Eric's P.O.V
Хүмүүс ганцаардахаас айдаг. Өрөөнийхөө буланд ганцаар сууж өөрийгөө олж авахаас айдаг...
Тэд олон нийтийн сүлжээн дээр хэрэгтэй хэрэггүй пост бичиж, зургаа хийж бүр порно хийсэн ч чадна. Тэдний хүсч буй зүйл ердөө анхаарлын төв...Найзууд чинь чамгүйгээр хөгжилдөхийг хүсэхгүй, үргэлж чамайг үдэшлэгт дуудаж охид чиний араас яг л чихэр харсан жаал шиг аашлахыг чи хүснэ. Тийм ээ. Энэ бол хараал идсэн нийгмийн бидэнд өгсөн зүйл. Бидэнд заасан зүйл нь...ганцаараа байж болохгүй!!!
Чи нийгэмтэй хөл нийлүүлэн алхах ёстой!!!
Чи нийгмээс өөрийгөө тусгаарлаж болохгүй!!!
Чи бол энэ нийгмийн ирээдүй!!!
Марихуана, геройн, хар тамхинаас илүү хортой зүйл бол тэр чигтээ нийгэм...Хараал идсэн нийгмийн ёс зүй, чиг хандлага бидний тархийг хар тамхинаас ч илүү ялзруулж байна.
Гагцхүү ганцаараа байх нь чамд өөрийгөө танихад туслах болно. Хүмүүс жинхэнэ өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс айж гадуур шоудах, ганц шөнийг өнгөрүүлэх гэх мэт зүйлийг хийдэг. Энийг нийгэмд юу гэдэг гээч Зугаацах гэдэг юм...Гэвч энэ бол өөрийгөө хуурсан өчүүхэн хуурмаг үйлдэл.
Хүмүүс ганцаардахаас айдаг. Өрөөнийхөө буланд ганцаар сууж өөрийгөө олж авахаас айдаг...
Аз болоход би тэдгээр азгүй амьтдын нэг биш...
Би эртлэн босч өөрийгөө бэлдлээ. 6:50 бол миний амьдралын хамгийн сонирхолтой үе. Эй-г яг хэн гэдгийг юу хийдэг, яагаад энд ирдэг гээд маш олон нууцлаг асуултын хариултыг олох хэрэгтэй. Би сүүлийн 7 өдөр түүнтэй өглөө бүр хамт зогсож ярилцдаг болсон бөгөөд энэ нь аазгайг минь улам хөдөлгөж байв. Бурхан минь энэ охин тэр чигтээ оньсого.
Ярилцана гэж Эй юу ч дуугарахгүй өнөөх газар руугаа ширтэн намайг дэргэд нь байгааг ч анзаардаггүй. Гэхдээ би түүнийг мэдэх хэрэгтэй. Түүн шиг төгс бай энэ хорвоо дээр байхгүй. Би их сургуульд сэтгэл зүйн ангид сурдаг бөгөөд Эй бол миний дипломын ажил болоход яг тохирох хүн. Түүн шиг сэтгэл хөдлөлгүй,үг дуу цөөтэй хүнийг хэрхэн энэ хараал идсэн нийгэмд уусгах вэ гэдэг жинхэнэ мэргэжлийн сэтгэл зүйчдийн ажил байх...Яг л над шиг ирээдүйтэй хүнд тохирсон ажил.Намайг гэрээсээ гарахад 6:47 болж байлаа. Би түүнийг өнөөх модны дор хүлээн зогсох бөгөөд утасныхаа record г асаачихав. Юмыг яаж мэдэхэв тэр өнөөдөр 1 үг хэлэх ч юм билүү. Сүүлийн 7 өдөр тэр юу ч дуугараагүй бөгөөд утсан дээр минь миний ярианаас өөр зүйл бичигдээгүй байсан юм. Тэр ч үнэхээр хатуу самар шүү...
YOU ARE READING
Just "A"
Mystery / ThrillerMy name is "A" Just fucking A... No Alisson or Amy... Just one letter which is "A" Just "A"