Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа. Та нарт хөвгүүд шигээ хандсан тэрхүү сэнхрүүллийг та нар мартжээ.
"Эзэний сахилгажууллыг бүү хөнгөн үз хүү минь,
Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна.
Учир нь хайрладаг хүнээ
Эзэн сахилгажуулдаг.
Хүлээн авдаг хүү болгоноо
Тэр ташуурддаг"Еврей 12:5:6
Eric's P.O.V
Намайг хаалга онгойлгоход Эй дотогш орлоо. Тэр хүрэн өнгийн хүрэм өмссөн байх бөгөөд нарийхан хуруунаадаараа товчийг нь тайлж эхлэв. Би түүний үйлдэл бүрийг ажиглах ба харин Эй юу ч болоогүй мэт зогсоно.
Тэгээд над руу ногоон цэнхэр нүдээрээ эгцлэн харахад би түүн рүү толгой дохьлоо. Түүнд одоо угаалгын өрөө юу юунаас илүү хэрэгтэй. Түүнийг угаалгын өрөө орох зуур би түүний хүрэмний халаасыг тэмтчлээ. Энэ бүдүүлэг хэрэг гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ гэрт минь нэрийг нь ч бараг мэдэхгүй хөх няц болчихсон эмэгтэй байна шүү дээ. Намайг яана гэж бодоов. Аяга цай хийж өгөөд яриаг нь сонсож салфетка дөхүүлж өгнө гэж санаа юу??? Больж үз. Би эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах нийгэмлэг биш. Түүний халаасанд түлхүүр байх бөгөөд дээр нь 22 гэж тэмдэглэсэн байв. 4c-block д амьдарч байсан ганц бие зохиолч бүсгүйн гэрийн түлхүүртэй ижилхэн юм гээч.22!!!!
Сувилагч залуугийн тоот!!!
Угаалгын өрөө рүү ороход Эй нүцгэн ваннд сууж байв. Тэр намайг хараад юу ч хэлсэнгүй. Яг л ийм зүйл болно гэж таамаглаж байсан мэт чимээгүй ширтэнэ. Тэгээд намайг хамт суухыг дохьлоо. Би хувцастайгаа цэв хүйтэн усанд түүний өөдөөс харан сууна. Ванны ус бага зэрэг цалгилах бөгөөд Эй надаас харцаа үл салгана. Өмнөх уулзалтуудад тэр надтай үл үзэгдэгч мэт харьцдаг байсан бол энэ удаа түүний хажууд өөрийгөө байгаа гэдгийг мэдэрлээ. Яг л бид хоёр нэг завин дээр суусан мэт...
-Энэ түлхүүр 4C-block н 22 тоотын түлхүүр биз дээ??? гэж намайг хэлэхэд Эй харцаа надаас салгасангүй. Түлхүүр түүний сонирхлыг татахгүй байгаа нь илт.
-Чи хэн нэгэнд үхтлээ дурлаж үзсэнүү??? гэж түүнийг асуухад би цочлоо. Ийм зүйл хэлнэ гэж төсөөлсөнгүй.
Түүний асуулт толгой дотор минь эргэлдэх бөгөөд хариулт нь тодорхой байлаа.-Тэр чамд аймшигтай зүйл хийсэн ч чи түүнийг хайрлах уу??? гэж Эй дахиад учир битүүлэг асуулт илгээнэ.
YOU ARE READING
Just "A"
Mystery / ThrillerMy name is "A" Just fucking A... No Alisson or Amy... Just one letter which is "A" Just "A"