Жимин намайг гэрт минь хүргэж өгөн бид хэсэг гадаа суусны эцэст би гэртээ орлоо. Инээд алдсаар гэр лүүгээ ортол ээж аль хэдийн ирчихсэн үүдэнд хөмсөг зангидан зогсож байв. Би сандарсан ч түүний өөдөөс инээмсэглэн:
- Ирчихсэн юм уу? Ядарсан биз дээ? Хоолоо идсэн үү?
- Би зүгээр. Чи харин хаашаа яваад ирэв? гээд гараа ташаандаа авч байв. Би ээжийн өөдөөс гэмгүй царайлан:
- Найзтайгаа л салхилаад ирлээ.
- Мотоциклтой найз уу? гэж хэлэн ээж хөмсөгөө өргөлөө.
- Э..ээж?
- Найз хөвгүүнтэй болсон бол ээждээ хэл. Араас чинь санаа зовохгүй тайван баймаар байна. Бас эртхэн шиг танилцуулсан чинь дээр байх шүү. гэж хэлэн буйдан дээр суулаа. Би савхиа тайлан өлгөхдөө:
- Одоохондоо алга даа, ээж минь. Болвол хамгийн түрүүнд таньд хэлнэ шүү дээ. гэж хэлчихээд хурдхан шиг өрөөндөө орлоо.
Ээжтэй анх удаа иймэрхүү зүйлсийн талаар ярилцаж байгаа болохоор надад бага зэрэг эвгүй санагдсан тул түүнд худлаа хэлж байна. Ahh... Бён Минжи ч худалч болж гүйцэхнэ дээ...
.
.
.
Өглөө босон урьдны адил зүйлсүүдээ хийсний дараагаар гэрээсээ гарлаа. Үүдэнд Жонгүг хүлээж байсныг мэдээгүй тул бага зэрэг цочив. Жонгүг над руу инээмсэглэнэ. Би түүн рүү хариу мишээсэн ч өчигдөр худлаа хэлсэндээ санаа зовон доош харан бид сургуулийн зүг алхаж эхэллээ. Жонгүг:
- Муур чинь яасан? Чамайг мууртай гэж мэдээгүй шүү. гэж хэлэхэд нь би дахин сандарч эхэллээ.
- Аан эх, үрс бүгд амгалан мэндэлсэн.
Хаанахын хэллэгээр яриад байгаагаа ч ойлгохгүй нь...
Жонгүг намайг шоолон инээхэд нь би:
- Тэгэхдээ бүгдэнг нь эмээгийнх рүү явуулчихсан. Гэрт тэднийг харах хүнгүй болохоор...
- Мм... Тийм үү? Харамсалтай л юм. гэж хэлэн хэсэг чимээгүй болоход нь би сэдэв өөрчлөх ёстойгоо мэдлээ.
- Өчигдөр надтай уулзаж яах гэж байсан юм? гэхэд тэр толгой сэгсрээд:
- Юу ч биш ээ... Хичээл тараад ч юм уу? Орой ч юм уу? Эсвэл бүр дараа, хэзээ нэгэн цагт ярих зав олдох байх. гэж хэлэн санаа алдлаа.
- Яа~, Жон Жонгүг! Чи миний санааг зовоож эхлэж байна шүү. гэж хэлэн түүн рүү духаа үрчийлгэн харахад тэр миний духан дээр гараа тавиад:
- Ээе, ингэж харахаа боль. гэхэд нь түүний яачихаад байгааг ойлголгүй дэмий л ард нь удаанаар алхаж эхэллээ.
.
.
.
Хичээл үргэлжлэн орсоор байсан ч надад нэг л зүйл дутуу санагдан дотроос ямар нэгэн юм хатгана. Тэр бол Жиминий тэврэлт байсан юм. Хачин царайлан Жиминий араас харж суусаар байлаа. Хааяа хааяа Жонгүг над руу сонин сонин харна. Утсаа ширээнийхээ буланд тавин цонх руу хараад ширээ дэрлэн хэвтлээ. Тэр хугацаандаа амандаа бувтнана. Удалгүй утас чичрэхэд харвал Жимин зурвас илгээсэн байв. Жонгүгаас нуух санаатай бага зэрэг хазайлган зурвасыг уншвал "Санаж байна. Намайг санаж байна уу? Их завсарлагаанаар сургуулийн ард хүрээд ирээрэй." гэсэн байв. Би ч дотроо хагартлаа баярлан хариу зурвас бичлээ.
Би: "Хичээлээ хийгээд чамайг санах сөхөө алга даа."
Жимин: "Худлаа ярь. Чи сая санаж үхлээ гээд амандаа бувтнаад байсан биз дээ?"
Би: "Надад чамаас өөр санах хүн зөндөө байна." гэж бичэхэд түүнээс хариу ирсэнгүй. Уурлачихсан бололтой. Түүнийг яаж аргадахаа бодон ширээн дээр эрүүгээрээ тулж байгаад нуруун дээр нь жижигхэн жижигхэн зүрх зурлаа. Жимин ч инээд муутай учир бие нь чичрэн инээж байгааг нь илтгэнэ. Удалгүй зурвас ирэн:
- "Санаад байна гэж хэл"
- "Жимин убба санаж байна. Санаад галзуурах нь байна." гэж бичихэд тэр хариуд нь хэдэн мянган зүрх явууллаа.
.
.
.
Завсарлагаан болонгуут хүмүүсийн нүд хариулж байгаад сургуулийн ард ирэхэд аль хэдийн Жимин ирчихсэн байв. Тэр намайг харангуутаа шууд гараа алдлан зогсов. Би ч түүн рүү гүйн очин бид тэврэлдлээ.
- Яг хойно чинь сууж байгаа хэр нь хүрэхгүй л бол болохгүй юм шиг санагдаж байгаа нь хачин байна. Чамайг байнга хажууд байлгаад үргэлж тэвэрч баймаар байна. гэхэд Жимин хөнгөхөн инээн:
- Үнсмээргүй байна уу? гэхэд нь би түүнээс салан:
- Тийм юм ярихаа боль!
- Ohh... Уучлаарай. Харамсалтай нь хоёулаа аль хэдийн үнсэлцчихсэн. гэж хэлэн уруулаа хазлаа.
YOU ARE READING
[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••
FanfictionНэгэнт хөрчихсөн хайр, дахин бүлээцдэг үү? Гол дүр: Пак Жимин, Бён Минжи BTS members. Цэлмэг-Оюудаа төрсөн өдрийн бэлэг болгон бичив.