Энжи доош өнхөрөн унасан найзуудынхаа араас нь санаа зовон ардаас нь дагаад буух гэтэл араас нь подволкноос нь нэг зүйл зуураад авах нь тэр. Гайхсан Энжи эргээд харахад түүний подволк нь модны мөчирт орооцолдсон байв. Энжи түүнийг салгаад доошоо буух гэтэл дахиад нэг зүйл араас нь зуураад авлаа.
Энжи: П**да 🐼🐼, бас юу вэ? гээд эргээд дахиад харлаа. Тэгтэл дахиад л модны мөчир байх нь түүнийг стрессдүүлэх шиг. Гэтэл тэр энэ удаа нэг юм анзаарсан нь түрүүний гогдсон байсан мөчирний мод нь түрүүний байсан газраасаа илүү наашлаад түүнлүү ойртсон байлаа.
Энжид гэнэт эвгүй мэдрэмж төрөн нуруугаар нь хүйт даах шиг болж өөрийн эрхгүй айдасд автаад эхэллээ. Харин нөгөө 2 нь орилон доош өнхөрөх чимээ нь дуулдсаар л.
Энжи эргэж харан гогдсон мөчирийг салгаад доош буух гэтэл нэг зүйл болоод байгааг тэр эмэгтэй хүнийхээ зөн совингоороо мэдрэх шиг. Учир нь энэ удаагийн гогдоос өмнөхөөсөө илүү чанга агаад огт тайлагдахгүй байв. Яаж ч үзсэн тайлагдахгүй байсан тул тэрээр подволкоо тайлахаас өөр аргагүй байв. Ингэд тэрээр подволкоо тайлаад дээгүүрээ улаан хөхний даруулгатайгаа үлдэхээс өөр аргагүй боллоо. Тгтэл гэнэт ардаас нь "Цхх" гэх хэн нэгэн ханиалгах мэт дуу сонсогдлоо. Мань хүн угийн нүүрэмгий учир эргэж хараад: Энд хэн байна гээд хэд хэд чанга асуутал ямар ч хариу байсангүй. Тэгээд хэн нэгнийг хайх мэт хэдэн мод өнгөрөөд явтал нүүрэн дээр нь нэг юм дээрээс нь тусах нь тэр. Бороо орох гээд байна уу гээд тэнгэр лүү хартал өндөр өндөр моддын навчдын дундаас цэнхэр ямар ч бороо орох шинжгүй тэнгэр харагдах нь түүний гайхширлыг төрүүлээд авлаа. Тэгээд нүүрэн дээрх туссан шингэнийг хартал 'OMG' тодоос тод гүн улаан өнгийн "цус" байв. Энжигийн нүд нь шууд л харанхуйлаад нуруугаар нь хүйт даан айдаст автах нь тэр. Тэр айсандаа ойрхон байгаа хэний ч болов ард орж нуугдмаар байсан ч тэнд Энжигээс өөр хэн ч байхгүй. Тэрээр шууд л цүнхээ ухаад нэг жижиг гар чийдэн гаргаж ирэн гартаа бариад
--Гар чийдэнгээ Оддын дайн дээр гардаг гэрэлт илд гэж бодсыму хаашайн🤔. Угаасаа айх үед юу бодогдохыг эс үгүйсгэхэвдээ--
Эргэн тойрноо айдсын нүдээрээ гүйлгэн харж хаанаас юу гарч ирэх бол гэсэн айдасдаа гүн авдагдан биеэ хянах ямар ч чаваргүй боллоо. Гэтэл хаа нэгтээгээс : Бүү ай охин минь. Би чамайг яах ч үгүй болохоор тайвшир гэх бүдүүн хэрнээ цаанаа л нэг дулаахан хоолой сонсогдлоо.
Энжи бүр илүү сандарч чичирсэн хоёр гараараа чийдэнгээ ийш тийш савчлан: Чи хэн бэ? Хаана байна? Надаар яах гээд байгаан? Гэх мэт асуултууд ар араас нь орилон асуулаа.
Үл Мэдэгдэх Хоолой: Би чамайг л хамгаалж байна. Битгий надаас ай гэлээ.
Энжи: Яагаад намайг хамгаална гэж? Намайг юунаас хамгаалах гэж? Чи ер нь хэн бэ?
ҮМХ: Би бол энэ ойн амин ариун сүнс. Энэ ой маш аюултай. Хүмүүсийн буруутай үйлдлээс болж догширч байгаа юм, хэрэв энд чи удвал эндээс ахиж хэзээ ч гарч чадахгүй болно шүү. Тиймээс эртхэн эндээс яв!
Энжи: Би чамд яаж итгэх юм? Надаар тоглож байгаа ч юм билүү!?
Ядаж эхлээд өөрийгөө харуул тэгээд ярилцая гэтэл :За яахав гэх дуу сонсогдосны дараа Энжигийн ард нэгэн үл мэдэгдэх чихрах дуу гарахын зэрэгцээ нарны тусгал түүн дээр илүү тусч байгаа нь мэдэгдлээ.
Энжи эргэж хартал ард нь байсан томоос том мод нүдэн дээр нь жижгэрч улам богиносож ( өндрийн хувьд) байх нь харагдлаа. Энжи шоконд орж юу ч гэхээ мэдэхгүй ангайгаал зогсож байтал нөгөө мод жижгэрсээр жижгэрсээр өөрөөс нь ч жижигхэн биет мөөг болж хувирлаа. Гэхдээ мөөг гэхэд хэтэрхий том бөгөөд 1м орчим өндөртэй улаан хүрэн дээр цагаан өнгийн толботой малгайтай бор өнгийн иштэй мөөг байв. Энжи ойртоод алхтал гэнэт тэр мөөг хөдөлж эхлээд Энжигийн гайхсан царайны өөдөөс мөөгний малгай арагшлан бор өнгийн ишин дээр царай гараал ирэх нь тэр. Энжи хэтэрхий ойртон царайгаа улам дөхүүлсэн байсан учир тэр хүн мэт царайг хараад өөрийн эрхгүй цочоод нүдээ анингаа нистэл нь алгадчихлаа. Тэгтэл гаранд нь нялцанхай зүйлд дүрсэн мэт санагдаад нүдээ нээгэд хартал гарыг нь ногоон өнгийн нус мэт залхаг бүрхсэн байх нь тэр. Энжи тэр зүйлийг алчихлаа л гэж бодоод ямаа үхэж байгаа мэт солгой хоолойгоороо муухай гэгч нь орилтол ардаас нь нэгэн нарийхан гэхэд дэндүү нарийхан хоолой "хүүе "гэх нь сонсогджээ. Энжи эргээд хартал нөгөө хүн царайт мөөг гар мэт хоёр сарвуугаараа малгайныхаа доод хэсгийг таглан томоос том нүд гарган зогсож байлаа. Энжи цочирдоод дахиад л орилтол нэг зүйл толгойг нь хүчтэй гэгч нь цохих нь тэр. Дух нь хүчтэй өвдөх мэдрэмж төрөхөөр нь гараараа хүрээд үзтэл толгойноос нь цус гарж байлаа. Нөгөөх мөөг нь газар байсан чулууг аваад шидсэн нь тэр байлаа. Үүнийг мэдсэн Энжи дахиад л орилох гэтэл урд нь байсан мөөг шууд л газар байсан чулууг гартаа барьж аваад дахиад шидэх гэж буй мэт далайсныг хараад шууд л өөрийнхөө амыг дараад авлаа. Үүнийг харсан мөөг нь чулуугаа газар хаяад ойртож очоод: Битгий муухай орилоод бай. Дахиад орилвол би илүү том чулуу шиднэ за юу гэтэл Энжид толгой дохин за гэж хэлэхээс өөр сонголт байсангүй. Мань хүн угийн заргач юм болохоор яагаад чулуу шидээд байгаа юм? Үүнээс чинь болоод миний толгой өвдөөд байна? Нтр гэх мэт үгсийг ар араас нь урсгаж өглөө дөө. Мөөг улам дөхөж очоод духан дээр нь гараа тавиад амандаа хэд хэдэн юм бувтнаж байтал хөрснөөс нэгэн гэрэл түүний биеийг дамжин гарт нь ирэх үед нөгөө мөөг: АСТАЛАВИСТА гэж хэлэх үед нь гараа тависан байсан духны хэсэгт нь өнөөх гэрэл шилжин очиж нөгөө их өвдөлт цус алдалтыг шууд л зогсоов. Энжи мөн л шоконд ороод орилох гэснээ дахиал чулуу шидүүлнэ гэдгээ мэдээд орилсонгүй.Тэр өөрийгөө ариун сүнс гэх мөөг юу юм бол? Тэрээр Энжиг чухам юунаас хамгаалах гээд байгаа юм бол? Тэр ойн үнэхээр аюултай юм бол түүний найзуудад юу тохиох бол?...
YOU ARE READING
АРААТАН
FantasyГурван охин ойд жимс түүхээр ирсэн ч ирсэн цагаас нь хойш бүх зүйл санаснаас нь өөрөөр эргэж тэр 3 урьд өмнө нь огт үзээгүй зүйлээ үзэх болно.