Fuck Life

2.4K 140 26
                                    

Энэ хорвоод хэн ч онгоноороо үхдэггүй юм. Учир нь амьдрал бүгдийг нь ша*даг. -Kurt Cobain

Greg Carver's P.O.V

Цагдаагийн хэлтэс урьдын адил хөл хөдөлгөөнтэй байгаа нь надад яг л хуучны цагийг минь санагдуулж байв. Намайг орж ирэхэд бүгд хийж байсан ажлаа орхин миний зүг харна. Тэдний харцанд гуниг,өрөвдөх сэтгэл төрж байгаа нь илт байлаа. Би шууд даргын өрөөг чиглэн алхах бөгөөд ард минь мянга мянган нүд ширтэж байгаа нь мэдрэгдэж байв.
Намайг ороход дарга утсаар ярих бөгөөд суухыг дохин утсаа таслав.

-Грэг бие чинь яаж байна??? Сумны шарх чинь одоо бараг эдгэрсэн биз дээ?

-Тийм ээ. Одоо ердөө сорви л үлдсэн.

-Чи ч 45тай гэхэд хурдан тэнхэрч байна шүү. Энэ чинь сайн хэрэг. Би чиний цагдаагийн тэмдэг болон эргэн ажилдаа орох бичгийг чинь бэлдчихсэн. Бүр шинэ хэрэг хүртэл өгчихсөн байгаа. Бас хамтрагч...гээд тэр дуугаа хураав.

Би нам гүм байдлыг эвдэн:

-Надад одоохондоо хамтрагч хэрэггүйг та сайн мэдэж байгаа. Эдгарт тохиолдсон зүйл дахиад хэн нэгэнд тохиолдоосой гэж хүсэхгүй байна!!!

-Грэг чамайг ойлгож байнаа. Гэхдээ түүний үхэлд чи буруутай биш. Энэ ердөө осол байсан. Одоо энийг ярьж байх цаг биш. Явж ажлаа хий хэмээн хэлэв.

Би хэлтэс дээр очин өөрийн тэмдэг болон хэргийг авлаа. Удалгүй над дээр 30 дөнгөж гарч яваа болов уу гэмээр эмэгтэй хүрч ирэн:

-Сайн байна уу? 7-р хэлтэсээс шилжиж ирсэн Элли Бишоп байна. Таны шинэ хамтрагч хэмээн гараа сунгалаа.

Тэр богино бор үстэй бөгөөд 175 см орчим өндөртэй эмэгтэй байв. Гайхалтай шинэ хамтрагч маань эмэгтэй байх гэж.

-Надад хамтрагч хэрэггүй. Даргатай уулзаж өөр хэн нэгэнтэй хамтар гэж намайг хэлэхэд Элли намайг тоосон шинжгүй:

-Дарга аль хэдийнээ шийдвэрээ гаргасан. Чиний дуртай дургүй чинь надад хамаагүй. Би зүгээр л ажлаа хиймээр байна гэсээр байцаалтын өрөө рүү зүглэв. Тэгээд намайг тольтой өрөө рүү орохыг дохиод өөрөө байцаалтын өрөө рүү орлоо. Өрөөнд 22 эсвэл 23 орчим насны залуу байх бөгөөд тэр гайхсан харагдана. Хэргийг уншвал түүнийг хүн амины хэрэг болон хүн хүчирхийлсэн, хүчиндсэн зэрэгт сэжиглэж байгаа аж. Элли түүний өөдөөс харан сууж байцаалтыг эхлүүллээ.

Ellie's P.O.V

-Тэгэхээр Эрик та 10 сарын 22-23 хооронд хаана байсан бэ? гэж намайг асуухад тэр гайхсан шинжтэй:

Just "A"Where stories live. Discover now