3.5 Ойд-2

192 6 2
                                    

Хүүе чи зүгээр үү? гэх танил хэрнээ хэнийх нь мэдэхгүй хоолой сонсогдоход Энжи дээшээ харан яагаад мөр нь хөндүүрлэсний шалтгааныг олж мэдлээ, Шү түүнийг олон гараа мөрөн дээр нь тавьсан байлаа. Түүнийг хараад Энжи баярлаад өөрийн эрхгүй тэврээд авлаа. Нулимсаа дуслуулан баярлалаа, баярлалаа. Чи зүгээр байгаад бас миний хажууд байгаад баярлалаа гээд үглэсээр нулимсаа дуслуулан байв. Гэтэл ардаас нь бүдүүн баргил хоолой за явья гэх нь сонсогдлоо. Энжи урд нь энэхүү хоолойг огт сонсож байгаагүй учир сонирхоод хоолой гарсан зүг рүү хартал нөгөө түрүүний явж байсан 2 яагааны нэг нь байх нь тэр. Гайхаж сандарсан тэрээр түүнийг юу болохыг арай хийн асуутал Шү: Миний туслах хэмээн хэнэггүй гэгч нь хэлэх нь тэр. Энжи үнэхээр гайхах нь тэр, нөгөө хүссэн болгондоо хувирч чадах мөөг хүртэл түүнээс нуугдаж байсан байтал энгийн найзууд нь шууд туслахаа болгочихсон байна гэдэг үнэхээр хачирхалтай. Шү Энжиг сугадаад за явцгаая Ами биднийг хүлээж байгаа. Тэр ч чиний үйлж байсныг мэдээд үнэхээр элэг нь хөшин дөө хэмээн дооглонгуй хэллээ. Гэтэл энэ нь Энжи д сонин биш байсан бөгөөд тэдний очих газарт хүрэн хүртлээ Энэ яагаан яг юу юм бол? Яагаад манай найзуудад туслах хийгээд байгаам бол? Яг юунд санаархаад байна? Ямар чадвартайм бол гэхчилэн ардаас нь дагаж явахдаа сайтар гэгч нь шинжиж сул тал гэх зүйлсийг нь олохыг хичээж байлаа.
Хөөе юугаа хараад байгаан гэх чанга дуунаар бодлоосоо сэрвэл өнөөх ягаан нь Энжигийн хажууд нь хөхийг нь гөлрөөд явж байх нь тэр. Энжи шууд л цамцаа цахилгаандтал Шү өнөөх ягааныг барьж аваад хүзүүг нь хугалаад ардаасаа гал гаргаж ирэн шатаачихлаа. Энжи шоконд ороод зогсож байтал Шү нь жижгэрээд өнөөх мөөг болоод хувирчих нь тэр. Энжи шоконд орсон хэвээр л...
Мөөг: Битгий гайх эд нар бол манай ойг сүүлийн 10 жил эзлэхийг оролдоод байгаа чөтгөрүүд.. Тэднийг тамаас ирсэн гэж үздэг, эд нар анх гарч ирэхдээ манай ариун сүнсний овог луу гэнэтийн дайралт хийж тосгоныг минь шатаасан. Миний эгч эдний гарт амиа алдсан. Би заавал ойгоо хамгаална гэж хэлэв. Энжи ч гайхсан хэвээр тгвл яагаад заавал сая л алж байгаа юм? Алах байсан юм бол саянаас хойш дагах шаардлага юу байна? Гэтэл хариуд нь мөөг: Би танай найзуудыг хаашаа авч явсныг мэдэхгүй. Тийм болохоор л дуугүй дагасан юм, харин сая энэ заваан амьтан чиний хөх рүү хараад байсан. Тэгэхэд нь л бид ирэх газраа ирснийг мэдсэн. Учир нь эдгээр амьтад эзнээсээ тушаал авсан л бол өөр зүйлд сатаардаггүй юм, Энжи: тгэд миний найзууд хаана байна? Зүгээр л байдаг байгаа даа. Энэ муусайн юмнууд гар хөлийг нь хүлээд хорьчоогүй байгаасай. Эсэн мэнд амьд биздэ? Гэх мэт асуултаар булахад мөөг залхсан шинжтэй аварга могойн хэлбэртэй бар шиг толгойтой бас цагаан бар шиг үслэг аварга үл ялиг нисдэг амьтан болоод хувирчихлаа. Тэгээд: Алив морд, чамд би үзүүлье гэв. Энжи хүзүүн дээр нь гараад суутал ямар сайхан зөөлхөн байсан гэж санана. Яг л 5 одтой буудлын оронд хэвтэж байгаа мэт. Ингээд тэр 2 Энжигийн найзуудын байгаа газар луу явлаа...

АРААТАНWhere stories live. Discover now