан минь энэ чинь юу болчихов оо

Тауг хартал тэр баяртай байснаа тэднийг харан сэтгэлээр унасан бололтой цааш явсаар хувцас солих өрөөрүү орчихов.

Би ч бас сэтгэл санаагаар уначихлаа.

Би тэндээс гаран гэрлүүгээ харьлаа. Өдөр бүр цоглог инээж явдаг би би биш ч юм шиг… Өдөржин дуу сонсоод даган дуулж бүжиглэдэг байхаа ч больж Beast-н дууг сонсохоор улам гуниглачих юм.
Сэтгэл санааг сэргээхээр зүйл нэг ч байсангүй.

Өвдгөө тэврэн хий гөлрөсөөр унтчихаж орой ээжийн хоолоо ид гэх дуунаар сэрэн утасныхаа цагыг хартал Таугаас зурвас ирсэн байлаа. Түүний зурвас ирсэнээс хойш 10 минут өнгөрчээ

From: Мангар хар
Одоо уулзах уу нөгөө газраа

10 минут өнгөрчихсөн юм чинь явчихсан байлгүй дээ. Утас дуугаран ахин харвал Тау

From: Мангар хар
Унтчихсан юмуу
Sera: Үгүй ээ одоо гарлаа.

Хуучин юу ч хамаагүй өмсөөд гардаг би ч би биш болж нарийн хар жинс, ягаан малгайтай цамц өмсөн кетээ углаад гэрээс гарлаа.

Би: Яагаад ахиад уулзъя гэсэн юм
Тау: Надад чамаас өөр найз байхгүй болохоор
Би: Мм
Тау: Хэцүү байгаа үедээ хэн нэгэнд ярьж бай гэж чи хэлж байсан шдээ
Би: Хэцүү зүйл болсон юм уу?
Тау: Ммхн…
Би: Ярихгүй юм уу?
Тау: Би чамаас ахиад юм гуйх гээд
Би: Юу?
Тау: Чи Сэхүнийг Сүёоноос салгаад өг
Би: Б.б.би юу я.яа.ж?
Тау: Яахийг чи надаас сайн мэдэх байлгүй дээ. Хэрвээ бүтвэл ахиад 500,000 вон

Би буруу сонсоогүй биздээ. Тэр арай ч ингэж хэлэх гээгүй биздээ.
Надад ахиж түүнтэй ярих хүсэл төрсөнгүй. Нүдэнд минь нулимс цийлэгнэн цамцныхаа юүдэнг өмсөөд

Би: За мөнгө өгөх хэрэггүй дээ Зүгээр л найзын хувьд туслаж байна гээд бодчих
Тау: Үнэхээр үү? Чи нээрээ үнэхээр сайн найз юмаа
Би: Зүгээрээ за би орлоо

Ахиж түүнтэй юм ярьвал юу юугүй уйлчих гээд шууд эргэж харан гэрлүүгээ алхлаа. Тэнгэр яг л миний зовлонг ойлгосон мэт ширүүн бороо дээрээс оров.

Бороо ороход би улам уйлан зогсоно. Хажуугаар хүмүүс ийш тийш гүйлдэн борооноос зугтаж байхад би л ганцаараа тэр бороонд уйлж зогсож байв.

Магадгүй тэр бороо л миний сэтгэл дэх гал түймрийг унтрааж сэтгэлийг минь тайвшруулсан  байх………

Жаахан болсон гэдгийг мэдэж байнаа. Гэхдээ яг л ингэж төгсгөхгүй бол болохгүй байсан юмаа =) Удаан хүлээлгэсэнд  уучлаарай




/Дууссан/ •°•The SHY BOY and ME°•°Where stories live. Discover now