VI хэсэг

3.8K 247 4
                                    

From: 500,000
Бидний эхний төлөвлөгөө амжилттай
Tao: Чи үнэнээсээ хэлээд байна уу?
Sera: Байнга хууртаж байсан юмуу?
Tao: Тэгвэл одоо яах вэ?
Sera: Орой нөгөө газраа уулзаад ярилцъя
Tao: Сургууль дээр байхдаа яах ёстой вэ?
Sera: Олон юм яривал хэрэггүй байх заза чи ч олон юм ярьж чадах биш угаасаа…Ммм…Чи зүгээр л биеэ сайтар бариад өөрийгөө бэлдээд Өчигдөр зүгээр үү? гээд асуучихаарай
Tao: Ok
Sera: Ок гэдэг үгэнд дургүй болох гээд л байгаа шүү энийг хийвэл чи 50% амжилттай л гэсэн үг. Яг их завсарлагаанаар шүү

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Сүёон: Чи хүнтэй үерхээд байгаа юмуу?
Би: Үгүй ээ яасан?
Сүёон: Түрүүнээс хойш утсаа товшоод суучих юм
Би: Аан зүгээр л таньдаг хүн
Хэми: Чи ч ноотой доо
Би: За боль доо

Хичээлүүд ар араасаа өнгөрсөөр хүлээж байсан Их завсарлагаан боллоо. Заншсан ёсоор Хэми Мина Сүёон бид нэгнийгээ сугадан сургуулийн цайны газар луу элдвийг ярин инээлдэн алхана. Би ийш тийш харан Тауг хайтал тэр харагдсангүй
Ашш энэ одоо хэзээ хийх гээд байгаа юм бол доо Олны анхаарлыг энэ үед л татах хэрэгтэй байдаг
Сургуулийн цайны газарт Тау дугаарлан хоолоо хүлээн зогсож байв.

Би: За одоо л хийнэ шүү залуу минь "амандаа бувтнах"

Бид ч араас нь дугаарлан зогсож байтал Тау хажуугаар зөрөхдөө Сүёоний нэрийг дуудан зогсоход дугаарлаж байсан бүх сурагчид түүнрүү харан юу хэлэхийг нь хүлээн зогсоно

Би: Яанаа чадах л байгаа даа

Сүёон: Сая намайг дуудсан уу?
Тау: Тиймээ өчигдөр зүгээр үү?
Сүёон: Т.т.тиймээ
Тау: Ашгүй дээ

Аааа тэр чадчихлаа. Тэр үнэхээр сайн байлаа. Тау "Ашгүй дээ" гэж хэлчихээд юу ч болоогүй мэт цааш алхан ширээнд суув.
Бид хоолоо аван хамгийн буланд байрлах ширээнд суутал

Сүёон: Бурхан минь саяных үнэхээр Тау мөн байсан уу?
Хэми: Вуааа тэр ч үнэхээр өөр болчихжээ. Жинхнээсээ
Би: Чи сандраад байгаа хэрэг үү?
Сүёон: Би нээрээ балмагдаад байнаа. Вуааа тэр үнэхээр мөн гэж үүү би өөрөө гацчихсан ичиж үхмээр юм сая юу болчихов оо
Би: Татагдаад байгаа юм уу?
Сүёон: За юу гэж дээ Би Сэхүнтэй болзож байгаа
Би: Юу хэзээ вэ?
Сүёон: Угаасаа надад Сэхүн таалагддаг

Би түүнд юу гэж хэлнэ ээ яах ёстой вэ? Ашш яг бүтэх гэж байхад тэр Сэхүн одоо шаврын хаалт Тауд юу гэж хэлэх юм бэ!  Одоо тэр ч сэтгэлээр унаад больчих юм байна л даа миний 250,000 вон яах юм бэ? У Сэхүний юунд болдог байнаа муу  playboy

/Дууссан/ •°•The SHY BOY and ME°•°Where stories live. Discover now