3. Ойд

172 2 0
                                    

За одоо дух чинь яаж байна гэх нарийн хоолой сонсогдоход Энжи гэнэт ухаан орон сэргэх мэт болж эргэн тойрноо сожиж гарлаа. Хамгийн сүүлд түүний дух гэрэлтэж байсныг л санах тэрээр юу болоод байгааг ойлгосонгүй.
Энжи: Тгэхээр ноён мөөг гуай, сая юу болоод өнгөрвөө?
Мөөг: Би мөөг биш энэ ойн амин ариун сүнс юм шүү гэж
Энжи: Тгвл гэхдээ яагаад заавал мөөг гэж? Арай өөр зүйл байж болдоггүй юму? гэхэд өнөөх мөөг Энжигийн урд зогсоод нүдэн дээр нь 10 метр урт том горилл шиг үслэг том биетэй ч матар шиг толгойтойн дээр духан дээрээ нэг урт нарийн хэдий ч эргэлдсэн мэт харагдах хээтэй эвэртэй аварга биет болоод хувирчихлаа. Тгээд тэрээр бүдүүн муухай хоолойгоор : За ийм байвал ямар байна гэж асуух тэрээр өөрийн хүссэн зүйлдээ хувирч чадах авьяастай аж.
Энжигийн нүд нь орой дээрээ гарч энэ бүх болж байгаа бүхэнд үл итгэх хандлагатай ч нүдэн дээр нь болоод байгаа тул итгэхээс өөр аргагүйд хүрсэн тэрээр гайхширсан чичирхийлсэн хоолойгоор: Мөөг байсан нь хамаагүй дээр юм байна гэх сулхан дуунаар нөгөө аварна биет буцаад мөөг болж хувирав. Гэтэл нэг зүйл биш байгааг Энжи анзаарсан нь мөөгний хамарнаас дуслах цус байлаа.
Энжи: Хүүе хамарнаас чинь яагаад цус гараад байгаа юм? Хувирах болгонд хамарнаас чинь цус гардаг юму? Түрүүн над дээр дуссан цус бас чинийх үү?
Мөөг: Минийх нь ч минийх л дээ гэхдээ хувирснаас болоод биш чиний том цээжийг дээрээс тод харагдаж байгаа болохоор гэж хэлтэл Энжи сая л анзаарсан бололтой нэг гараараа цээжээ даран "Муу гаж донтон" гэж орилохын сацуу нөгөө гараараа түс хийтэл мөөгийг алгадаад авлаа.
--Уг нь сайхны өмнө харц буруугүйм байгаамшд--
Энжи даарч эхэлснү эсвэл гаж донтой мөөгнөөс болсон уу бүү мэд гэнэтхэн л цүнхээ ухан одоо л өмсөх гэж бэлдсэн мэт хар өнгөтэй hoodie цамц гаргаж ирээд өмсөхөд түүний хоёр том цэлцэгнүүр ичээндээ орох мэт алга болоод өглөө. Тэгээд мөөгөнд хандаж чи түрүүн надтай юу ярих гээд байлаа гэтэл мөөг ямар ч дуугүй нэг тийш алхаж эхлэв. Энжи хоолойгоо засан дахиад Надтай юу ярия гэлээ гэж дахин лавлан асуутал мөөг юу ч дугаралгүй урагш алхсаар л байлаа. Энжи надад гомдчихов уу гэж бодсон ч өөрийн зөв зүйл хийсэндээ итгэлтэй байсан тул алгадсандаа уучлал гуйхыг хүсэлгүй хий дэмий л араас нь даган явж энэ тэрийг асуухыг оролдон урд хойно нь орон даган алхлаа.
---------Энэ хооронд-------
Манай Энжигийн найзууд болох Шү Ами хоёр эвхэрэлдэн өнхөрсөөр нэгэн үл мэдэх газар ирсэн байлаа.
Ами дээшээ харан хоёр гараараа амныхаа хоёр тал хашин: Энжи бид хоёр зүгээрээ. Чи сонсож байна уу хэмээн хамаг чангаараа хашгарлаа. Тэгтэл ардаас нь Шү: Хөөөе Ами надад ирээд туслаач хэмээн хэлэхэд Ами эргэж харан ухаан алдах дөхөв. Шү өнхөрч унаж байхдаа гуяндаа модны мөчир нэвт сүлбэчихсэн тэүүнгээр нэг цус асгаруулж байлаа. Ами хамаг байдгаараа сандран очтол, --худлаа худлаа--
Шү зүгээр л нэг одны мөчирт хувцаснаасаа гогдоод өлгөгдчихсөн байлаа.Ами гүйж очоод буулгах гэсэн яаж буулгахаа мэдэхгүй байлаа. Тэгээд хэсэг бодол хийлснээ: Чи ер нь тэр Нинжагийн олон аргуудасаа нэгийг нь хэрэглээч гэтэл, Нээрээ тэгэе гэв. Тгд Ами нүд цавчих хооронд Шү гийн оронд өлгөгдөөд Шү өөрөө Ами гийн зогсож байсан газар зогсож байлаа. Нинжагийн урлаг: Байр сэлгэх!! Ами : Пөөх ямар мундаг юм бэ? Би чиний фэн шүү! Надад зааж өгөөч би шавь ороё багшаа...
Хөөе юу бодоод байгаам бэ?гэх дуу Шү гийн тэрхэн зуурын төсөөллийг нь сарнинуулж орхив. Төсөөллөөсөө эргэн ирэхэд Шү өөрөө дүүжлэгдсэн хэвээр байсан тул Шү сэтгэлээр ч унах шиг.
Саяных шиг зүйл үнэхээр бодитоор болдог бол ч...
Гэтэл хаанаас ч юм нэгэн хоолой дуулдаад эхэллээ. Тэрээр: Чиний төсөөллийг бодит болгож өгөе. Оронд нь надад.........
------Яг энэ үед Ойн нөгөө хэсэгт-----
Хөөе хүлээлдээ, чи надтай ярилцая гэсэн биздээ гэх гомдоллох хоолой яах аргагүй Энжи гийнх юм. Удтал гуйж шалгаасны эцэст мөөг гэнэтхэн
Мөөг: Доошоо, Доошоо хэвт, чимээ битгий гарга чшшшшш...
Энжи гэнэт л яагаад ч юм түүний үгэнд орохгүй бол болохгүй гэсэн зөн совингоо даган нэгэн том модны араар орж газарт хэвтлээ. Гэтэл ойн урд нь байсан ойн шугуйн замаар хоёр үл мэдэгдэх амьд нисдэг 50-60 см хэртэй урт, ягаан өнгөтэй, толгой дээрээ 2 эвэртэй, чөтгөрийн мэт нарийн хэрнээ төгсгөлдөө сум шиг сүүлтэй биет зүйлс хоорондоо юу ч юм шивнэлдэн өнгөрөх нь тэр.
Хэдий Энжи тэднийг хормын төдиид хараад нуугдсан хэдий ч энэ бүхнийг нь шинжиж амжсан байлаа.
Тэгээд тэднийг юу юм бэ гээд асуух гэтэл өнөөх мөөг алга болчихсон байв. Нарны жаргах туяа ойг тэр чигт нь шаргалтуулж харагдуулах нь юутай үзэсгэлэнтэй... Гэвч энэхүү үзэсгэлэнг таашаах мөч Энжид байсангүй. Хэний ч мэдэхгүй газар найзуудаасаа салсан тэрээр ор ганцаар үлджээ. Саяхныг хүртэл өөрт нь туслана хэмээн найдаж байсан ойн хачирхалтай биет илбийн мэт гэнэт өөрийг нь ганцааранг нь орхиод алга болчихно гэж яаж мэдэх вдээ... Ор ганцаар үлдсэн түүнд сандарч тэвдэхээс өөр чадах зүйл үгүй. Хий дэмий л Мөөг Мөөг хэмээн дуудаж байлаа. Харанхуй удахгүй цочлох гэж буйг ч хэлэхүү түүний сэтгэл санаа дагаад харанхуйлж эхэлснээр тэрээр өөрийн мэдэлгүй л уйлж эхэллээ. Доошоо суун мод налан нүүрээ хоёр гараараа даран уйлж суутал гэнэт баруун мөр нь хөндүүрлэв.

Би энэ мэдрэмжийг урд нь хаана мэдэрлээ...??

АРААТАНWhere stories live. Discover now