~~Chapter 6~~

5.4K 371 12
                                    

- Минжи~а? гэх дуунаар утсаа буцан чихэндээ наалаа.
- Байна уу? гэхэд түүний инээд сонсогдож байв. Энэ инээдийг сонсолгүй удаж...
- Сайн уу, Минжи?
- Ямар хэргээр залгасан юм? Миний дугаарыг яаж олсон юм? Ер нь яах гээв? гэж ширүүнээр хэлэхэд, тэр:
- Удаан уулзсангүй шүү дээ. Энд ирсэнийх... Чамтай уулзах санаатай...
- Би чамтай уулзмааргүй байна.
- Минжи~а! Намайг битгий гомдоолдоо... гэх сул дуу түүний өхөөрдөм царайг нүдэнд минь харуулах шиг болов. Би уртаар санаа алдаад:
- 20 бишээ... 10 минут. Би чамд 10 минут л зарцуулъя. гэхэд тэр:
- За. 1 минут ч байсан хамаагүй ээ... Чамайг харж л байвал болоо. Би ***-нд байна. гэхэд нь утсаа тасаллаа. Аз болж гэрээс холгүйхэн газар байх бөгөөд хувцасаа өмсөөд ээжид "Түр гарчихаад ирье." гэж хэлэн гарлаа.
.
.
.
Би түүний өөдөөс муухай харан зогсох бөгөөд тэр намайг анх өөртөө яаж дурлуулсан тэр харцаараа над луу харж байлаа. Тэр инээмсэглээд:
- Бүр ч хөөрхөн болчихож. гэж хэлэхдээ үсээр минь оролдохоор гараа сунгахад нь би түүнээс холдон ухрахад тэр:
- Бас их ааш суусан байна... Twix-т дуртай хэвээрээ юу? Би чамд twix авчирсан. гээд халааснаасаа хоёр, гурван twix гаргаж ирэн надад өгөхөөр оролдов. Би түүний гарыг түлхэн:
- Миний сонирхол өөрчлөгдсөн... Юм ярих гэж дуудсан юм уу? Хэрвээ тийм асуудал байхгүй бол би орлоо. гэхэд тэр над луу улам ойртоход би хойш ухарч эхэллээ. Би сандран:
- Яа~! Жон Хусог! Надаас холд. гэхэд тэр ёжтойгоор инээмсэглэн над луу дөхсөөр байв.
- Би хашгарчихна шүү!
- Ийм орой чамайг хүн сонсох нь юу л бол, ойр хавьд ядаж нэг ч байшин харагдахгүй л байна даа. гэхэд нь би түүний цээж рүү цохин:
- Надаар яах гээд байгаа юм? Бид аль хэдийн дууссан. гэхэд би хананд тулчихсан байв. Би бараг л уйлж байлаа. Түүний цээж рүү цохиж байх гарны минь хүч сулран цохихоо больж түүний цээжиндээ толгойгоо наан бүр ихээр уйлж эхэллээ. Тэр намайг тэврээд:
- Мэднэ ээ... Би зүгээр л чамайг ганц л удаа тэврэх гэсэн юм. гэж хэлэхэд нь би урсах нулимсаа арчин түүнээс холдоод, нулимс цийлэгнэсэн нүдээр түүн лүү харан:
- Болсон биз дээ? Одоо явлаа. гээд зөрөх гэтэл тэр миний гарнаас атгав. Би дахин уйлахгүйг хичээн, эргэж хараад:
- Намайг тавь л даа, тавь. гэхэд цаанаас:
- Минжи! гэх дуунаар харвал Жимин халаасандаа гараа хийчихсэн зогсож байв. Тэр бидэн лүү дөхөж ирээд:
- Юу болоод байгаа юм? гэж хэлэхдээ миний нүд рүү харан:
- Энэ хүн яагаад чамайг уйлуулчихсан байгаа юм?
- Жимин~а. Юу ч бишдээ. Бид... гэхэд Хусог:
- Минжи? Энэ хэн бэ? гэхэд Жимин надаас түрүүлэн ам нээн:
- Хараад байхад та хоёр үерхэж байсан бололтой. Залуу минь одоо чамд боломж алга. Тэр аль хэдийн минийх болсон. гэж хэлэхэд нь миний ухаан санаа хонь хургатай нийлсэн мэт юу болоод байгааг ойлгосонгүй. Тэгж хэлсэнийхээ дараа Жимин намайг хүзүүдэн тэврээд:
- Явцгаая. гэж хэллээ. Би эргэж ч харалгүй Жиминий тэврэлтэнд орон явав.
.
.
.
Бид хаана ч юм нэг сандал дээр чимээгүй сууцгаана. Би түүнийг түрүүлж юм хэлэхийг хүлээн гараараа оролдоно. Жимин:
- Минжи, зүгээр үү? гэхэд нь би сандран:
- Зүгээр штэ. Зүгээр... Тийн зүгээр... гэхэд минь тэр бага зэрэг инээвхийллээ.
- Сая зүгээр л гэнтийн нөхцөл байдалд орсон болохоор....
- Мм.. Тийм ээ, би ойлгож байна. Чамд баярлалаа. Би ингээд оръё доо. гэж хэлэн сандалнаас бостол тэр намайг даган босож:
- Харанхуй болсон байна. Чамайг дөхүүлж өгөх хэрэгтэй байх.
- Үгүй дээ... Заавал тэгэх хэрэггүй.
- Хүргэж өгөхгүй бол болохгүй ээ. Саяны залуу хүрээд ирэх ч юм билүү? гэхэд би дотроо баярлан түүний араас даган явлаа. Тэгэхдээ Хусог ирсэн ч надад муу зүйл хийхгүй гэдгийг нь мэдэж байсан ч зүгээр л Жимин-тэй баймаар байсан юм. Жимин:
- Тэр залуу та хоёр... Удаан үерхсэн үү?
- Мм... хэдхэн сар л...
- Юунаас болж салчихсан юм?
- Нэг тиймэрхүү зүйл болоод... Ярихгүй байцгаая тэгэх үү? гэхэд тэр толгой дохин уртаар амьсгаагаа гаргаад:
- Нээрээ Жонгүг зүгээр биз дээ?
- Тийм ээ, зүгээр.
- Ашгүй дээ...
- Чи яагаад хичээлээ таслачихсан юм?
- Жижигхэн юман дээр уурлаад тэрэндээ ичээд суугаагүй юм.
- Мм... Тийм байх нь ээ? Миний бодлоор та хоёр эвлэрэх хэрэгтэй байх.
- Мэдэхгүй юм даа... Тэр намайг уучлах болов уу?
- Жонгүг тийм хатуу сэтгэлтэй хүн биш шүү... Мэдэх тусам улам жоохон хүүхэд шиг л болоод байдаг юм. гэхэд би инээмсэглэж байв. Жимин:
- Тэгэхдээ бага зэрэг ичмээр юм аа...
- Үгүй ээ.. Надад лав өхөөрдөм санагдана. Магадгүй та хоёр сайн найзууд ч болж болно шүү дээ.
- За тэр сайн найз нтр ч яахав. Зүгээр л харилцаагаа муутгамааргүй л байна. гэхэд нь би толгой дохьлоо.
.
.
.
.
10-р сарын 13. Жиминий төрсөн өдөр.
Муудалцсаныхаа маргааш нь тэд бие биенээсээ уучлалт гуйн эврэлцгээсэн юм. Анги дээр хүртэл гайгүй харьцдаг болсон байв. Бас тэр өдрөөс хойш Жимин бид 2 өмнөх шигээ буюу би түүнд сэтгэлээ илчилдэг байсан шигээ байгаа юм.
.
.
.
Жиминд бэлэг авахаар дэлгүүр орлоо. Өнгөрсөн жил мотоциклоо унахад тохирсон хар савхин бээлий авч өгсөн юм. Тэр одоо болтол тэр бээлийг өмсдөг нь миний сэтгэлийг байнга догдлуулдаг шүү. Харин энэ удаад би цаг авахаар боллоо. Эрэгтэй хүнд тохирсон гоёлын цаг авахаар шийдсэн юм. Цаг зарж байх тасагт очин нүд минь өөрийн эрхгүй хос цагнууд руу явж байв. Яа~, Бён Минжи! Чи чинь Жиминий найз охин биш шүү дээ. Зүгээр түүнд тохирох цаг хай! гэж өөрөө өөртөө хэлээд эргэж харах гэтэл хос цагнууд дунд байх ганц сондгой бас маш гоё эрэгтэй цаг байв. Би сонирхолдоо хөтлөгдөн худалдагчаас:
- Энэ цаг. Энэ цаг хос биш хэрэг үү? гэж асуухад худалдагч:
- Өө, сая нэг хүүхэд ирээд гуйж гуйж байгаад эмэгтэй цагийг нь авчихсан юм. Эндээс авахаа мартчихаж... гэж хэлээд над руу харан инээмсэглэлээ.
- Би үзэж болох уу? гэхэд худалдагч надад авч өгөв. Тэр цаг надад үнэхээр их таалагдсан болохоор би үнийг нь асуутал миний нүд орой дээр гаран ам ангайж байв. Ганц цаг гэхэд хэтэрхий үнэтэй байсан юм. Би бага зэрэг уравгар царайлан:
- Өө, хэтэрхий үнэтэй юм аа... гээд цагийг буцаан өгөөд бөхийчихөөд дэлгүүрээс гарах гэтэл худалдагч эгч намайг дуудлаа. Би эргэж харахад тэр:
- Өө яанаа эгч нь буруу үнэ хэлчихжээ. Хосоороо байх үнэ нь энэ. Харин дангаараа болчихсон тул 2 дахин хямдрана гэсэн үг. гэж хэлэхэд нь миний нүд гялалзан худалдагч эгчийн гарыг атгаад:
- Нээрээ юу? Үнэн үү? Тэгэхээр би энийг авч чадахнээ. Эгчээ би авъя. гэж хэлэхэд худалдагч эгч ичингүйрэн инээн:
- За. Би боогоод өгье. гэж хэлэн цааш явлаа. Би үнэхээр их баярлаж байсан тул инээмсэглэн түүний ирэхийг хүлээлээ.
.
.
.
Жиминий гэрийн үүдэн дэх сандал дээр суун түүний ирэхийг хүлээж байлаа. Гарт байх бэлгээ харан инээмсэглэн ийш тийш харан түүний гарч ирэхийг хүлээсээр...
.
.
Бага зэрэг дааран чичигнэж байхдаа урагшаа харвал Жимин нэг охинтой инээд алдсаар хөтлөлцөөд ирж байв. Би шууд л буруу тийш харан нүдэндээ итгэж ядна. Гарт байх бэлгээ сандал дээр үлдээгээд тэдний ирж байсан талын эсрэг зүг лүү гүйн явлаа. Булан эргэн харагдахгүй болсон цагтаа арай гэж тогтож байсан нулимсаа урсгаж орхилоо.
.
.
.
Би өмнө нь түүнийг надад сайн биш гэдгийг мэдэж байсан ч сэтгэл нь хувирах байх гэж итгэж байсан. Би түүний араас уйгагүй гүйвэл тэр намайг тоох байх гэж бодсон. Гэвч үгүй байж... Тэр өөр нэг охиныг хайрладаг байж... Өнчин хайрандаа умбаад би хэтэрхий тэнэг болчихсон байсан бололтой.
.
.
.
.
.
Тэр өдөр тэднийг харснаас хойш би Жиминээс зайгаа барьж эхлэхээр шийдсэн юм. Яг түүний хэлдэгээр "Хайрласан ч хайрлаагүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг" байхаар шийдсэн. Түүнийг харж, сонсох төдийд л миний зүрх секундэд хэдэн сая удаа цохьлож байхад, би тэр мэдрэмжээ нуухаар шийдсэн юм.
.
.
.
10-р сарын 19. Минжигийн төрсөн өдөр.
Жонгүг бид 2 өглөө хичээлдээ ирэхэд аль хэдийн Жимин ирчихсэн байлаа. Сандарч буй мэт мэдрэмж төрөн түүнтэй харц тулгарсаны дараа шуудхан л доош харан суудалдаа суулаа. Магадгүй би түүнийг найз охинтой гэж мэдээгүй байсан бол зүрх гаргаж үзүүлэх байсан биз... Гэвч тэр хүнийх болчихсон...
Биднийг суудалдаа сууж байхад ангийн охин:
- Минжи, өнөөдөр төрсөн өдөр чинь биз дээ? Баяр хүргье. гэж хэлэн инээмсэглэхэд нь би талархсанаа илэрхийлэн мөн өөдөөс нь харан инээмсэглэлээ. Жонгүг над руу гайхан хараад:
- Өнөөдөр төрсөн өдөр чинь байсан юм уу?
- Тийм ээ, чи мэдээгүй хэрэг үү? гэхэд тэр толгой сэгсрэн:
- Бид энэ талаар ярилцаж байгаагүй юм байна. За тэр яахав, надаас юу авмаар байна?
- Хэрэггүй дээ. Би ямар тэмдэглэж сүйд болох гээд байгаа биш.
- Нээрээ юу? гэж хэлэхэд нь би толгой дохьлоо. Тэр инээмсэглээд:
- Заза, угаасаа мөнгөгүй байсан юм. гэхэд нь би түүн лүү муухай харан:
- Яа~ тэгээд яах гэж асуусан юм?
- Чамайг тийм юм авмаар байна гэсэн бол яаж ийж байгаад мөнгө олох байсан юм. гэхэд нь би түүний хамарт хүрэн:
- Хөөрхөн штэ... гэхэд тэр инээмсэглэлээ.
.
.
.
Гэртээ ирэхэд ээж торт авчихсан намайг хүлээж байв. Би ээжид баярласанаа илэрхийлэн түүнийг үнслээ. Бид хоолоо идэн цуг зурагт үзэж байхад миний утас дуугаран харвал аав залгаж байв. Би ээж рүү харахад тэр миний утас луу харан аав гэдгийг мэдээд бага зэрэг инээмсэглэн:
- Утсаа авдаа, миний охин. гэж хэлэхэд нь би өрөө лүүгээ орон аавтай ярьлаа. Аавын хоолой дажгүй сонсогдож байх бөгөөд түүнд өвлийн амралтаараа очно гэдгээ амлаад хайраа илэрхийлэлцсээр утсаа тасаллаа. Өрөөнөөс гарах гэж байтал дахин утас дуугарав. Автал:
- Сайн уу? Төрсөн өдрийн мэнд. гэхэд нь би хэн болохыг нь танин сандарч эхэллээ.
- Аан... Баярлалаа Жимин~а.
- Чамд зав байна уу? Хальт гэрийнхээ хажууд гарч ирж чадах уу?
- Яах гэсэн юм бэ?
- Гарч ирээд мэдээрэй за? Би хүлээж байна шүү. гэж хэлэн утсаа тасалчихлаа. Найз охинтой хүнтэй уулзах зөв буруу аль нь болохыг шийдэж ядаж байтал нэг мэдэхэд л би хувцасаа өмсчихсөн байв. Санаа алдаад ээжид найзтайгаа уулзах болсоноо хэлээд гэрээс гарлаа.
.
.
.
Жимин доош харан гараа халаасандаа хийчихсэн зогсож байв. Би түүн дээр очиход тэр над луу харан инээмсэглэн:
- Санасаныг бодвол хурдан гарч ирлээ шүү. гэж хэлэхэд нь би хариу хэлсэнгүй. Тэр гарт байх тортой зүйлээ над луу сарвайн:
- Энэ бэлэг. Миний төрсөн өдрөөр өгсөн бэлгийг чинь авсаан...
- Заавал хариу өгөх албагүй шүү дээ... гэхэд тэр:
- Үгүй ээ, би өгмөөр байна. Намайг уучлаарай. Би яг юу гэж хэлэх ёстойгоо мэдсэнгүй. гэж хэлэхдээ тэр гаранд минь өнөөх бэлгээ атгуулаад:
- Заавал аваарай.
- Найз охиндоо л иймэрхүү зүйлс өгсөн нь дээр биш үү? гэхэд Жимин гайхаж байсанд би бас гайхаж байлаа.
- Ямар найз охин? Юу? гэхэд нь би түүн лүү харан нүдээ эргэлдүүлээд:
- За яах гэсэн юм бэ? гэж хэлэн бэлгийг нь дээш өргөөд:
- Ямартай ч өгсөнд баярлалаа. гэж хэлээд буцан гэрийн зүг алхаж эхлэхэд Жимин гарнаас минь татан зогсоов.
----------------------------
A/N: Өнөөдөр болох 10-р сарын 19. Цэлмэг-Оюудаа төрсөн өдрийн мэнд хүргэж бүгд Vote хийцгээе. :'))))
Бонус Gif:

 :'))))Бонус Gif:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дахин төрсөн өдрийн мэнд

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Дахин төрсөн өдрийн мэнд. Love you! ❤❤❤

[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••Where stories live. Discover now