Eric's P.O.V
Ямар нэгэн хурц тааламжтай зүйл өрөөгөөр дүүрэн үнэртэхэд би нүдээ нээлээ. Эргэн тойрноо харвал би орондоо нүцгэн хэвтэх бөгөөд өчигдрийн бүсгүй гал тогоонд өглөөний цай бэлтгэж байгаа бололтой дуу аялна. Цаг харвал 6:11 болж байлаа.
-Өө чи сэрчихээ юу? Би өглөөний цай бэлдэж байлаа??? Май энэ кофе өндөг удахгүй гарна түр хүлээж байх уу гэж өнөөх бүсгүй хэлэв. Тэр мөр шүргэсэн богино шаргал үстэй байх бөгөөд түүнийг хөдлөх бүрт үс нь савлаж байв. Түүний нэрийг ч санахгүй нь санах ч хэрэг алга. Яг л өөрийнхөө гэрт байгаа юм шиг аашлах ийм охидод би хамгаас дургүй.
-Уучлаарай, би бүдүүлэг баймааргүй байна. Чи одоо эндээс явах хэрэгтэй. Наад шарсан өндөг талх, кофегоо аваад явна уу асгана уу өөрөө мэд. Угаасаа би уух ч гүй. гэхэд өнөөх бүсгүйн нүд нь томорч удалгүй хөмсөг нь нумарч
-Чи чинь одоо ямар гээчийн новш вэ? Намайг шөнөжингөө эдлэчихээд ядаж аяга цай ч уулгуулахгүй хөөж байгаа юмуу??? Чиний хэдэн охинтой ингэж харьцсан чинь хамаа алга. Би тэднээс чинь өөр шүү!!!
Гайхалтай. Одоо миний хамгийн их үзэн яддаг үгийг хэллээ. ӨӨР...Хараал идэг энэ хорвоод өөр зүйлс гэж юугаа дэмийрээд байгаа юм бэ??? Бид бүгд уйтгартай нэгэн хэвийн новшийн хүн төрөлхтөн...энгийн амьдралаар амьдарч эцэст нь өмнөх авснуудаа ч багтааж чадахгүй ялзарсан газарт булагдана. Сургуульд сурч хүнтэй сууж хүүхэдтэй болж тэгээд л амьдрал дуусна.
-Чи тэгээд тэднээс юугаараа өөр юм бэ? Та нар бүгд л ингэж хэлдэг. БҮХ ОХИД АДИЛ БИШ. Гэвч үнэндээ та нар бүгдээрээ нэгэн хэвэнд цутгасан баримал амьтад. Ядаж өөрийгөө онцгой гэх нэг жишээ хэлээч? хэмээн намайг хэлэхэд
Өнөөх бүсгүй уурласандаа болоод царай нь хүрэнтэх бөгөөд шүд зуун:
-Ми..н.и..й дот..оод ертөнц !!!Тийм ээ чи миний жинхэнэ төрхийг мэдэхгүй. Хүн болгоны дотоод ертөнц өөр байдаг юм хэмээн хэлэхэд би өөрийн эрхгүй инээчихлээ.
-Чиний нэр чинь хэн билээ???
-Клаудиа...
Би Клаудиа руу налан түүний шаргал үсийг илэн огцом хойш нь татахад түүний царай айсан харагдав.
-Сонс Клаудиа, чиний тэр яриад байгаа дотоод ертөнцийг чинь шаахаас өмнө манайхаас зайлж үз.
Тэгээд түүний үсийг суллан угаалгын өрөөнд орж усанд орлоо.
Уснаас гарч ирэхэд Клаудиа аль хэдийнээ арилчихсан байв. Би түүний бэлдсэн зүйлсийг хог руу хаяж өөртөө шинээр кофе чаналаа. Цаг харвал 6:48. Тэр ирэхэд 2 минут үлдэж.
YOU ARE READING
Just "A"
Mystery / ThrillerMy name is "A" Just fucking A... No Alisson or Amy... Just one letter which is "A" Just "A"