~~The Last Chapter~~

6.4K 391 38
                                    

Уйтгартай цаг хугацаа өнгөрсөн ч аль хэдийн Жимин цэргээс халагдах болжээ. Жиминий аав ээж бид гурав түүнийг тосон авахаар дахин төв талбай дээр ирсэн юм. Би догдлоод тайван ч сууж чадахгүй байв. Удаа ч үгүй хэд хэдэн машин ирэн дотроос нь цэргээс халагдсан эрчүүд нэг нэгээрээ гарч ирнэ. Хүн бүр л хайртай хүмүүстэйгээ уулзалдан халуун дотноор тэврэлдэнэ. Гэвч миний тэврэх ёстой хүн одоо болтол бууж ирээгүй л байна. Энэ нь миний санааг зовоож эхэллээ.
Цэргийн ангидаа ганцаараа үлдчихнэ гэж байхгүй биз дээ? Эсвэл тушаал дэвшээд үлдчихсэн юм болов уу? Тэгж болохгүй биз дээ? Намайг хүлээж байгааг мэдсээр байж...
Хусог Намжүүн хоёрыг хараад шууд л тэдний зүг гүйлээ.
- Жимин... Жимин яасан? гэхэд Хусог гайхсан царайтайгаар:
- Мм... Бууж ирээгүй хэрэг үү? Ууг нь бидний арын автобусанд суусан юмсан. гэж хэлэхэд нь тэдний голоор гаран тэр автобус луу гүйлээ. Цонхоор нь харахад л хүн үлдээгүй гэдэг нь илт байх бөгөөд худлаа байгаасаа гэдэгт найдаад автобус луу орлоо. Нүдээрээ гүйлгэн харвал тэр минь хойно суудал дээрээ унтаж байх нь тэр. Сэтгэл тайвширсан даруйдаа нулимс урсчихав. Түүн рүү очиж хажууд нь явган суун өвдөг дээр нь гараа тавих төдийд тэр сэрчихэв. Намайг харсан даруйдаа инээмсэглэн нулимсыг минь харан гайхаж хацраар минь гараа гүйлгэн арчина. Жимин:
- Яагаад уйлаад байгаа юм?
- Чамайг гарч ирэхгүй болохоор чинь намайг орхиод цэрэгтээ үлдчихэж гэж бодсон. гэхэд тэр инээмсэглэн намайг тэврээд:
- Юу гэж ийм сайхан охиныг орхихов дээ. За гарцгаая? гэж хэлээд намайг хөтөлсөөр автобуснаасаа буулаа. Жимин аав ээжтэйгээ тэврэлдэн хэсэг юм ярьж зогссоны эцэст намайг гэрт минь хүргэж өгөхөөр боллоо. Аав ээж хоёрын дэргэд эвгүй байсан тул гарнаас нь удаан гэгч нь атгаад тэдэнд бөхийгөөд гэр лүүгээ орлоо. Намайг ирэхэд аав тосч авсан бөгөөд инээмсэглэн:
- Жимин нь ирчихсэн үү? гэхэд би толгой дохин инээмсэглэлээ. Аав ардаасаа нэг зүйл гаргаж ирэн надад өгөхөд нь харвал snickers байв. Би инээмсэглэн аваад:
- Дахиад л таныг twix өгч байна гэж бодлоо. гэхэд аав инээд алдан:
- Аав нь нэг алдаагаа дахин давтдаг хүн биш шүү дээ! гэхэд нь би толгой дохин бөхийгөөд өрөө лүүгээ орлоо.
.
.
.
.
7 хоногийн дараа.
Жиминий аав ээж хоёр Хи Ён-ы аавынд зочилохоор явсан тул би тэднийд Жиминтэй цуг байлаа. Бид хоол хийж идэцгээн, кино үзсэний дараагаар түүний өрөөнд тэврэлэдэн хэвтэцгээнэ. Жимин:
- Хурдан гэрлээд чамайгаа өдөр болгон тэвэрч хэвтмээр байна.
- Би ч бас... хэмээн нойрмог дуугаар хэлэхэд тэр:
- Энэ тав дугаар сард гэрлэцгээе? гэхэд миний нойр шууд л алга болон түүн рүү гайхан хараад:
- Юу? гэхэд Жимин:
- Чи хүсэж байгаа биз дээ? гэж асуугаад нүд лүү минь харахад дальдчин:
- Хүсэж байна л даа... Тэгэхдээ...
- Тэгэхдээ юу гэж? хэмээн хэлэхдээ түүний хоолойны өнгө ширүүн сонсогдож байв. Би буцан нүд лүү нь харахад түүний харц ч бас ширүүн байсны дараагаар намайг харан бага зэрэг зөөлрөв.
- Тэгэхдээ би айж байна. Энэ арай эрт юм шиг санагдаж байна. Дөнгөж л хоёр дугаар курс шүү дээ?
- Би чамайг уул нь гэрлэхийг хүсэж байгаа гэж бодсон. гэж хэлээд тэврэхээ болин орон дээр суулаа.
- Үгүй ээ, Жимин~a! Би хүсэж байна! гэхэд Жимин босон өрөөнөөсөө гарахдаа:
- Чин сэтгэлээсээ хүсэж байсан бол бидний жоохон байх ямар ч хамаагүй байх байсан. гэж хэлээд гараад явчихав. Би нүдээ зовиуртайгаар анин орных нь толгойг налан өвдөгөө тэврэн суулаа.
.
.
.
Өрөөнд нь удаан суусны дараагаар гэр лүүгээ харихаар цүнхээ аван цамцаа өмсөөд доош буулаа. Жимин зурагт үзэж байх бөгөөд хажуунаас нь харахад хөмсөг зангидсан нь илт байв. Би буйдангийнх нь ард очоод түүнийг араас нь тэврэн хацар дээр нь үнсэх гэтэл тэр хажуу тийш болон бултах нь тэр. Би тэвэрсэн гараа аваад үүд рүү очин гутлаа өмсчихөөд гарахдаа:
- Жимин~a, ямар ч байсан би чамд маш их хайртай гэдгийг л санаарай! гэж хэлчихээд гарлаа. Намайг гарсны дараагаар тэдний гэрээс чанга хөгжимний дуу явж эхлэв.
.
.
.
7 хоногийн турш тэр над луу залгасангүй, зурвас бичсэнгүй. Бид салаагүй л гэж найдъя.
.
.
.
.
Жимин's POV:
Минжиг тэгж хэлсэний дараагаар уур дэндүү ихээр хүрж өрөөндөө түүнийг орхин гарлаа. Ариун цэврийн өрөө орон нүүрээ сайтар угаачихаад доош буун зурагт асаан үзлээ. Үзэх ч гэж элдэв янзын бодлууд толгойд эргэлдэн уур бүр их хүрч байв. Төд удалгүй Минжи дээрээс бууж ирэн араас тэврэн үнсэх гэхэд нь би бултаж орхилоо. Магадгүй түүнд гомдчихсон болохоор уурлаж буй мэт байсан байх. Тэр надаас гараа салган аваад үүдэнд очин гутлаа өмсөж байв. Түүн лүү эргэж харан гэр лүү нь хүргэж өгөх эсэхдээ эргэлзэн сууж байхад Минжи дээш өндийхөд нь би буцан зурагт луугаа харлаа. Тэр гарахдаа надад хайртай гэдгээ дахин хэлээд гэрээс гарч явав. Хүчтэй амьсгаагаа гаргаад хөгжимөө асаан тултал нь чангаллаа.
.
.
.
.
7 хоногийн турш түүнтэй ямар ч холбоо барилгүйгээр өнгөрөөв. Харин бүх ажил цэгцэрсэний эцэст түүн лүү залгалаа.
.
.
.
Минжи's POV:
Жиминтэй уулзахаар бидний дурсамжтай газруудын нэг болох цэцэрлэгт хүрээлэн лүү явж байна. Тэр надтай ярихдаа өмнөх шигээ ямар ч сэтгэл хөдлөлгүй ярьсан нь намайг маш их айлгаж байсан юм. Дахиж цэрэгт явахгүй нь лавтай, тэгэхээр.... гадаадад очиж сурах гэж байгаа гэж л битгий хэлээрэй. Жимин~a, гуйя! Тэгж л болохгүй шүү.
Гадаа аль хэдийнээ харанхуй болчихсон байсан ч хүрээлэнгийн гэрэл одоо болтол асаагүй байгаа нь намайг гайхшруулж байв. Уулзах газраа ирчихсэн тул Жимин лүү залгалаа. Эхний удаа тэр утсаа авсангүй. Би сандарч эхэллээ. Дахин залгахад тэр бараг салдагийн даваан дээр утсаа авлаа.
- Ж... Жимин~ah? гээд арай ядан хэлэхэд тэр:
- Эргээд хардаа. гэж хэлэв. Би ч түүний хэлсэнээр эргэж харвал хурц гэрэл хаанаас ч юм бэ тусан цэцэрлэгт хүрээлэнгийн талбай дээр долоон залуу сандал дээр сууцгааж удалгүй хөгжим явж эхэллээ.

[Completed]••Just One Day••Park Jimin••Mongolia••Where stories live. Discover now