Хувцсаа тайлаад сексдэхэд ердөө хэдхэн секунд хангалттай. Хүмүүс байнга л хийж байдаг. Харин хэн нэгнийг оюун ухаан, зүрх сэтгэл, хүсэл мөрөөдөл, айдас, итгэл найдвар, бүхий л сүнс, дотоод ертөнцдөө нэвтрүүлэхэд магадгүй хэдэн мянган жил ч шаардагдаж мэднэ. Үүнд л магадгүй бидний үнэ цэнэ оршдог байх. Гэхдээ чи нэг л өдөр ойлгох болно. Чамайг ойлгоход хэдэн мянган жил шаардагдана гэж бодогдсон тэрхүү бодлууд зүгээр л салхинд хийсээд явчихыг...Гуйж байна!!! Намайг ойлгооч! Намайг мэдэхийн тулд тэгтлээ их битгий удаач! гэж түүн рүү хашгирмаар санагдах үеүд бишгүй тохиолдоно. Түүний л өмнө чи өнөөх үнэ цэнэ гээчээ алдан бүх зүйлээ дэлгэхийг хүснэ.
Тэр л зөвхөн чамайг бүхий л зүрх сэтгэлээрээ мэдэрч чадна гэдэгт бат итгэнэ.Гэвч тэр хэтэрхий удаан. Чамайг ойлгохгүй...Харин чи хэтэрхий тэвчээргүй...Түүнийг хүлээхгүй...
Эрик's P.O.V
Эцэст нь би энэ хараал идсэн өрөөнд 18 цаг сууж байна. Надаас байцаалт авах бөгөөд би одоо ч яг юу болоод байгаа талаар үл ойлгоно. Гэхдээ энэ үнэхээр ноцтой новшийн зүйл гэдэг нь ойлгомжтой байна.
Хараал идсэн Эй...
Энэ бүхэн гарцаагүй түүний сэдсэн зүйл.
Гэхдээ яагаад би гэж???!!! Би энэ бүхэнтэй ямар ч холбоогүй атлаа гэмт хэрэгтэн болчихов???!!!
Байцаалтын өрөө бүгчим амьсгалахад хүнд юм шиг санагдана. Дэргэд байх толь руу харвал нүдний доогуур харласан байв.
Миний өмнө өмгөөлөгч суух бөгөөд тэр дөнгөж 30 гарч яваа болов уу гэмээр харагдана.
-Тэгэхээр Эрик чиний хэлж байгаагаар Клое бол Эй. Танай гадаа 2 жил Даниелийн байр руу харж зогсдог сонин зуршилтай эмэгтэй. Бас хуучин найз охин нь гэлүү??? гэж өнөөх өмгөөлөгч хөмсгөө өргөлөө. Хараал идэг тэр энэ асуултыг надаас 50 дах удаагаа асууж байгаа байх.
Би түүний нүд рүү харах бөгөөд миний харц яалтчгүй 'тонил цаашаа, би хэд дэх удаагаа хэлэх ёстой юм' гэсэн утгыг илэрхийлнэ.
-Тийм ээ. Миний юу яриад байгааг ойлгохгүй байгааг чинь мэдэж байна. Гэхдээ энэ бүхнийг гарцаагүй Эй..бишээ Клое төлөвлөсөн. Намайг гүтгээд байна. Би ямар ч хэрэг хийгээгүй.
-Чиний хэлж байгаагаар та хоёр бие биенээ саяхнаас мэдсэн юм бол яагаад чамайг гүтгэнэ гэж??? Чи түүнд ямар нэгэн муу зүйл хийсэн үү?
-Үгүй...байхаа. Бид хоёр нэг нэгнээ бараг танихгүй шүү дээ...
Гэнэт өрөөний хаалга нээгдэн түрүүний эмэгтэй нэг эртэй орж ирлээ.
YOU ARE READING
Just "A"
Mystère / ThrillerMy name is "A" Just fucking A... No Alisson or Amy... Just one letter which is "A" Just "A"