Fuck Reality

2.7K 149 13
                                    

Eric-н дүрд~Antanino Russo

A-н дүрд~Sonia Ben Ammar

Тиймээ яг одоо хэн нэгнийг алахыг маш ихээр хүсч байна...

Энэ юу гэсэн үг юм бэ? Эй чи надаар ямар нэгэн оньсого таалгуулаад байгаа юмуу? Өглөө болгон ирэхдээ чи хэн нэгнийг үхээсэй гэж боддог хэрэг үү??? би бүр будилж гүйцэв. Толгой доторх минь энэ бүхний учрыг олох гэж мунгинана.

Тэр яалтчгүй хэн нэгнийг алмаар байна гэж хэлсэн? Гэхдээ хэнийг??? Чи тогломоор байгаа юм биз дээ. 

Тэр өнөөх газар руугаа ширтсээр л... саяны хэлсэн зүйлс зүгээр л нэг хэнд ч хэрэггүй яриа байсан мэт аашилна. Яг энэ үед миний утсанд э-майл ирэх нь тэр. Э-майлыг нээж үзвэл:

Амиа хорлосон охины үхэх шалтгаан 3 залуу хүчиндсэнд байсан уу?.

2013 оны 4-р сарын 27нд 16 настай Эйприл гүүрнээс унаж амиа хорлосон бөгөөд түүний цогцос дараа өдөр нь буюу 4-р сарын 28нд олдсон юм. Задлан шинжилгээгээр түүнийг хүчиндсэн гэх ул мөр олдсон бөгөөд сэжигтнээр 3 этгээд татагдаад байна. Эйприл сургуульдаа нилээн нэр хүндтэй нэгэн байсан бөгөөд найзууд нь түүнийг нийтэч, үзэсгэлэнтэй, хөгжилтэй нэгэн байсан гэж дурссан юм. Мөн түүнийг ийм үйлдэл хийсэнд ихэд харамсаж байгаагаа хэллээ.

Амиа хорлосон охиныг 3 залуу хүчиндсэн нь тогтоогдлоо.

2014 оны 1 сарын 6ны өдөр Вашингтон хотын шүүхээс Эйприлийг хүчиндсэн 3 этгээдэд тус тус 10 жилийн хорих ял оноолоо. Хэрэгтнүүд хэргээ хүлээсэн бөгөөд охиныг амиа хорлохоос 2 хоногийн өмнө хүчиндсэн нь тогтоогджээ...

иймэрхүү э-майл надад байнга ирдэг бөгөөд би сүүлдээ дасчихаж. Сэтгэл зүйч хүнд гэмт хэрэг гэдэг яг л дуучинд хөгжим шиг нь зураачид будаг шиг нь чухал зүйл. Гэмт хэргийг хийх болсон сэдэл, яагаад хийсэн үүнд ямар нэгэн сэтгэл хөдлөл нөлөөлсөн эсэх гээд үнэхээр чухал зүйл. Утсаа далд хийн Эй рүү харвал тэр явах гэж байгаа бололтой хувцсаа өмсч байв. 

-Цаг дөнгөж 7:30 болж байна шүү дээ. Чи гарч зогсох гэж байгаа юмуу гэж намайг асуухад 

Тэр ногоон цэнхэр нүдээрээ над руу удаан ширтлээ.

-Таа л даа гэчихээд гараад явав. 

Дахиад л ганцхан үгээр хариулт өгч байх шив. Түүний амнаас гарсан ганц бүтэн өгүүлбэр бол хэн нэгнийг алмаар байна. Таа л даа гэнээ??? Юуг таана гэж???

Би цонхоор түүний гарч явахыг харлаа. Тэр өнөөх зогсдог газар руугаа очих нь битгий хэл харах чгүй  яваад өгчихөв. 

Just "A"Where stories live. Discover now