Ордноос гарснаас хойш 6 хонолоо. Эд нар намайг зугтсан гэдгийг мэдэж байгаа юм болов уу? ингэж удах ёсгүй дээ.... ядаж байхад би гэж тэнэг юм... сэтгэл хөөрснөөс болоод бүх юмыг их амархан шийдчихсэн. Одоо ингээд өлсөөд явах ч гэж дээ. Ядаж байхад хоноглох газар ч үгүй болчих юм. За эд нар ч яахав гэхэд би ингэхэд хаана байгаа юм болоо? Гарангуутаа л энгийн хүмүүсийн амьдралыг сонирхоод харсан зүгрүүгээ гүйж үсчсээр байгаад нэг л мэдэхэд ийм сони н газар ирчихлээ. Монгол хэтэрхий том юмаа..... хаан аав гэж нэг юм... намайг ордноос гарах бүрт хөтөч, хамгаалагч, туслах, гээд баахан хүн дагалдуулсаар байгаад одоо ингээд надад ямар ч амьдралын ухаан үгүй болчихсон. Ёстой нэг...
Чулуу өшиглөн алхаж байтал хэн нэгэн намайг дуудлаа. Эргээд хартал настай эмэгтэй байна. Би юу болсныг асуух гээд дэгдээд очтол гараас минь бариад
-чи энд их олон хоног байлаа. Очих газаргүй юм уу?
-...бий нь ч бий л дээ гэхдээ....
-тийм үү... чамайг харахнээ тийм ч муу айлаас гаралтай биш юм.
-юу л даа...би манай ах ордны харуул байгаа юм. Тэгээд л....
Тэр эмээтэй би юу болсон талаар худал түүх зохион ярьсаар гэрт нь хүргэж өглөө. Тэр намайг өлсөж явааг мэдээд гэртээ урин хоол цай хийж өгөв. Тэр эмээ гэр бүлгүй ганцаараа амьдардаг нэгэн бололтой. Над шиг ядарч яваа хүмүүсийг гэртээ ганц хоёр хонуулдаг сайн хүн шиг санагдав. Төд удалгүй хаалгаар хэн нэгэн орж ирлээ. Их хүйтэн ширүүн харцтай монгол хүн гэхээргүй нэгэн юм. Би эмээгээс хэн болохыг нь асуухад
-Эмээ нь ч мэдэхгүй. Гудамжинд үхлүүт хэвтэж байхад нь олсон юм. Гэхдээ үүрээр гарч яваад шөнө л орж ирдэг. Харь элгийн хүн юм шиг байна лээ. Миний мэдэхгүй хэлээр яриад байна билээ.
Тэр эр намхан нуруутай нүүрэн дээрээ соривтой нэг л.... яг л гянданд байдаг хоригдол шиг.... тэрээр орж ирсэн цагаасаа над руу харц салгалгүй ширтэх ба тэр нь надад их эвгүй санагдав. Түүнийг мэдээгүй цариалаад нүдээ аниад хэвтлээ.
Үүрээр хэн нэгэн гадаа холхилдох чимээгээр сэрээд яриаг нь сонсохыг хичээв. Харь улсын хэлээр ярьж байна...хятад хэл үү? Тэр залуу найзуудтайгаа ярьж байгаа юм байх даа? Би хананд чихээ наалдуулан яриаг нь сонсох гэж их хичээлээ.
-Бид юуны тулд энд байгааг мэдэж байна уу? хангалттай хүн олоод буцаад явна. Харин чи ингээд сэлгүүцээд яваад байна гэнэ ээ?
YOU ARE READING
{[KINGDOM]}
FanfictionАлс холын, хамгийн хүчирхэг эзэнт гүрэн.... Эр зориг, авхаалж самбаа, мэргэн ухаан хослосон гайхамшигтай агуа эзэн хаан... мөн өөрийн ноёны төлөө амиа үл хайрлан тэмцэх аймшиггүй зоригт дайчид. Эзэн хаанаа дээдлэн бишрэх ард түмэн мөн үгээр хэлшгүй...