Өглөө гэрээсээ гаран сургууль руу алхаж байхдаа дахин Жонгүгтэй тааралдав. Тэр их л жаргалтай байгаа харагдах бөгөөд ам нь урагдахна уу? гэлтэй инээмсэглэж байлаа.
- Ямар нэгэн сайхан зүйл тохиолдоо юу? гэхэд тэр над луу гайхан хараад дараа нь дахин инээмсэглээд:
- Би чамд маргааш нөгөөдрөөс гэнтийн бэлэг барих болно оо? За? гэхэд нь миний дотор байх хамаг хорхойнууд арвалзах шиг л болон юу болохыг нь мэдмээр санагдаж байв.
- Чи тэгээд юу болохыг нь надад хэлэхгүй хэрэг үү? гэж намайг сониучирхан асуухад тэр над руу бага зэрэг тонгойн нүд рүү минь харж байгаад:
- Удахгүй мэднэ гээд байхад... гэж хэлэн урагш харан үргэлжлүүлэн алхлаа. Би шивнэх шахам:
- Тэгвэл боль... гэж бувтнаад цүнхнээсээ snickers-ээ гаргаж ирэхээр ухаж байтал тэр урд минь зогсоод над луу snickers өгөхөөр гараа сунгаж байв. Би түүний гар луу нэг дараа нь нүд лүү нь хараад:
- Аан... Чи байсан байх нь ээ? гэхэд тэр хэсэг дуугүй зогсож байгаад:
- Тийм ээ, би байсан юм. гэж хэллээ. Би түүний гарнаас snickers-ийг нь аваад:
- Би өөрөө дуртай болохоороо л авч байна. Тэрнээс биш, дахиж надад битгий иймэрхүү зүйл өгөөрэй. Би чамд өртэй юм шиг санагдаад байна.
- Зүгээр дээ. Өчигдөр чамайг дуйрайж хэдэн snickers идэх гэж оролдсон ч хоёрыг идээд л бялуурсан. Чи яаж идэж чаддаг юм бэ?
- Сурчихсан юмаа... гэхэд тэр:
- За тэгвэл ид ид... гэж хэлэн snickers лүү хараад ярвайн хараад сургууль руу орлоо.
.
.
.
Намайг ангид орж ирэхэд миний хажууд суух өнөөх гажиг ирчихсэн байв. Би ууг нь ангийнхаа хүүхдийг гажиг, эргүүгээр нь дуудмааргүй л байна. Тэгэхдээ амлъя! Тэр үнэхээр гажиг. Би түүнээс бага зэрэг зайтай суухыг хичээж аль болох хол суулаа.
.
.
Өнөөх гажиг хичээл дээр юм хийхгүй дэмий л амаа ангайн дээш харан сууна. Нэг харахаар хичээл хийж байгаа мэт харагдавч шал хэрэггүй зүйлс сараачиж байв.
.
.
Уран зохиолын хичээл орж бид хайрын тухай ярилцаж байлаа. Багш:
- Та нар хайртай хүнийхээ ааш араншинг мэддэг гэж боддог уу? Түүний дотор жинхэнэ ямар хүн байхыг мэддэг үү? Та нар ярьж чадах уу? гэхэд ангийн хэн нь ч хариу хэлсэнгүй. Магадгүй ичиж байгаа байх. Хэн ч хариулахгүй байгаад багш бантах шиг болон хүүхдүүдийн нэрийг эхнээс нь дуудан асууж байв. Багш:
- Минжи? Чиний хайртай хүний чинь ааш ямар вэ? гэхэд би урагш Жимин луу харвал тэр бага зэрэг толгойгоо эргүүлэн нүднийхээ булангаар над луу харж байв. Би:
- Сарын тэмдэг нь өвдөлттэй ирдэг охин шиг л байдаг.
(A/N: Уучлаарай намайг. :'))))) )
YOU ARE READING
[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••
FanfictionНэгэнт хөрчихсөн хайр, дахин бүлээцдэг үү? Гол дүр: Пак Жимин, Бён Минжи BTS members. Цэлмэг-Оюудаа төрсөн өдрийн бэлэг болгон бичив.