Сургуулийнхаа үүдэнд хэдэн цаг уйлж сууснаа мэдэхгүй ч хичээл орсныг илтгэх хонх намайг ухаан санаатай байхыг минь зөвлөх шиг л боллоо. Сургууль руугаа орон охидын ариун цэврийн өрөөнд хэсэг өөрийгөө толинд харан зогсож байгаад нүүрээ угаачихаад ангийнхаа зүг алхлаа. Хаалганы жижиг цонхоор харвал "Математик"-ийн хичээл орж байлаа. Хаалга тогшин онгойлгон орвол ангийнхан бүгд над руу хачин харцгааж байв. Багш надад санаа зовсон харагдана.
- Минжи? Чи зүгээр үү? Бие чинь гайгүй биз дээ? гэж хэлэхэд нь би самбарын урд зогсож байв. Би Жимин лүү харахад тэр зүгээр л доош харан сууж байлаа. Дараагаар нь багш луу хараад:
- Би зүгээр биш байна. Би өвдөөд байх шиг байна багшаа? гээд дахин уйлж эхэллээ. Нулимс гэгч ерөөсөө тогтдоггүй бололтой. Багш миний мөрнөөс тэврэн:
- Алив хоёулаа эмч дээр очъё. гэж хэлэн ангиас гарлаа.
.
.
.
.
Хэт их уйлсандаа ядран эмчийн орон дээр унтчихсан байв. Нүдээ нээхэд цагаан тааз намайг угтан хажуу тийш харахад гараа барин доош харж байх танил гэмээр хөвгүүн байв. Тэр мэдээж Жонгүг байлаа. Би орноос босоход тэр над луу санаа зовинолын нүдээр харж байв. Би түүний өөдөөс хүчээр инээмсэглэхэд тэр ч мөн над луу инээмсэглэлээ. Дараа нь түүний гар луу харвал боолгуулсан бололтой цагаан лент ороогдсон байв. Би түүний нүд лүү харахыг хичээн:
- Жонгүг~а, чи зүгээр үү? гэхэд тэр юу ч болоогүй мэт инээмсэглээд:
- Би зүгээр ээ, биеийн тамир дээр унаад шалбалчихсан юм. Ууг нь өвдөхгүй байсан ч цус гараад байхаар нь тогтоох гээд эмч дээр ортол зүгээр л эм түрхээд лент наачих байх гэсэн бүр боочихлоо. гэж хэлэн мөрөө хавчлаа.Би өөдөөс нь инээмсэглээд:
- Тэгэхдээ одоо зүгээр биз дээ?
- Гэмтэж байгаагүй юм шиг л зүгээр байна. гэж хэлэхдээ тэр намайг инээлгэж орхилоо. Энэ үед гаднаас эмч орж ирэн:
- Өө, за Бён Минжи. Үхэж хатах гэж байгаа юм шиг л уйлаад байсан, одоо инээчихсэн сууж байх шив дээ. гэж хэлэхэд нь би инээхээ болин доош харлаа. Эмч над луу ойртон:
- За яг юу чинь өвдсөн юм? Ямар эм тохирохыг чинь хэлээд өгье? гэхэд нь би цээжин тушаа газраа гараараа даран:
- Энэ... Энэ хэсэгт л аймар их өвдөөд байсан. гэхэд эмч бодлогоширон над луу харна. Магадгүй тэр надад ямар эм уулгахаа бодож байгаа байх. Үнэндээ надад эм хэрэггүй. Надад зөвхөн Жимин л хэрэгтэй. Тэгээд л боллоо.
.
.
.
Эмч надад энэ өдрийн чөлөөний хуудас бичиж өгөн өрөөнөөсөө гаргалаа. Магадгүй тэр ч бас ийм өвдөлтийг мэдэрсэн болоод л надад эм бичиж өгөлгүй амрах хэрэгтэй гэж бодсон байх. Намайг чөлөөний хуудсаа барин доош харсаар явж байхад араас нэрийг минь дуудах сонстов. Эргэж харвал Жонгүг байдгаараа инээчихсэн:
- Би ч бас чөлөө авчихлаа. гэхэд нь би зүгээр л түүний өөдөөс инээмсэглэлээ.
.
.
.
Бид сургуулийн гадаа хашаанаас гарахаар алхаж байхдаа, би:
- Би чамд нэрээ хэлээгүй юм байна. гэхэд тэр над луу харан:
- Би аль хэдийн мэдчихсээн. Бён. Мин. Жи.
- Аан. Нээрээ чи сая намайг араас дуудсан шт. гээд үсээ барин:
- Яаж мэдсэн юм? гэхэд тэр над луу харсан хэвээр:
- Эмч чиний нэрийг хэлсэн бас дүрэмт хувцасан дээр чинь бичигдсэн байна шүү дээ. гэж хэлэхэд нь би өөрийнхөө ямар тэнэгийг гайхаад барсангүй. Би бантахгүйн тулд хоолойгоо засан:
- Чи ч гярхай юмаа. гэхэд тэр инээдээ барьж ядан байгаа аятай инээвхийллээ.
.
.
Тэр хэсэг чимээгүй байсны эцэст:
- Чамд эвгүй биш бол нэг зүйл асуучих уу?
- Асуултнаас чинь шалтгаалж эвгүй байх эсэх нь шийдэгдэнэ л дээ. гэхэд тэр хөнгөхөн инээгээд:
- Тэр... Нөгөө... Жимин, билүү? Тэр чиний хувьд яг ямар учиртай хүн юм? гэхэд миний цээжин хэсэгт дахин өвдөж эхэллээ. Тэр миний царай хувьсхийн бараасанг анзаарсан бололтой:
- Өө... Би шал хэрэггүй зүйл асуучих шиг боллоо. гэхэд нь би:
- Зүгээр дээ. Тэгэхдээ би хариулахгүй байж болох уу? гэхэд тэр:
- Мэдээж. гэж хэлсний дараагаар бидний дунд анир чимээгүй байдал үүслээ.
.
.
Жонгүг бид 2 салцгаан тус тусынхаа гэр лүү харихаар болцгоолоо. Тэр надад хүргэж өгч болохыг санал болгосон ч би татгалзсан юм. Нэрийг нь мэддэг болоод хэдхэн цаг л болж байхад гэртээ хүргүүлнэ гэдэг арай л ёс зүйгүй мэт надад санагдсан юм.
.
.
.
Маргааш өглөө нь яагаад ч юм дахиад эрт сэрчихэв. Түүнийг харахыг хүсэх ч биш үгүй ч биш нэг тийм хачин мэдрэмж төрөн сургууль руугаа эртхэн очихоор боллоо. Өнөөх тоголдог байсан замын зураасаа ч хайхралгүй орхин хөлөө зөөж ядан алхаж байтал ардаас:
- Минжи. гэх дуунаар эргэж харвал Жонгүг над луу гүйж ирж байв. Би нүүрэндээ бага зэрэг инээмсэглэл тодруулан түүнийг хүлээлээ. Тэр амьсгаадсаар хүрч ирэн:
- Чамайг мөн эсэхэд чинь эргэлзэж байлаа шүү.
- Би мөн л байна шүү дээ... гэхэд тэр амьсгаагаа даран толгой дохьлоо. Тэр над руу дахин нэг хараад:
- Чи ядарсан харагдаж байна. гээд өөрийнхөө нүд лүүгээ заан:
- Хөхөрчихөж. гэхэд нь би өөдөөс нь юу ч болоогүй мэт инээмсэглээд:
- Дутуу нойртой болохоор л тэр биз. гэж хэлэхэд ашгүй тэр надаас олон зүйл асуулгүй бидний хэн хэн нь чимээгүй болцгоов.
- Чи ийм эрт ирдэг хэрэг үү? гэж намайг асуухад тэр хэсэг гайхан харж байснаа:
- Шинэ сургууль болохоор ч тэр үү? Яагаад ч юм эрт ирчихээд байна. гэхэд нь би инээж орхилоо. Намайг инээдээ барин зогсоосны дараа дахин чимээгүй байдал үүслээ. Ер нь ихэвчлэн бидний хооронд чимээгүй байдал үүсэх юм. Би өглөөний идэх snickers-ээ санан халааснаасаа ухан гаргаж ирээд задлаад идэж эхэллээ. Идээд бараг л дуусах гэж байхдаа Жонгүг рүү харвал тэр намайг нүд салгалгүй харж байв. Би бараг л хахангаа алдан эвгүй байдалд орон бантсандаа амаа гараараа даран түүн лүү чихрээ сарвайлаа. Тэр толгойгоо сэгсрээд над луу харахаа болив. Би түүнийг нүднийхээ булангаараа хараад үлдсэн snickers-ээ ам луугаа чихлээ. Сургуульд орохын өмнөхөн тэр:
- Чи snickers-т дуртай юм уу? гэхэд нь би толгой дохьлоо. Тэр ч амаа жимийн толгойгоо бага зэрэг дохих аядав.
.
.
.
Хамгийн түрүүнд ганцхан би л ангидаа ирсэн байсан тул чихэвчээ зүүн шинэ газар ирсэн мэт л ангиа сонжин харж байлаа. Удалгүй хүүхдүүд нэг нэгээр нэмэгдэн орж ирэн, сургууль ч хөл хөдөлгөөнд дарагдаж эхэллээ. Цонх луу ширтэхээ болин ангийн хаалга руу харвал Жимин орж ирж байв. Тэр доош харан явсаар намайг харан юм хэлэх гэж буй мэт амаа ангайхдаа харц нь санаа зовсон мэт харагдаж байв. Түүнийг надад ямар нэгэн зүйл хэлээсэй гэж хүсэж байсан ч тэр тэгсэнгүй. Буцан төв царайндаа орон суудалдаа суув. Би нүдээ удаанаар анин чихэвчээ татан авлаа. Магадгүй тэр надтай ярих гэж байсан ч би чихэвчтэй байсан болохоор яриагүй байх. Би ямар тэнэг юм бэ? Чихэвчээ авах ёстой байж... Эсвэл тэр над луу зүгээр л харж таарсан байх... Би л түүнийг надад анхаарал тавиасай гэж хүссэндээ ургуулан бодоод байгаа байх... Мэдэх юм алга...
.
.
.
Хичээл тарах болоод би дэвтэр номоо цүнхэндээ хийж байхдаа урд зогсох Жиминий дүрэмт хувцас луу ширтэж байлаа. Эхлээд зүрхэн тушаа газар байрлах нэрийн пайзыг нь харан дараа нь тэрний нүд лүү харахад тэр ч над луу харж таарав. Хэсэг тэр над луу хоосон ширтэж байгаад цүнхээ үүрэн ангиас гарч явлаа.
.
.
.
7 хоногийн дараа.
Байнга байдаг өдрүүдээсээ тэс ондоо болсон намайг хүн болгон гайхаж байсан ч Жимин, Жонгүг хоёр тэгсэнгүй. Жимин намайг яагаад ийм болсонг мэдэж байгаа, харин Жонгүг шинэхэн танил шүү дээ.
.
.
.
Ангийн багш орж ирэн бидэнд лекц тавьж байлаа. Ярьж дуусаад хэсэг чимээгүй сууж байснаа:
- Бид шинэ ширээ сандалтай болно гэдгээ мэдэж байгаа биз дээ? гэхэд ангийн дарга:
- Тийм ээ. гэхэд багш:
- Өнөөдөр хичээл тараад ширээ сандалаа зөөж гаргаад шинээрээ сольно шүү за. гэхэд ангийн хүүхдүүд дуртай дургүй толгой дохьлоо.
.
.
.
Бидний хуучин суудал маань дөрвөн салаагаар нэг нэгээрээ суудаг байсан бол шинээр бид хоёр, хоёроороо гурван салаагаар суухаар болцгоосон байв. Багш:
- Урд урдах хүнтэйгээ сууцгаана шүү. гэхэд би үнэхээр их баярласан ч Жимин урд суудаг хүүхэдтэйгээ суух болчихов. Сэтгэлээр унасан ч түүний хойно суух хэвээрээ гэдэгтээ баярлах шиг... Харин миний хажууд суух гажигийг би тэвчих эсэхээ сайн мэдэхгүй л байна... Эсвэл тэрэнтэй нийлээд цуг гажигтдаг болж ч магадгүй...
Бүгд ажлаа хийж дуусган сургуулиас нэг нэгээрээ гарлаа. Би ч тэдний адил цүнхээ үүрээд гарж байхдаа цамцныхаа халааснаас snickers олов. Би ууг нь өглөөний болон өдрийн snickers-ээ идчихсэн. Харин үүнийг хаанаас гараад ирсэнд гайхсан ч нэг л мэдэхэд би snickers-ийг нүцэглэж байлаа.
---------------------------
A/N: За энэ удаагийн хэсгийг үнэхээр уучлаарай. Юу бичсэнээ мэдэхгүй л байна шүү. :/ Тэгэхдээ үргэлжлүүлж уншина гэдгээ амлаарай :'(. Өөрийн сэтгэгдэл болон таамаглаж буй үйл явдлаа бичвэл надад гайхалтай санаа төрж магадгүй юм. Тиймээс сэтгэгдэлээ үлдээгээрэй. All the Love.
Үжээнээ ✌✌✌
YOU ARE READING
[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••
FanfictionНэгэнт хөрчихсөн хайр, дахин бүлээцдэг үү? Гол дүр: Пак Жимин, Бён Минжи BTS members. Цэлмэг-Оюудаа төрсөн өдрийн бэлэг болгон бичив.